Нийгэм, улс төр

Хууль зүйн үйлчилгээний ирээдүйн талаарх бүтээл нь дэлхийд хамгийн олон удаа эшлэгдсэн зохиогч Ричард Сасскинд Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй номдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа технологийн хүчээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг тооцоолж, шүүхэд хандах эрхийн асуудалд дэлхий даяар шийдэл болохуйц санал дэвшүүлжээ.

 

Хамгийн дэвшилтэт гэгдэх хууль зүйн тогтолцоонд ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болхи удаан, хэтийдсэн зардалтай, процесс нь хуучирсан төдийгүй энгийн иргэдэд ойлгомжгүй болсон. Зарим улсын шүүх дааж давшгүй ачаалалтай буюу Бразилд 100 сая, Энэтхэгт 30 сая үлдэгдэл хэрэг тус тус байна.

 

Сасскинд хууль зүйн технологи, эрх зүйн онолын салбарт 40 орчим жил ажилласан туршлагадаа үндэслэн хүмүүст хууль ёсны эрхээ ойлгох, хэрэгжүүлэхэд нь интернэтийн гайхалтай хүртээмжийг хэрхэн ашиглаж болохыг үзүүлжээ. Хүн төрөлхтний талаас илүү нь өнөөдөр цахимд холбогдсон шүү дээ. Өдгөө дэлхий дээр хүмүүсийн интернэтэд хандах хүртээмж шүүхэд хандах хүртээмжээс илүү байна.

 

Цахим шүүх “цахимаар шийдвэрлэх” ажиллагаа буюу хэргийг шүүх хуралдааны танхимд биш цахимаар шийдвэрлэх боломжоор хангана. Ингэхдээ нотлох баримт, хариу тайлбараа цахим платформоор хүргүүлж, шүүгч мөн шийдвэрээ түүгээр гаргах юм.

 

Мөн цахим шүүх нь шүүхийн шийдвэр гаргах чиг үүргээс арай илүүг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд технологи ашиглана. Энэхүү “өргөтгөсөн шүүх” хэмээх үйлчилгээгээр үйлчлүүлэгчийг холбогдох хууль, боломжит сонголтоо танин мэдэж, үндэслэл боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх арга хэрэгслээр хангах ажээ. Цаашилбал эвлэрүүлэн зуучлал, эрт үеийн хөндлөнгийн хяналт шинжилгээ зэрэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга замыг шүүхээс гадуур биш, шүүхийн үйлчилгээний нэг хэсэг байхаар санал болгоно.

 

Цахим шүүхийн анхдагчид уламжлалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багагүй зүйлийг өөрчлөх болохыг Сасскинд дүгнэсэн байна. Хиймэл оюун (AI), машин сургалт, виртуал бодит байдал (VR) зэргийн давуу хийгээд сул талыг үнэлж, эдгээр технологи шүүхийн үйлчилгээнд хэрхэн ноёрхох хэтийн төлөвийг урьдчилан тооцоолжээ.

 

Зохиогчийн өдийг хүртэлх бичсэн бүтээлүүдээс хамгийн том зорилгод чиглэсэн нь болох энэхүү Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй ном бол төрийн амин чухал үйлчилгээний дижитал шилжилтийн тухай бодит судалгаа юм.

 

“Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй” номын талаарх бусдын дүгнэлт

 

“Ричард Сасскинд мэтгэлцээн өрнүүлж, чиг хандлагыг өөрчлөх, хөгжил дэвшлийг хурдлуулахуйц бүтээл дахиад гаргажээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шүүхийн захиргаанд санаа тавьдаг хэн бүхний заавал унших ном мөн.”

Англи, Уэльсийн Ерөнхий шүүгч Малдонын Лорд Бернетт

 

“Энэхүү гайхалтай номд шүүх, технологийн сэдвийг хялбаршуулж, сонгох боломж бидэнд байгааг харуулснаараа Ричард Сасскинд онцгой хувь нэмэр оруулжээ. Үр дүнд нь бид асуудлаа огооролгүй даван туулах сэрүүлэгтэй боллоо.”

