Бүтээлийн нэр
НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглал
Зохиогч
Хэлбэр
Хууль зүйн орчуулга
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Ерөнхий Ассамблей, Дэлхийн бүх орны хүн бүрт хүний бүхий л эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн НҮБ-ын Дүрмийн бүхий л зарчмуудыг дагаж мөрдөхийн чухлыг дахин баталж,
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын болон хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр дагаж мөрдөхийг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн олон улсын хичээл зүтгэлийн үндсэн элементүүд болж нэгтгэгдсэн Хүний Эрхийн 2200 А (XXI) Тогтоолоорх Олон улсын гэрээний баримт бичгүүдийн ач холбогдлыг дахин баталж, мөн НҮБ-ын тогтолцооны хүрээнд болон мөн түүнчлэн бүс нутгийн түвшинд батлагдсан бусад хүний эрхийн баримт бичгүүдийн ач холбогдлыг дахин баталж,
Арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэстний болон нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрөлтийн болон бусад статус зэрэг аливаа төрлийн ялгаваргүйгээр бүх нийтийн хүний эрх, эрх чөлөөг дагаж мөрдөхийг хөхиүлэн дэмжиж, зоригжуулах чухал үүрэг хариуцлагаа олон улсын нийгэмлэгийн бүх гишүүн орон хамтран болон тусдаа ханган биелүүлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж, Дүрмээр хүлээсэн энэ үүргээ биелүүлэхийн тулд олон улсын хамтран ажиллахын онцгой ач холбогдлыг дахин баталж,
Хувь хүний болон хэсэг бүлэг хүмүүсийн хүний эрх, эрх чөлөөг зөрчих болон апартейд, арьсны өнгөөр алагчлах бүх хэлбэр, колоничлол, гадаадынхны эрх мэдэл болон эзлэн түрэмгийлэл, үндэсний тусгаар тогтнол руу дайрч довтлох, аюул занал учруулах, үндэсний эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдал зэргээс улбаалан үүсч байгаа өргөн олныг хамарсан хүний эрхийн жигшин зэвүүцмээр байнгын бүхий л зөрчлүүдийг үр нөлөөтэй арилгах болон улс түмний өөртөө засан тогтнох эрх болон хүн бүрийн бүрэн тусгаар тогтносон орныхоо баялаг, байгалийн баялагийг ашиглах эрхтэйг татгалзахаас хүлээн зөвшөөрүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны гүйцэтгэх эрхэм үүргийн болон бие хүн, бүлэг болон эвсэл холбоодын явуулж байгаа үйл ажиллагааны зүгээс оруулах хувь нэмрийн ач тусыг санаж,
Олон улсын энх тайван ба аюулгүй байдал болон хүний эрх, эрх чөлөөгөө сэтгэл ханамжтай эдлэх хоёрын хоорондох харилцааг хүлээн зөвшөөрөн, олон улсын энх тайван ба аюулгүй байдал тогтоогүй байх нь зөвшилцөөнд хүрээгүйг зөвтгөхгүйг анхааран үзэж,
Хүний бүхий л эрх, эрх чөлөө нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамааралтай бөгөөд эдгээр эрх, эрх чөлөө бүрийг хөхиүлэн дэмжиж, хэрэгжүүлэхдээ шударга, өв тэгш байдлаар, ямарч хор хөнөөлгүйгээр хэрэгжүүлэх ёстойг дахин баталж,
Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалах нь Гишүүн орон бүрийн эн тэргүүний үүрэг хариуцлага мөн гэдгийг онцлон тэмдэглэж, Бие хүн, бүлэг ба эвсэл холбоод нь үндэсний ба олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөний тухай мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дагаж мөрдөхийг хөхиүлэн дэмжих эрх ба үүрэгтэйг хүлээн зөвшөөрч, ТУНХАГЛАЖ БАЙНА.

Түлхүүр үг
Ялгаварлан гадуурхах нь хууль бус, Засгийн газар бүх хүмүүсийн эрхийн
төлөө ажиллах үүрэг
төлөө ажиллах үүрэг
Бичигдсэн огноо
1998-09-25
Хуудсын тоо
22
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-14
Товч мэдээлэл үзсэн
3418
Бүрэн эхээр нь үзсэн
21
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглал” (1998), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1068
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !