Эрх зүйн акт, эмхэтгэл, орчуулга

Өрсөлдөөний хуульд холбогдох хууль боловсруулах, батлах үйл явцад бий болсон эх сурвалжийг тус сургуулийн докторант Л.Отгонбаяр өрсөлдөөний асуудлаар докторын судалгаа, диссертаци бичих хүрээнд эмхэтгэснийг Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв эрхлэн хэвлүүлж уншигч та бүхэнд хүргэж байна. 
Энэхүү эмхэтгэл нь нэр дурдсан докторантын санаачилгээр хийгдэж эхлэн, улмаар Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв эрхлэн гаргаж байгаа эх сурвалжийн бүтээл болно. 

55,000 ₮

Энэхүү эмхэтгэлд Монгол Улсын эдийн засгийн эрх зүйн суурь зарчим, гэрээний эрх зүйн харилцааны үндсэн агуулгын илэрхийлэл болох Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн заалтуудаас хэсэгчлэн, мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн аж ахуйн гэрээ, аж ахуйн байгууллагуудын хоорондын маргааныг улсын арбитр хянан шийдвэрлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, улсын арбитрын байгууллагын тогтолцоог илэрхийлэх холбогдох түүхэн баримт бичгийг эмхэтгэв.

19,000 ₮

Энэхүү эмхтгэл нь даатгалын зохицуулалтыг агуулсан холбогдох Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврыг хамгийн сүүлийн байдлаар нэгтгэж оруулснаараа давуу талтай. 

Тэр бүр олдоод байдаггүй дүрэм, журам, заавруудыг бүгдийг нь багтаасан. Даатгалын салбарт ажиллаж буй, цаашид мэргэших хүсэлтэй хүмүүст ашиглагдах эмхэтгэл юм.

Энэхүү эмхэтгэлийн онцлог нь даатгалын салбарт нийтлэг хэрэглэгдэх 64 хуулиас гадна:

-Улсын Их Хурлын тогтоол;
-Санхүүгийн Зохицуулах хорооны дүрэм, хяналтын зөвлөлийн ажиллах журам; 
-Даатгалын зах зээлийн ёс зүйн журам; 
-Даатгалын багц дүрэм; 
-Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам; Жолоочийн даатгалын сангаас болон даатгагчаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх, түүнийг ашиглах журам;
-Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам;
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журмыг шинэчлэн батлах тухай;
-Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухай;
-Албан журмын даатгагчдын холбооны санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;
-Албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны ажиллах журам;
-Даатгалын компанид мөрдөгдөх "Нягтлан бодох бүртгэлийн заавар", "Дансны жагсаалт", "Санхүүгийн тайлангийн маягт, тодруулга", "Санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал" батлах тухай зэрэг 35 эрх зүйн актаас бүрдсэн.

50,000 ₮

Нэхэмжлэл нь иргэний эрх зүйн төдийгүй, үндсэн хуулийн эрх зүйн, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн зохицуулалтын чухал асуудал юм. Гэм хорыг арилгах, хохирол барагдуулах, хор уршигийг арилгах нь нэхэмжлэлтэй нягт холбоотой. Иймд нэхэмжлэлийн талаар гүн гүнзгий ойлголттой байх нь чухал юм.

20,000 ₮

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн давуу болон сул талууд, хэрэгжилтийн байдлыг судлан хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн найруулсан.

Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дараахь зохицуулалтыг шинээр тусгасан.

3,000 ₮