Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги

Дэвид Килкүллэн
Орчуулсан: Я.Чойжамц Ч.Ариунбат

35,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
500
Ангилал:
Нийгэм, улс төр
ISBN дугаар:
9789919511418
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
139х210
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Австралийн судлаач, стратегич, цэргийн стратеги болон босогчидтой тэмцэх чиглэлээр мэргэшсэн, дэлхийн тэргүүлэх судлаачдын нэг Дэвид Килкүллэний стратегийн судалгааны бүтээл “Нүүдэл: Стратегийн шинжилгээ” хэмээх нэн сонирхолтой номыг Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг эх хэлнээ хөрвүүлэн монгол уншигчдадаа өргөн толилуулж байна.
"Нүүдэл:стратегийн шинжилгээ" бүтээл нь хотууд, түүний дотор далайн эргийн дагуух хотууд дахь хүн амын хэт төвлөрлийн өнөөгийн болон ирээдүйн хандлага нь дэлхий дахины өмнө ямар олон тулгамдсан асуудлыг “үүсгэх” цөм хөшүүрэг болж буй талаар, улмаар уг хандлага нь орчин үеийн глобал аюулгүй байдлын сэтгэл түгшээсэн томоохон сорилт яагаад болж буй талаар Африк (Сомали), Ази (Пакистан, Энэтхэг), Америк (Ямайк) тивийн бодит тохиолдлуудад хийсэн шинжилгээнд тулгуурласан хот судлал, хүн ам зайн судлал, засаглал судлал, зэвсэгт мөргөлдөөний судлал, аюулгүй байдлын судлалын цогц хүрээг хамарсан энэхүү судалгааны болон стратегийн томоохон бүтээлээс уншигч та мэдрэх болно.
Хүн амын хэт өсөлт нь дэлхий дахины амьдрахуйн хэв шинжийг эрс өөрчилж, амьдрахын эрхээр хөдөөгийн иргэдийн хот руу нүүдэллэх үйл явц нийтлэг хандлагыг өдөөн, тэр нь хүн амын хэт төвлөрлийн эх сурвалж болон, хотжилтыг эрчимжүүлж, том хот, хэт том (мега) хотуудыг үүсэх нөхцлийг бий болгосноор хотын зах, хот орчмын ядуусын хорооллын суурингууд хүрээгээ улам бүр тэлж, томоохон хотуудын дотоод хувирал (хангамж үйлчилгээ, хотын дэд бүтцийн хүртээмжтэй байдал, хотын тогтсон дэг журам, хөдөлгөөн зэрэг)-д ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, тэр нь авилга, гэмт хэргийн өсөлт, амьжиргааны доройтол, эмх замбараагүй байдал зэрэг олон сорилтыг үүсгэх үндсийг бүрэлдүүлж байгааг энэхүү бүтээлдээ зохиогч судалгаа, шинжилгээгээр нотлон харуулжээ.

Төсөөтэй номууд