Бүтээлийн нэр
Олон улсын арбитрчийн ёс зүй ба Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын арбитрчийн ёс зүйн дүрэм
Зохиогч
Тэмдэглэл
Тус судалгааны ажил нь 2015 онд МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас (тухайн үеийн Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр) арбитр байгуулагдсаны 55 жилийн ойд зориулан зохион байгуулсан Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд нэгдүгээр байр эзэлсэн бүтээл болно. Судалгааны ажил бичих сонирхолтой оюутнуудад хэрэг болох болов уу.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн зургадугаар хурлын тогтоолын нэгдүгээр зүйл, Засгийн газрын гуравдугаар хурлын тогтоолын тавдугаар зүйлээр тус тус батлан 1930 оны 8 сард БНМАУ-н Засгийн Газрын дугаар 54 сэтгүүлд анх нийтлэгдсэн Монгол Улсын хамгийн анхны Арбитрын дүрэм болох тухайн үеийн нэршлээр “Арбитратын Дүрэм”-н 1 дүгээр зүйлд “Алив иргэний хэргийн учир завсар дор тэмцэлдсэн этгээдүүд жишээлбээс алив энгийн хүмүүс ба газрууд, ард олноороо байгуулсан хоршоо эвлэлүүд ба яам албаны газрууд уул хэрэг еэн тусгай түр сонгогдсон гурван хүмүүс еэр хянигуулан шийтгэн таслагуулж болмой” гэсэн байдаг . Үүнээс үзвэл Монгол Улсын хамгийн анхны Арбитрын харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтад Арбитрчийг “тусгай, түр сонгогдсон хүн” гэж тодорхойлсон байгаа юм.
Тэгвэл уг “тусгай, түр сонгогдсон хүн” нь өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар хуулиар хориглогдоогүй хэн ч байж болох буюу МУ-н Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т тусгайлан Арбитрчаар томилогдохыг нь хориглож хуульчилсан этгээдүүд ээс бусад хууль зүйн боловсрол эзэмшсэн эсэх, хуульч мөн эсэхээс үл хамааран хэн ч байж болохоор байгаа юм.
Тиймээс хуульчийн тэртусмаа шүүгчийн ёс зүйн талаар төдийлөн өндөр мэдлэггүй өөр төрлийн мэргэжлийн хүн ч томилогдож болох уг Арбитрч гэсэн түр зуурын шинжтэй хэрнээ ихээхэн чухал үүрэг бүхий албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах, суралцах гол эх сурвалж нь Арбитрчийн ёс зүйн дүрэм болох бөгөөд (хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах журмаар арбитрчийн ёс зүйн харилцааг зохицуулдаггүй мөн Арбитрын тухай хуульд энэ талаар нарийн зохицуулалт байдаггүй) хуульч мэргэжилтэй арбитрч байсан ч түүний ёс зүйн байдал цаашлаад мэргэжлийн хараат бус байдал болон Арбитрын өөрийнх нь нэр хүндэд нөлөөлөх гол эх сурвалж нь нарийн зохицуулалт болоод өндөр үр нөлөө бүхий Арбитрчийн Ёс зүйн дүрэм юм.
Харин манай улсын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчийн Ёс Зүйн Дүрэм дээр дурдсанчилан Арбитрчийн хараат бус байдлын томоохон баталгаа болох хэмжээнд нарийн зохицуулалттай байгаа эсэх талаар дүгнэлт гарган өмнө нь хийж байсан судалгаа, шинжилгээний ажил өнөөг хүртэл байхгүй байгаа юм.
Иймээс гадаад орнуудын Олон Улсын Арбитрын Арбитрчийн Ёс Зүйн Дүрэм болон Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчийн Ёс Зүйн Дүрэмд мөн Монгол Улсын Шүүхийн Шүүгчийн Ёс Зүйн Дүрэм болон Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчийн Ёс Зүйн Дүрэмд харьцуулсан судалгаа хийх замаар манай улсын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Арбитрчийн Ёс Зүйн Дүрэм Арбитрчийн хараат бус байдлын томоохон баталгаа болох хэмжээнд нарийн зохицуулалттай байгаа эсэх цаашлаад Арбитрчийн Ёс Зүйн дүрмийн нийтлэг шаардлагыг хангаж буй эсэхэд дүгнэлт хийн Ёс зүйн дүрэмд тодорхой сул тал, тулгамдсан асуудал байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга замыг олох нь энэ удаагийн илтгэлийн зорилго билээ.

Түлхүүр үг
Арбитр,
Арбитрчийн хараат бус байдал,
Арбитрчийн ёс зүйн дүрэм,
Монголын Олон Улсын Арбитр
Арбитрчийн хараат бус байдал,
Арбитрчийн ёс зүйн дүрэм,
Монголын Олон Улсын Арбитр
Бичигдсэн огноо
2015-10-07
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-09-17
Товч мэдээлэл үзсэн
3653
Бүрэн эхээр нь үзсэн
70
Эшлэлийн тоо
62
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхнаран
“Олон улсын арбитрчийн ёс зүй ба Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын арбитрчийн ёс зүйн дүрэм” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1041
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !