Номын танилцуулга
“Шүүх эрх мэдэл” хэмээх II ботид 11 өгүүлэл, илтгэл, санал, нийтлэл багтсан. Энэ эмхэтгэлд шүүхийн захиргаа, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагаа ба түүний ёс зүй, шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, шүүгчийн цалин, ёс зүй, сахилгатай холбоотой тулгамдсан асуудал, шийдлийг 2013-2018 оны байдлаар судалжээ. Мөн, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга буюу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, тойргийн шүүхийн талаарх үзэл баримтлалыг тодорхойлох, энэ үзэл баримтлал, олон улсын сайн туршлагыг Шүүхийн тухай шинэ хуульд хэрхэн тусгах тухай санал дэвшүүлсэн. Эцэст нь, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хянах, хуульчийн мэргэжлийн өөрийн удирдлага, хариуцлагыг дээшлүүлэх нь эрх зүйт төр буюу хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд чухал гэдэг байр суурийг хамгаалжээ.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү