Захиргааны хуулийн эмхэтгэл (Судалгаа, хэрэглээний системчилсэн эмхэтгэл)

Легал дата

35,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2025
Хуудасны тоо:
364
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
9-789919-005801
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
208 х 151 х 19
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

“Легал дата” ХХК-аас Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, эдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ба уг шийдвэртэй холбогдуулан гаргасан Монгол Улсын Их Хурлын тогтоол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, Хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг зэргийг багтаасан судалгаа, хэрэглээний бүрэн системчилсэн эмхэтгэлийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар хэвлүүлэв.

Энэхүү эмхэтгэлийг гаргахдаа хэрэглэгч Таны хэрэгцээ, шаардлагад аль болох нийцүүлэх зорилгоор дараах зүйлсийг тусгав: 

- нэр томьёоны индексийг бэлтгэж оруулсан;

- нэмэлт, өөрчлөлт орсон хэсэг, заалтын доод талд нь анхны уг эхийг оруулсан тул уг хэсэг, заалтад хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсныг мэдэх боломжтой;

- эмхэтгэлд ороогүй хуулиас эш татсан зүйл, заалтыг эшилж оруулсан;

- эмхэтгэлд оруулсан хуулиас эш татсан зүйл, заалт байгаа эмхэтгэлийн хуудасны дугаарыг эшилсэн тул тухайн зүйл, заалтыг хайх үйлдлийг хялбарчилсан;

- хуудас бүрийн хажууд гаргасан зайнд хуулийн тухайн зүйл, заалтын үзэл баримтлал, хэрэглээтэй холбоотой зүйлсийг тэмдэглэх боломжтой;

- нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудыг тусад нь эмхэтгэлд оруулсан тул хуульд хэзээ, хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсныг шууд мэдэх боломжтой;

- хуулийн зүйлийн гарчиг, нэмэлт, өөрчлөлтийн системчлэлийн мэдээллийг хар өнгөөс өөр өнгөөр хэвлэсэн тул уншихад эвтэйхэн байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд