Номын танилцуулга
Энэхүү бүтээл нь 2015 оноос хойших 4 дэх удаагийн хэвлэлт бөгөөд газрын харилцаа-хөрөнгийн эрх, газар чөлөөлөлт-гэр хорооллын дахин төлөвлөлт, газрын маргаан-шүүх, улсын бүртгэл-үл хөдлөх хөрөнгийн барьцаа, нэгж талбар-газрын мэдээллийн сан зэрэг сэдвийн хүрээнд хууль зүйн 300 асуултын хариултыг багтаасан юм.
Тус бүтээл нь иргэд, газрын салбарын анхан шатны нэгжүүдээс хуулийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар ирүүлсэн асуулт, иргэдийн амьдралд нийтлэг тулгамддаг асуудал, нөхцөл байдал бүрд нь тохирсон хариулт, арга, шийдэл ямар байхыг зааж тодорхойлж өгснөөрөө онцлогтой.
Иргэд газар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудал өөрт тулгарахад хаана хандахаа тэр бүр мэддэггүй учраас энэхүү ном иргэдэд нэн шаардлагатай, тулгамдсан асуудалд хариулт өгөх, хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч, цаашид газрын харилцааны чиглэлээр бодлого боловсруулахад тус нэмэр болохуйц бүтээл болжээ.