Бүтээлийн нэр
Хулгайлах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа /Монгол Улс ба Оросын Холбооны Улс/
Тэмдэглэл
Энэхүү нийтлэлд Монгол болон ОХУ улсын эрүүгийн хууль тогтоомжид тусгагдсан хулгайн гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүн, хүлээлгэх хариуцлага, эрх зүйн зохицуулалтын онцлог шинж, түүнчлэн хулгайлах гэмт хэрэг, зөрчлийн зарим асуудлыг харьцуулан судалсан болно.
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эрх зүйн шинэчлэлтийн давлагаа эрчимтэй өрнөж эрх зүйн салбарт олон том шинэчлэлтүүд хийгдсэн. Үүнтэй уялдан Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах процессыг сайжруулах, эрүүгийн эрх зүйн шинэ түвшинд хүрэхийг зорьж олон хуулиуд батлагдан гарсан. Жишээлбэл 2015-2017 онуудад Эрүүгийн хууль/шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/ болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль/Шинэчилсэн найруулга/ зэрэг хуулиудыг тус тус шинэчлэн баталсан. Гэвч Монгол улсын статистикийн Үндэсний хорооны тайланг судалж үзвэл 2023 онд нийт 35554 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 21686 өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, эдгээр гэмт хэргийн дотор 5401 бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ.8 Өөрөөр хэлбэл долоон гэмт хэрэг тутмын нэг нь бусдын өмчийг хулгайлах хэрэг байна.
Түлхүүр үг
Хулгайлах гэмт хэрэг, хулгайлах зөрчил, бага хэмжээгээр хулгайлах гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага, давтан үйлдэх.
Бичигдсэн огноо
2024-10-20
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-10-24
Товч мэдээлэл үзсэн
455
Бүрэн эхээр нь үзсэн
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Дашням “Хулгайлах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа /Монгол Улс ба Оросын Холбооны Улс/” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2137
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх