Номын танилцуулга
Энэхүү эмхтгэл нь даатгалын зохицуулалтыг агуулсан холбогдох Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврыг хамгийн сүүлийн байдлаар нэгтгэж оруулснаараа давуу талтай.
Тэр бүр олдоод байдаггүй дүрэм, журам, заавруудыг бүгдийг нь багтаасан. Даатгалын салбарт ажиллаж буй, цаашид мэргэших хүсэлтэй хүмүүст ашиглагдах эмхэтгэл юм.
Энэхүү эмхэтгэлийн онцлог нь даатгалын салбарт нийтлэг хэрэглэгдэх 64 хуулиас гадна:
-Улсын Их Хурлын тогтоол;
-Санхүүгийн Зохицуулах хорооны дүрэм, хяналтын зөвлөлийн ажиллах журам;
-Даатгалын зах зээлийн ёс зүйн журам;
-Даатгалын багц дүрэм;
-Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам; Жолоочийн даатгалын сангаас болон даатгагчаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх, түүнийг ашиглах журам;
-Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам;

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журмыг шинэчлэн батлах тухай;
-Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухай;
-Албан журмын даатгагчдын холбооны санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;
-Албан журмын даатгагчдын холбооны санхүүгийн нэмэлт тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;
-Албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны ажиллах журам;
-Даатгалын компанид мөрдөгдөх "Нягтлан бодох бүртгэлийн заавар", "Дансны жагсаалт", "Санхүүгийн тайлангийн маягт, тодруулга", "Санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал" батлах тухай зэрэг 35 эрх зүйн актаас бүрдсэн.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү