Эрх зүйн боловсрол

Үндсэн хуульт ёс /constitutionalism/ соёлт хүн төрөлхтөний амьдралын хэв шинжийг тодорхойлдог өнөөгийн улс төр-эрх зүйн гол концепци болжээ. Нарийвчлан задалвал хүн зоныхоо эрх, эрх чөлөөг үүсэж болох төрийн дур зоргоос яаж хамгаалах, эрх чөлөөг нь хэрхэн хөгжил болгон хувиргах тухай нарийн арга, технологийн тухай номлол юм. 
Зохиогч энэ номд энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын нэртэй судлаачдын гол гол бүтээл, тэдгээрийн талаарх шүүмжүүдийг харьцуулан судалж, тулгамдсан асуудлыг тодруулах замаар эрх зүйт болон үндсэн хуульт ёсны талаар тогтсон академик мэдлэгийн хүрсэн түвшин, хөгжлийн хандлагыг тодорхойлох, түүний институтжих үйл явцыг нэгтгэн дүгнэх, энэ хүрээнд үндсэн хуульт ёсны мэдлэгийн тогтолцоог системчлэх, баяжуулах оролдлого хийсэн нь энэ бүтээлийн нэг онцлог гэж хэлмээр байна. 
Монгол Улсад үндсэн хуульт ёсны үзэл санаа хэзээ, ямар, арга замаар хэрхэн нэвтэрсэн, түүний алдаа, оноо, өдгөө монгол улсад хэрхэн институт болж төлөвшиж байгаа, тулгамдсан асуудал, бэрхшээл, давах арга замын тухай энэхүү нэг сэдэвт бүтээлээс харж болно.  

40,000 ₮
Дууссан !

Энэхүү бүтээлд нэгд, парламентын ардчилалд эрх мэдлийг хэрхэн байршуулсан байдаг вэ, хоёрт, парламентын засагт эрх мэдлийг хуваарилсан ямар зохицуулалт байдаг вэ, гуравт, Монгол улсын төрийн байшуулалт эрх мэдлийг хэрхэн байршуулсан ямар хэлбэрт хамаарах вэ зэрэг асуултад үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс иж бүрэн хариулт өгөхийг зорьжээ.

30,000 ₮

Хууль эрх зүйг түүний нийгэм, улс төр, ёс суртахуун болон эдийн засгийн хэмжээсийг таньж мэдэхгүйгээр бүрэн гүйцэд ойлгох боломжгүйг дурдах нь чухал ач холбогдолтой. Эрх зүйн онол хэм хэмжээний тухай судалгаа нь хуулийн угийн төвөгтэй бүтэц, эрх зүйн тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл зэргийг тайлбарлах зорилгоор илүү гүн ухааны ойлголт, элементийг эрэлхийлдэг. Түүнчлэн нийгмийн дунд бий болсон хууль болон ёс суртахууны хоорондын маргаантай хандлагыг тайлбарлахыг оролдлоо. /Зохиогч/ 

30,000 ₮

Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг судалж үзвэл ажилгүйдэл, ядуурал, эцэг, эхийн хараа хяналт, сургууль завсардалт, хуулийн мэдлэг дутмаг гэх зэрэг олон зүйлүүд гарч ирэх боловч тухайн хүүхдийн оюун санааны хувьд авч үзвэл ихэнх нь нийгэмд аюултай, сөрөг үзэл бодол төлөвшиж тогтсоноос шалтгаалдаггүй, харин тухайн үеийн нөхцөл байдал, өөрийн үйлдлийн үр дагавар, учир холбогдол, хор уршигийг зөвөөр үнэлж, бүрэн ойлгоогүй, гэнэн томоогүй хөнгөмсөг хандлагаас болж гэмт хэрэгт холбогдсон байдаг. Иймд насанд хүрээгүй хүүхдүүдэд хуулийн мэдлэг олгох нь таны хүүхдийг гэмт хэрэгтэн болохоос, таны хүүхэд өөрийнхөө ирээдүйг баллахаас сэргийлэх нэгээхэн алхам болох юм. 

15,000 ₮

"Эрх зүйн философи" нь эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үндэс учраас XYIII зууны үеэс өнөөг хүртэл эрх зүйн сургалтын онолын заавал судлах судлагдахуун байсаар байна. "Эрх зүйн философи" нь эрх зүйн асуудлыг философийн аргаар шийдвэрлэх арга зүйн судлагдахууны хүрээнд хөгжихөөс гадна хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг онолын хувьд цогцоор нь ойлгож, практикт үр дүнтэй ашиглах зорилгоор шинжлэх ухааныг үндэслэлтэй судлах тогтолцооны хүрээнд аналитик шинжлэх ухааны үүднээс хөгжиж байна. 
Хууль зүйн ухааны доктор, проф.О.Мөнхсайханы "Эрх зүйн философи"-н сурах бичиг нь агуулга, арга зүйн хувьд орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын судлагдахууны түвшинд бичигдсэнээрээ онцлог, ач холбогдолтой юм. Энэхүү бүтээл нь сургалтанд хэрэглэгдэхээс гадна судалгааны онолын эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна. 
Эрх зүйн шинжлэх ухаан шударга ёсны урлаг болон хөгжиж, эрх зүйч, хуульчид хүний эрхийг дээдэлсэн гэгээлэг ертөнцийн бурхад нь болох ариун үйлсэд шавийн минь оюуны мэлмий тунгалаг, эрдмийн үйлс нь дэлгэрч байх болтугай!
Доктор, профессор Х.Сэлэнгэ

25,000 ₮

Энэхүү эмхэтгэлийн гол тулгуур болсон судалгааны материал, зураг, бүтээлээ нээлттэй эх сурвалжид байршуулсан байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн дэлхийн тэр дундаа ойрх дорнодын эртний хуулиудыг орчин үеийн хэлрүү хөрвүүлэх үнэ цэнэтэй, хүнд хөдөлмөрийг эрхэлж буй археологи, ассирологи, хэл шинжлэл, хууль зүйн болон бусад салбарын эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн ажлыг дэмжиж, шинжлэх ухаанд цаг, бусад нөөц, зүрх сэтгэлээ зориулдаг хэн бүхэнд талархал илэрхийлье.                            
Эрх зүйн эх сурвалж судлалд зориулав. 

60,000 ₮

Хуулийн сэтгэл судлалын энэхүү гарын авлага нь эрх зүйн харилцаанд оролцогчид, гэмт хэрэг үйлдэгч, хэргийн гэрч, хохирогч, сэжигтэн болоод мөрдөн байцаах үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, ял эдлүүлэх үйл ажиллагааны сэтгэл зүйн үндсийг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас явуулсан судалгааны тайланд дүн шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэв. 
Энэхүү гарын авлагад орсон агуулгыг мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, ял эдлүүлэх үйл ажиллагааны харилцаа хамаарал, үйл ажиллагааг шалтгаан үр дагавар, динамик үйл явц, тогтолцооны онол үзэл баримтлал, зарчмууд дээр үндэслэн боловсруулсан болно. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн нийгмийн сэтгэл зүйн заслын үүрэг, үр нөлөө талаас авч үзсэн болно. 
Гарын авлагын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор 1-рт, нэр томьёо, ойлголтуудыг өгөх, 2-рт, гэмт хэрэгтний зан байдлыг хэргийн төрлөөр, 3-рт, онол практикийн үндсийг шинж үзэгдэл, хүчин зүйл, харилцааны олон төлт төрлөөр авч үзэх, мөн чанарт суурилан салбар дундын хандлага, чиглэлийн өргөн хүрээнд тайлбарлахыг оролдсон болно.

50,000 ₮

- Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зохицуу лалт, практик
-Иргэний хууль дахь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт болон 1998, 2008, 2016 оны Барилгын тухай хуулийн онцлог, өөрчлөлт, тэдгээрийн харьцуулалт
-Газар эзэмшиж, ашиглах, өмчлөх харилцаа
-ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ-д барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаарх зохицуулалт, практик
-ФИДИК-ийн гэрээ, ФИДИК-ийн гэрээг хэрхэн сонгож, аль номыг хэрэглэхээ хэрхэн мэдэх ФИДИК-ийн гэрээний заалтууд, зөвлөмж
-УНИДРОУ зарчим 
- Шүүх, арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа
- Ковид-19 цар тахлын нөлөө барилгын гэх мэт өргөн хүрээнд цогц мэдээллийг оруулахыг зорилоо. 

45,000 ₮

Монгол улсын сүүлийн 80 жилийн түүхэнд газрын харилцааг дагнан зохицуулсан 4 хууль (1942, 1971, 1994, 2002)-ийг дагаж мөрдөж байснаас 2002 оны Газрын тухай хууль нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хамтаар зөвхөн газрын харилцаа, газар өмчлөл төдийгүй газрын кадастр, захиргааны хэргийн шүүх, дахин төлөвлөлт (газар шинэчлэн зохион байгуулалт), улсын бүртгэлийн салбарын хөгжил болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний төлөвшил, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа дахь цахим технологийн ололт, амжилт зэрэг нь Монгол Улсын түүхэнд тодоор үлдэх хууль болсон гэж үздэг. 
Энэхүү бүтээл нь газрын харилцаанд оролцогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль хэрэглээ болон хууль боловсруулахад зохих хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Учир нь энэхүү тайлбарыг газрын харилцааны сүүлийн 20 гаруй жилийн түүх, өөрчлөлт, шинэчлэлт, алдаж оносон туршлага, хөгжлийн хандлага, төлөвийг харилцан уялдаатайгаар харгалзан үзэж, харьцуулан судалж бүтээсэн билээ. 
Эрдэм шинжилгээ, судалгаа, хэрэглээний энэхүү дэлгэрэнгүй тайлбар нь цаашид Газрын тухай хууль (1994, 2002), мөн шинээр батлах "Газрын тухай хуулийн багц хэрэглээнд тулгуурласан "Газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаа ба маргаан, тохиолдол (case) судлал"-ын гарын авлагыг гаргахаар төлөвлөж байгаагаа хуульч, судлаач, шүүмжлэгч, уншигчдадаа мэдэгдэхэд таатай байна. Зохиогч

35,000 ₮

Энэхүү бүтээлээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэлийн тухай ойлголт, мөн чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйд түүний эзлэх байр суурь, иргэний нэхэмжлэгчийг гэмт хэргийн шууд хохирогчоос ялгах шинж, онцлог, иргэний нэхэмжлэгчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулах, хариуцлага хүлээвэл зохих этгээдийг оновчтой тогтоох, дотоодын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт болон практикийг харьцуулан судалж хэрэгжүүлэх үндсэн арга, механизмыг тодорхойлох, түүнчлэн учирсан хохирлыг нөхөн төлөх эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломжит хувилбарыг санал болгож, практикт туришж хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нэн тулгамдаж байгаа тул хууль зүйн докторын зэрэг горилсон судалгааны ажилдаа түшиглэн эл бүтээлийг судлаачийн хувиар уншигч Танаа өргөв.  

50,000 ₮

Энэхүү гарын авлага нь хуульчид, судлаачид гэхээс илүүтэй иргэдэд хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн ойлголт өгөх, тулгараад буй хүндрэлтэй асуудлаа хэрхэн шийдвэрлүүлж болох арга замыг заах, тэдэнд эрх зүйн хөтөч болох зорилгоор бүтээсэн юм.

10,000 ₮

Энэхүү гарын авлага нь хуульчид, судлаачид төдийгүй иргэдэд нийгмийн даатгалын харилцаатай холбоотой эрх, зүйн ойлголт өгөх, тулгараад буй хүндрэлтэй асуудлаа хэрхэн шийдвэрлүүлж болох арга замыг заах, тэдэнд эрх зүйн хөтөч болох зорилготой. 

10,000 ₮
Дууссан !

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн ажилтан Г.Болормаа, Д.Сарангэрэл нар нь Гэр бүлийн харилцаа “Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаарт ирсэн 100 асуулт, хариулт гарын авлага”-ын асуултыг зохиомжлон, хариултыг боловсруулан иргэдийн гар дээр хүргэж байна. 
Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин юм. Нийгэмд үр удмаа үлдээх гэр бүлийн гишүүд бие, биенийхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэсэн үндсэн үүргийг хүлээдэг билээ. Уг гарын авлагыг гэр бүлийн харилцаанд орж буй иргэдэд зориулан гаргасан. 
Гэр бүлийн харилцаан дахь гэрлэлт бүртгүүлэх, хүүхэд үрчлэх, гэрлэлт цуцлах, түүнээс үүдэлтэй маргаан буюу дундын өмч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлуудад хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор шаардлагатай холбогдох материалыг бэлтгэж, иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан бичсэн.

5,000 ₮