Бүтээлийн нэр
Хоол хүнстэй байх эрх ба хүнсний тухай хуулийн хэрэгжилт
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Непал улсын 2015 онд батлагдсан Үндсэн хуулийн 36-р зүйлд заасан “хоол хүнстэй байх эрх”-ийг хэрэгжүүлэхээр 2018 онд “Хоол хүнстэй байх эрх ба хүнсний тухай хууль” (цаашид Акт гэх) батласныг Эмнести Интернэшнл сайшаан хүлээн авч байна. Тус улсын ерөнхийлөгч батламжилснаар энэ Акт 2018 оны 9 сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.
Непал улсын хэмжээнд өрхийн хүнсний аюулгүй байдал дөнгөж 48.2 %,1 хүн амын 21.6% нь ядуу амьдралтай, хүн амын ойролцоогоор 41% нь хоол хүнснээс авах хамгийн бага илчлэгээ ч авч чаддаггүй ба бараг хоёр сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалтай гэж үзсэн байна. 5 хүртэлх насны хүүхдийн 36% нь хоол тэжээлийн хурц дутагдалд орсон байх ба мөн 5 хүртэлх насны хүүхдийн 53% нь цус багадалттай (6% нь бага зэргийн, 26% нь дунд зэргийн, 1% хүнд хэлбэрийн) байна. Непалын засгийн газар дээр дурдсан өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал болон хүнсний баталгаагүй байдлын асуудлыг шийдвэрлэхээ амлаад байгаа билээ.
Үндсэн хуулийн 36-р зүйл болон Үндсэн хуулиар баталгаажсан бусад эрхүүдийг бодитоогоор эдлүүлэхийн тулд хуулийн эрүүл зөв тогтолцоо, мөн хуулийг үр дүнтэйгээр хэрэгжүүлдэг байх хэрэгтэйг Эмнести Интернэшнл онцолж байна. Хоол хүнсний тухай Акт болон Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пакт (ЭЗНСЭОУП)- аар Непал улсын хүлээсэн үүрэг хариуцлага зэргийг харьцуулан Эмнести Интернэшнлээс Хоол хүнстэй байх эрх ба хүнсний хараат бус байдлын тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ хийж, тус улсын засгийн газарт эрх зүйн тогтолцоогоо бэхжүүлэх, батласан хуулиа хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилгоор дараах санал, зөвлөмжүүдийг өгч байна.
Эмнести Интернэшнлийн зүгээс тус хуулийн давуу болон сул талуудыг тодорхойлох, хуулийн батлагдасан заалтуудыг шуурхай хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Непалийн иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг дэмжих асуудлыг мөн санал болгожээ.
Түлхүүр үг
өлбөрөхөөс сэргийлэх нь, хүнсний тусламж, тариачдын эрх, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, хүнс тэжээлийн үндэсний хөтөлбөр, үнийн тогтвортой байдал
Бичигдсэн огноо
2019-03-17
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-14
Товч мэдээлэл үзсэн
3303
Бүрэн эхээр нь үзсэн
36
Эшлэлийн тоо
48
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“Хоол хүнстэй байх эрх ба хүнсний тухай хуулийн хэрэгжилт” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1066
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !