Номын танилцуулга
Энэхүү эмхэтгэлд Монгол Улсын эдийн засгийн эрх зүйн суурь зарчим, гэрээний эрх зүйн харилцааны үндсэн агуулгын илэрхийлэл болох Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн заалтуудаас хэсэгчлэн, мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн аж ахуйн гэрээ, аж ахуйн байгууллагуудын хоорондын маргааныг улсын арбитр хянан шийдвэрлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, улсын арбитрын байгууллагын тогтолцоог илэрхийлэх холбогдох түүхэн баримт бичгийг эмхэтгэв.