Хоёр танхимтай парламент (Тэргүүн дэвтэр)

Д.Сүхболд

72,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
508
Ангилал:
Нийгэм, улс төр
ISBN дугаар:
9789919032081
Хэл:
Монгол хэл
Хэмжээ (мм):
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Энэхүү бүтээлд хоёр танхимтай парламентын түүхэн хөгжил, онол, сэтгэлгээ, философи, давуу болон сул тал, хууль тогтоох хоёр танхимын нэршил, бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, хууль тогтоох хоёр танхимын онцлог, ялгаа, парламент хоёр танхимтай байх шалгуур шаардлага, хоёр танхимтай парламентын ангилал, хэв маяг, загварууд зэрэг асуудлыг нарийвчлан судалсан.

Аливаа шинжлэх ухааны судлагдахуунд үндэслэл болоод зарчим байх ёстой. Эдгээр нь нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлагагүйгээр хүлээн зөвшөөрөгддөг төрөлхийн мөн чанартай, анхдагч үнэн юм. Хүмүүс эдгээр анхдагч үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь аливаа зүйлийг үнэн зөвөөр ойлгох чадварын асуудалтай, эсвэл хүчтэй сонирхол, сэтгэл хөдлөлтэй, эсвэл урьдаас төсөөлсөн төсөөлөл давтсантай холбоотой байж болно. Тэрчлэн анхдагч үнэнүүд геометрийн үндсэн зарчмуудтай төстэй, тухайлбал бүхэл нь түүний хэсгээс их, ижил тэнцүү зүйл хоорондоо тэнцүү, хоёр шулуун шугам орон зайг бүрхэж чадахгүй, бүх тэгш өнцөг бие биетэйгээ тэнцүү. Энэхүү зарчмууд ойлгомжтой бөгөөд цаашдын үндэслэл, ойлголтын үндэс болдог.

Түүний адил улс төрийн системийг боловсронгуй болгох гэсэн шийдлүүд парламентын бүтэц, тэр дундаа хоёр танхимтай парламентын институттэй холбогддог. Энэ бол Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулал судлалын хувьд анхдагч үнэн. Тухайлбал хоёр танхимтай парламентын институт нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон хяналт тэнцэл, хууль тогтоох үйл явцыг чанаржуулах, хариуцлага алдсан төрийн өндөр албан тушаалтныг импичментээр огцруулах, нийгмийн боловсон хүчний нөөцийг дайчлах буюу төлөөллийг сайжруулах, парламентыг намын дарангуйлалд оруулахгүй байх зэрэг улс төрийн системийн зангилаа асуудлуудтай шууд холбогддог. Харамсалтай нь Монгол Улс өдийг хүртэл парламентын хоёр танхимын бүтэцтэй болсонгүй, бас В.И.Лениний үзэл санаагаар бүрэлдэн тогтсон дарангуйлагч нэг танхимтай парламентынхаа легитим шинжийг бүрдүүлж чадсангүй. Парламентын хоёр танхим гэх анхаарал татсан атлаа болгоомжлол, эргэлзээ төрүүлсээр ирсэн маргаантай энэ асуудлыг Монголчууд яагаад өдийг хүртэл нэг талыг хэт барьж туйлшралгүй онол, сэтгэлгээ, философийн хувьд нэг мөр ойлгож авч чадалгүй, төрийн байгуулалдаа тусгаж чадалгүй ирсэн бэ? Учир нь Монголд хоёр танхимтай парламент судлалаар хийсэн тухайлсан судалгааны ажил дутагдаж, тэр хэрээрээ төрийн байгуулалд тус асуудлыг шигтгэж өгөх онол, философийн үндэслэлүүд дутаж, эргэлзээ төрүүлж байсан юм.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү