Номын танилцуулга
Аливаа маргааныг шийдвэрлэх нь эрх зүйт төрийн салшгүй хэсэг бөгөөд үүнд төр, хуулийн этгээд, иргэд хоорондын хувийн эрх зүйн харилцаанд үүссэн маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх тогтолцоо зайлшгүй хамаарна.
Монгол Улсад арбитрын байгууллага үүсэн байгууллагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас дөрвөн бүтээл баринтаглаж буйн нэг нь их, дээд сургуулийн оюутан, суралцагчид, магистрант, докторантууд, практик ажилтнууд, арбитрын эрх зүйг сонирхон судлагч хэн бүхэнд зориулсан энэхүү "Арбитрын сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийн эмхэтгэл" юм.
Энэхүүү бүтээлд 2000 оноос хойш нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тогтмол хэвлэлүүд болон хувийн эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн эмхэтгэл зэрэгт арбитрын сэдвээр сонирхон судалдаг эрдэмтэн, судлаачдын тавьсан, нийтлэгдсэн илтгэл, өгүүлэл, нийтлэл, бүтээлүүдээс шүүлт хийн цуглуулсан бөгөөд бидэнд олдоогүй, орхигдуулсан өгүүлэл байхыг үгүйсгэхгүй юм.
Цаашид ч шинээр төрж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн цаасан болон цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хэрэг маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэхэд дэлхий нийтийн чиг хандлагад ойртон хөгжих, танхимын гишүүн байгууллага төдийгүй хуульч, судлаачдын эрх зүйн мэдээлэл солилцох эх сурвалж болж, хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, шүүх, арбитрын зөв практик тогтоход чухал ач холбогдолтой юм.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү