Бизнесийн удирдлага, эрх зүйн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл

А.Пүрэвдулам

60,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2024
Хуудасны тоо:
316
Ангилал:
ISBN дугаар:
991903810-5
Хэл:
Монгол хэл
Хэмжээ (мм):
245 x 175 x 15
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Багш, судлаач миний бие Их, дээд сургуульд бизнесийн удирдлага, эрх зүйн хичээл зааж, 2008 оноос хойш тасралтгүй дээрх хоёр чиглэлд эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлж байна. Энэ хугацаанд бизнесийн удирдлага дахь энтрепренершип, гарааны бизнес, байгууллагын зан төлөвийн судалгааны ажил гүйцэтгэсэн. Мөн захиргааны эрх зүй, төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ, бизнесийн эрх зүй болон газар өмчлөлийн чиглэлээр салбар дундын судалгааны ажил эрхэлж байна. Одоогийн байдлаар 45 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж нийтийн хүртээл болгон 30 гаруй эрдэм шинжилгээ судалгааны ажил удирдаж зөвлөсөн. Энэхүү эмхэтгэл бизнесийн удирдлага, менежмент, байгууллагын зан төлөвийн болон эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл судалгаануудыг багтаасан. Web of Science болон Scopus-д бүртгэлтэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүд, англи, орос хэл дээр  хэвлэгдсэн бусад судалгаа багтсан. Мөн Үндэсний хэмжээний сэтгүүл, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн өгүүллүүдийг орууллаа. Эл эмхэтгэлээс  бизнесийн удирдлага, эрх зүйн судалгааны арга зүйд суралцах, судлагдсан байдлыг тоймлох, SPSS, Amos  программын тооцоолол, судалгааны үр дүнг бичих арга зүй, ном зүй, эшлэл авахад суралцана. Мөн дээрх хоёр чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэхэд сэдэв сонгох, томьёолох, сэдвийн санаа олоход тань өчүүхэн ч болов тусална гэдэгт итгэж байна. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд