Үндсэн хуулийн хувьсгал

Р.Ууганбаатар Д.Сүхболд Г.Аюулгүй М.Цэнджав

60,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
638
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
9789919245191
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
240 х 146 х 31
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Бидэнд цоо шинэ төр засаг хэрэгтэй болжээ. Тэр нь ардын төр засаг байх ёстой. Гэтэл шинэ төрийн тухай төсөөлөл Монголчууд бидний хувьд хэтэрхий бүдэг бадаг сүүмэлзэхээс хэтэрсэнгүй. Тэгвэл шинэ төр байгуулах бүх асуудлыг шийдвэрлэж чадах онолын ном, бүтээл бичигдэх ёстой. Тэгээд хүмүүс уншиж эхлэх ёстой. Уншиж эхэлснээр ямар нэг логик дүгнэлтэд хүрч, нийгэм, улс төрийн сэтгэл зүй нь нааштай төлөвт  шилжих учиртай. Эцэстээ номын үзэл санаа хүн амын олонхын дэмжлэгийг авч чадвал Үндсэн хуулийн буюу оюун санааны хувьсгал ялалтад хүрч цоо шинэ төр засаг байгуулж чадна.

Тиймээс шинэ төрийн тухай үзэл баримтлал агуулсан ном маань “Үндсэн хуулийн хувьсгал” нэртэй байхаас аргагүй. 

Ромын эзэнт гүрнээс ч том, аугаа эзэнт гүрэн байгуулж явсан Монголчууд бид сэргэн мандаж чадах уу? Чадна. Энэхүү бүтээлд бичигдсэн 18 хувьсгалыг шүүн тунгааж, улмаар хэрэгжүүлж чадвал Их Монголын эзэнт гүрэн сэргэн мандаж чадна. Бүр дөрөвхөн жилийн дотор шүү..

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд