Шинжлэх ухаан, танин мэдэхүй

Хууль зүйн үйлчилгээний ирээдүйн талаарх бүтээл нь дэлхийд хамгийн олон удаа эшлэгдсэн зохиогч Ричард Сасскинд Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй номдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа технологийн хүчээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг тооцоолж, шүүхэд хандах эрхийн асуудалд дэлхий даяар шийдэл болохуйц санал дэвшүүлжээ.

 

Хамгийн дэвшилтэт гэгдэх хууль зүйн тогтолцоонд ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болхи удаан, хэтийдсэн зардалтай, процесс нь хуучирсан төдийгүй энгийн иргэдэд ойлгомжгүй болсон. Зарим улсын шүүх дааж давшгүй ачаалалтай буюу Бразилд 100 сая, Энэтхэгт 30 сая үлдэгдэл хэрэг тус тус байна.

 

Сасскинд хууль зүйн технологи, эрх зүйн онолын салбарт 40 орчим жил ажилласан туршлагадаа үндэслэн хүмүүст хууль ёсны эрхээ ойлгох, хэрэгжүүлэхэд нь интернэтийн гайхалтай хүртээмжийг хэрхэн ашиглаж болохыг үзүүлжээ. Хүн төрөлхтний талаас илүү нь өнөөдөр цахимд холбогдсон шүү дээ. Өдгөө дэлхий дээр хүмүүсийн интернэтэд хандах хүртээмж шүүхэд хандах хүртээмжээс илүү байна.

 

Цахим шүүх “цахимаар шийдвэрлэх” ажиллагаа буюу хэргийг шүүх хуралдааны танхимд биш цахимаар шийдвэрлэх боломжоор хангана. Ингэхдээ нотлох баримт, хариу тайлбараа цахим платформоор хүргүүлж, шүүгч мөн шийдвэрээ түүгээр гаргах юм.

 

Мөн цахим шүүх нь шүүхийн шийдвэр гаргах чиг үүргээс арай илүүг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд технологи ашиглана. Энэхүү “өргөтгөсөн шүүх” хэмээх үйлчилгээгээр үйлчлүүлэгчийг холбогдох хууль, боломжит сонголтоо танин мэдэж, үндэслэл боловсруулах, нотлох баримт бүрдүүлэх арга хэрэгслээр хангах ажээ. Цаашилбал эвлэрүүлэн зуучлал, эрт үеийн хөндлөнгийн хяналт шинжилгээ зэрэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга замыг шүүхээс гадуур биш, шүүхийн үйлчилгээний нэг хэсэг байхаар санал болгоно.

 

Цахим шүүхийн анхдагчид уламжлалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багагүй зүйлийг өөрчлөх болохыг Сасскинд дүгнэсэн байна. Хиймэл оюун (AI), машин сургалт, виртуал бодит байдал (VR) зэргийн давуу хийгээд сул талыг үнэлж, эдгээр технологи шүүхийн үйлчилгээнд хэрхэн ноёрхох хэтийн төлөвийг урьдчилан тооцоолжээ.

 

Зохиогчийн өдийг хүртэлх бичсэн бүтээлүүдээс хамгийн том зорилгод чиглэсэн нь болох энэхүү Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй ном бол төрийн амин чухал үйлчилгээний дижитал шилжилтийн тухай бодит судалгаа юм.

 

“Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй” номын талаарх бусдын дүгнэлт

 

“Ричард Сасскинд мэтгэлцээн өрнүүлж, чиг хандлагыг өөрчлөх, хөгжил дэвшлийг хурдлуулахуйц бүтээл дахиад гаргажээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шүүхийн захиргаанд санаа тавьдаг хэн бүхний заавал унших ном мөн.”

Англи, Уэльсийн Ерөнхий шүүгч Малдонын Лорд Бернетт

 

“Энэхүү гайхалтай номд шүүх, технологийн сэдвийг хялбаршуулж, сонгох боломж бидэнд байгааг харуулснаараа Ричард Сасскинд онцгой хувь нэмэр оруулжээ. Үр дүнд нь бид асуудлаа огооролгүй даван туулах сэрүүлэгтэй боллоо.”

Сингапурын Ерөнхий шүүгч Сундареш Менон

 

“Ричард Сасскинд мөнхүү шинэлэг бүтээлдээ шүүхийн хэвшмэл хандлагыг орчин үеийн технологийн эриний дурангаар тольдож, XXI зууны шүүхийн шинэ алсын хараа бий болоход чиглүүлжээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шударга нийгэмд эрмэлздэг хэн бүхний унших нэн чухал бүтээл.”

Канад улсын Ерөнхий шүүгч (2000-2017) асан Беверли МакЛахлин

 

“Шударга ёсонд зорих хуульч, шүүгчийн ажлыг энэ цаг үед утга учиртай байлгая гэвэл технологи, инновацын сэтгэлгээгээр дамжуулан үйлчилгээгээ сайжруулж болох тухай ойлголтод нээлттэй хандах ёстой. Цахим бөгөөд хүртээмжтэй шүүхийн талаарх Ричард Сасскиндын үнэмшилтэй, бодитой санал шүүхэд хандах хүртээмжийг өргөжүүлэх зорилгод маань урам өгч байна.”

Америкийн Барын холбооны Ерөнхийлөгч Жуди Перри Мартинез

 

 

70,000 ₮

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн бидний өдөр тутмын амьдралд ихээхэн байр суурийг эзэлж буй нэг зүйл бол хоол гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Хүн эрүүл зөв, урт удаан наслахын үндэс нь амьдралын зохистой хэмнэл, дадал тэр дундаа хооллох хэв маягаас ихээхэн хамааралтай болохыг олон судалгаа, баримтуудаар нотолсон байдаг. 
Мөн дэлхий нийтийн дунд өсөн нэмэгдэж буй халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хүндрүүлэхгүй байх, тухайн өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг нь хоол, шим тэжээлийн мэдлэг, мэдээлэл, хооллох арга барил, хоол хүнсний сонголтоос хамааралтай гэдгийг ч дурдсан нь бий. 
Амьдралын буруу хэв маягаа өөрчлөж чадвал зүрх судасны өвчлөл, нас баралтыг 80 хувь, хорт хавдрын тохиолдлыг 40 хувь, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулж, чихрийн шижинд эрсдэлтэй хүмүүсийг өвчлөхөөс 58 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг. 

25,000 ₮

Дорно дахины анагаах ухааны мянган нууц руу өнгийх цонх
Уламжлалт эмт бодисын эрт, эдүгээгийн тайлал
Домогт хээр талын эмт ургамлын ертөнц

Олон зуун жилийн туршид нүүдэлчин монгол түмний эрүүл мэндийн хэрэгцээг хангаж байсан уламжлалт анагаах ухааны гол хэрэгсэлд эртний судар, номуудад зааж оршоосон уламжлалт эм, тан юуны түрүүнд хамаарна.

Уламжлалт эм, тангийн эрдэм, чадал, үйлдэл нь түүний найрлаганд орох амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдүүдийн оноолт, танилт, бэлтгэх, хадгалах, хортой хэсгийг нь номхотгох, жорын найрлагын нарийн технологийг баримтлахаас шууд шалтгаалдаг.

Цаашдаа энэхүү бэлэн болсон эм танг өвчтөн дээр өвчний ямар үед ямар идээ ундаа явдал мөрийн ёсыг баримтлан хэрхэн дангаар буюу хавсарган хэрэглэж өвчтөн эдгээх нь өнөө цагт Өрнө Дорнын анагаах ухааны эмнэл зүйн ур чадварыг чадварлаг эзэмшсэн, мэдлэг туршлага бүхий сэтгэлтэй эмчээс, эмчдээ итгэсэн өвчтөний итгэл сэтгэлээс шууд хамаардаг ажил...

Монголын эрдэмт  өтгөс,  лам  эмч нар голдуу цаст төвдийн мэргэдийн шаштир, сударт заасан эмт бодосуудыг амт, чадал, үйлдлээрээ ижил төстэй, өөрийн оронд ургадаг эмт бодисуудаар чадамгай орлуулж ирсэн байдаг. Жишээлбэл:  Дүгмонүн  буюу  Тэмээн хөх хэмээх ургамлыг аюурвед, төвд эмнэлэгт Holarrhena antidysenteriaca Wall ex. A.DC гэх зүйл өндөр модны уутлаг үрийг авч ашигладаг байхад монгол эмч, лам нар өөрийн оронд ургадаг Vincetoxicum sibiricum (L) Desne хэмээх тохой орчим өндөртэй, энэтхэг, төвдүүдийн хэрэглэдэг шиг уутандаа үртэй ургамлаар гайхалтай орлуулан  хэрэглэж  ирсэн  байдаг. Энэ мэтчилэн тропик бүс нутгийн эмт ургамлуудыг өөрийн орны ургамлуудаар чадварлаг орлуулан хэрэглэж ирсэн жишээ цөөнгүй.

150,000 ₮