Сингапурын Ерөнхий шүүгч Сундареш Менон

 

“Ричард Сасскинд мөнхүү шинэлэг бүтээлдээ шүүхийн хэвшмэл хандлагыг орчин үеийн технологийн эриний дурангаар тольдож, XXI зууны шүүхийн шинэ алсын хараа бий болоход чиглүүлжээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шударга нийгэмд эрмэлздэг хэн бүхний унших нэн чухал бүтээл.”

Канад улсын Ерөнхий шүүгч (2000-2017) асан Беверли МакЛахлин

 

“Шударга ёсонд зорих хуульч, шүүгчийн ажлыг энэ цаг үед утга учиртай байлгая гэвэл технологи, инновацын сэтгэлгээгээр дамжуулан үйлчилгээгээ сайжруулж болох тухай ойлголтод нээлттэй хандах ёстой. Цахим бөгөөд хүртээмжтэй шүүхийн талаарх Ричард Сасскиндын үнэмшилтэй, бодитой санал шүүхэд хандах хүртээмжийг өргөжүүлэх зорилгод маань урам өгч байна.”

Америкийн Барын холбооны Ерөнхийлөгч Жуди Перри Мартинез

 

 

70,000 ₮

Энэхүү бүтээлд хоёр танхимтай парламентын түүхэн хөгжил, онол, сэтгэлгээ, философи, давуу болон сул тал, хууль тогтоох хоёр танхимын нэршил, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хууль тогтоох хоёр танхимын онцлог, ялгаа, парламент хоёр танхимтай байх шалгуур шаардлага, хоёр танхимтай парламентын ангилал, хэв маяг, загварууд зэрэг асуудлыг нарийвчлан судалсан.

Аливаа шинжлэх ухааны судлагдахуунд үндэслэл болоод зарчим байх ёстой. Эдгээр нь нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлагагүйгээр хүлээн зөвшөөрөгддөг төрөлхийн мөн чанартай, анхдагч үнэн юм. Хүмүүс эдгээр анхдагч үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь аливаа зүйлийг үнэн зөвөөр ойлгох чадварын асуудалтай, эсвэл хүчтэй сонирхол, сэтгэл хөдлөлтэй, эсвэл урьдаас төсөөлсөн төсөөлөл давтсантай холбоотой байж болно. Тэрчлэн анхдагч үнэнүүд геометрийн үндсэн зарчмуудтай төстэй, тухайлбал бүхэл нь түүний хэсгээс их, ижил тэнцүү зүйл хоорондоо тэнцүү, хоёр шулуун шугам орон зайг бүрхэж чадахгүй, бүх тэгш өнцөг бие биетэйгээ тэнцүү. Энэхүү зарчмууд ойлгомжтой бөгөөд цаашдын үндэслэл, ойлголтын үндэс болдог.

Түүний адил улс төрийн системийг боловсронгуй болгох гэсэн шийдлүүд парламентын бүтэц, тэр дундаа хоёр танхимтай парламентын институттэй холбогддог. Энэ бол Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулал судлалын хувьд анхдагч үнэн. Тухайлбал хоёр танхимтай парламентын институт нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон хяналт тэнцэл, хууль тогтоох үйл явцыг чанаржуулах, хариуцлага алдсан төрийн өндөр албан тушаалтныг импичментээр огцруулах, нийгмийн боловсон хүчний нөөцийг дайчлах буюу төлөөллийг сайжруулах, парламентыг намын дарангуйлалд оруулахгүй байх зэрэг улс төрийн системийн зангилаа асуудлуудтай шууд холбогддог. Харамсалтай нь Монгол Улс өдийг хүртэл парламентын хоёр танхимын бүтэцтэй болсонгүй, бас В.И.Лениний үзэл санаагаар бүрэлдэн тогтсон дарангуйлагч нэг танхимтай парламентынхаа легитим шинжийг бүрдүүлж чадсангүй. Парламентын хоёр танхим гэх анхаарал татсан атлаа болгоомжлол, эргэлзээ төрүүлсээр ирсэн маргаантай энэ асуудлыг Монголчууд яагаад өдийг хүртэл нэг талыг хэт барьж туйлшралгүй онол, сэтгэлгээ, философийн хувьд нэг мөр ойлгож авч чадалгүй, төрийн байгуулалдаа тусгаж чадалгүй ирсэн бэ? Учир нь Монголд хоёр танхимтай парламент судлалаар хийсэн тухайлсан судалгааны ажил дутагдаж, тэр хэрээрээ төрийн байгуулалд тус асуудлыг шигтгэж өгөх онол, философийн үндэслэлүүд дутаж, эргэлзээ төрүүлж байсан юм.

72,000 ₮

Ямаач Одонхүүгийн Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн чиглэлээр хичээл зааж, судалгаа хийдэг. Мэргэшсэн чиглэлээрээ хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцож, шүүгч, хуульч болон иргэдэд сургалт явуулж, байр сууриа нийтэд тогтмол илэрхийлж ирсэн. Сүүлийн 10 жилд өдөр тутмын сонин, вэбсайтад 100 гаран ярилцлага, нийтлэл хэвлүүлснээс сонгон энэ номд эмхэтгэж уншигч танаа толилуулж байна. 

75,000 ₮

Төрийн чадамжийг бүрдүүлэх гэдэг нь төрд эрх мэдлийг төвлөрүүлэхээс ялгаатай. Төрийн чадамж бол төрийн байгууллагуудын чадамж юм. Байгууллагын чадамж гэдэг бол тухайн байгууллага анх байгуулагдсан зорилгодоо хүрч ажиллах чадвар юм. Тиймээс ч энэ утгаараа төрийн чадамж иргэдийнхээ хүсэл тэмүүлэлд чиглэдэг. Харин эрх мэдлийн төвлөрөл тэгэх албагүй тул энэхүү хоёр ойлголтыг салгаж ойлгож гэмээнэ та бид нэг зүгт харах вий.  

30,000 ₮

"Эрх зүйн философи" нь эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үндэс учраас XYIII зууны үеэс өнөөг хүртэл эрх зүйн сургалтын онолын заавал судлах судлагдахуун байсаар байна. "Эрх зүйн философи" нь эрх зүйн асуудлыг философийн аргаар шийдвэрлэх арга зүйн судлагдахууны хүрээнд хөгжихөөс гадна хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг онолын хувьд цогцоор нь ойлгож, практикт үр дүнтэй ашиглах зорилгоор шинжлэх ухааныг үндэслэлтэй судлах тогтолцооны хүрээнд аналитик шинжлэх ухааны үүднээс хөгжиж байна. 
Хууль зүйн ухааны доктор, проф.О.Мөнхсайханы "Эрх зүйн философи"-н сурах бичиг нь агуулга, арга зүйн хувьд орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын судлагдахууны түвшинд бичигдсэнээрээ онцлог, ач холбогдолтой юм. Энэхүү бүтээл нь сургалтанд хэрэглэгдэхээс гадна судалгааны онолын эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна. 
Эрх зүйн шинжлэх ухаан шударга ёсны урлаг болон хөгжиж, эрх зүйч, хуульчид хүний эрхийг дээдэлсэн гэгээлэг ертөнцийн бурхад нь болох ариун үйлсэд шавийн минь оюуны мэлмий тунгалаг, эрдмийн үйлс нь дэлгэрч байх болтугай!
Доктор, профессор Х.Сэлэнгэ

25,000 ₮

Бодит түүх /социализм, ардчилал, боловсрол, нийгмийн өөрчлөлт, шударга бус байдал, жиргээ ба шоронгийн тухай/

24,000 ₮

Уг толь бичиг нь улс төр, засаглал, хууль зүйн салбарын үг хэллэг төдийгүй үндэсний хууль тогтоох байгууллага, сонгууль, орон нутгийн засаг захиргаа, эрх зүй, шүүх эрх мэдэл, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, улс төрийн нам, улс төр, эрх зүйн онолын асуудлыг хамарсан дэлгэрэнгүй жишээ, тайлбарыг багтаасан

30,000 ₮