Номын танилцуулга
Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн давуу болон сул талууд, хэрэгжилтийн байдлыг судлан хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, хууль зөрчсөн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шинэчлэн найруулсан.
Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дараахь зохицуулалтыг шинээр тусгасан.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү