Компанийн тухай хуулийн тайлбар

Г.Давааням Д.Байлыхүү

48,000₮ / зөөлөн хавтастай 60,000₮ 20%
Хэвлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
375
Ангилал:
Хуулийн тайлбар, толь
ISBN дугаар:
9769919004576
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
148х210
ДУУССАН !

Номын танилцуулга

Энэхүү тайлбар өгч буй хууль бол УИХ-аас 2011 онд батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд 1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд суурилж боловсруулагдсан. Тус хууль нь арван дөрөв бүлэг, 100 зүйлээс бүрдэнэ. Үүнээс өмнө компанийн үйл ажиллагааг 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хууль, 1995 оны Нөхөрлөл, компанийн тухай хуулийн хүрээнд зохицуулж байсан.
Үүнээс хойш Аж ахуйн нэгжийн тухай хуулиас 1995 онд Нөхөрлөл, компанийн тухай хуулийг тусгайлан гаргаж, 1999 онд Компанийн тухай хуулийг дангаар нь боловсруулж УИХ-аас батлан гаргасан. Үүний дараа Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Компанийн засаглалын шинэ зарчмуудыг гаргасантай холбогдуулан Компанийн тухай хуулийг шинэчлэх шаардлага гарч МУЗГ-аас Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж 2011 онд УИХ батлан гаргасан.
Компанийн үйл ажиллагааг зохицуулж байсан дээр дурдсан хуулиудын хэрэгжилтийг харж байхад аливаа хуулийг боловсруулан гаргах нь нийгмийн тодорхой харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бүрдүүлж байгаа сайн талтай, чухал алхам боловч түүнийг амьдралд мөрдөх, бүтээлчээр зөв хэрэгжүүлэх гэдэг нь илүү чухал юм. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү