Бүтээлийн нэр
Хээл хахуулийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт ба түүнийг боловсронгуй болгох зарим асуудал
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Хууль гарахаас өмнө авлига байсан хэдий ч энэ нь хууль бусзүйл бишэнгийн л нэгэн үйл ажиллагаа байсан. Харин төрт ёс тогтсон цагаас авлига гэдэг нь байж болшгүй зүйл буюу гэмт хэрэг болсон. Уг гэмт хэрэг нь зөвхөн манай улсад гэлтгүй олон улсын шүдний өвчин болсон асуудал билээ. Гэхдээ авлигын гэмт хэрэг нь тухайн улс орны түүхэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлаас хамаарч өөр, өөр түвшинд байдаг хэдий ч хөгжиж буй, түүний дотор шилжилтийн үе шатанд байгаа улс орнуудад харьцангуй өндөр түвшинд байдаг байна.

Монгол Улсын хувьд социалист тогтолцооны үед авлигын гэмт хэрэг ба хээл хахуулийн гэмт хэргийг илрүүлэх хууль эрх зүйн орчин төдийлөн сайн бүрдээгүй байсан бөгөөд чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй болж, хуулиар хамгаалагдсанаар авлигын гэмт хэргийн шинжүүд олон нийтэд ил болж, илэрч эхлэх нөхцөл бүрдсэн байна. Манай улс 2005 онд, Нэгдсэн Үндэсний байгууллагынАвлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг хууль баталж, 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулан авлигын эсрэг тууштай арга хэмжээ авч байгаа боловч авлига, хээл хахууль нь хүмүүст өдөр тутмын хэвийн үзэгдэл мэт болон хувирчээ.2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар манай улсад анх удаа эрүүгийн хуулиндаа “Авлигын гэмт хэрэг” гэсэн бүлгийг хуульчилсанбөгөөдуг хууль батлагдсанаас хойш уг сэдвээр судалгааны ажил бичигдээгүй байна.

Иймд, Монгол Улс дах хээл хахууль өгөх, авахгэмт хэргийн онцлог, бодит байдал зүйлчлэлийн асуудал болон авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх ямар арга зам байгаа талаар судлахшаардлагатай гэж үзлээ.
Түлхүүр үг
Авилга, хээл хахууль, төрийн албан дахь авлига, шүүхийн практик дах авлига, авлигын гэмт хэрэг
Бичигдсэн огноо
2021-03-04
Хуудсын тоо
77
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-30
Товч мэдээлэл үзсэн
4856
Бүрэн эхээр нь үзсэн
140
Эшлэлийн тоо
93
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Минжин “Хээл хахуулийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт ба түүнийг боловсронгуй болгох зарим асуудал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1014
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх