Бүтээлийн нэр
Гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал ба Цаазаар авах ял
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
2013 оны 10-р сарын 10-ны өдөр буюу Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдрөөр энэ ялыг халахын төлөө тэмцэгч дэлхийн хөдөлгөөнүүд “Хүний амийг авахын төлөө бус, гэмт хэргийг зогсоохын төлөө” уриан дор Англи хэлээр ярьдаг Карибын тэнгисийн орнууд руу хандсан цаазаар авах ялын эсрэг кампанит ажил өрнүүлсэн.
Зарим орны засгийн газар олон жил завсарласны эцэст цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээж, эсвэл сэргээх хандлагатай байгаа энэ үед гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал ба цаазаар авах ялын тухай сэдэв нь онцгой анхаарал татаж байна. Ялын гүйцэтгэлийг сэргээж байгаа нь ихэнхдээ хүчирхийллийн, ялангуяа олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа жигшүүрт гэмт хэргийн өсөлтийг намжаах гэсэн улс төрийн хариулт байдаг. 2012 оны 8-р сараас 2013 оны 8-р сар хүртэлх хугацаанд Гамби, Энэтхэг, Индонези, Кувейт, Нигери, Пакистан, мөн саяхан Вьетнам улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээжээ. Папуан Шинэ Гвинейд хийгдэж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлт гүйцэтгэлийг дахин сэргээж болзошгүйд хүргэж байна.
Цаазаар авах ял гэмт хэргийг тогтоон барьж чадах эсэх талаарх нотолгоо байхгүй атал засгийн газрууд энэ ялыг “түр аргацаасан” арга болгон хэрэглэсээр байна. Гэвч гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдлын асуудал руу чиглэсэн үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүх тогтолцоог шударга байлгах, галт зэвсгийг хуульчилах, багасгах зэрэг арга хэмжээ авахыг зорихгүй байна. Улс орнуудын шүүх тогтолцооны сул тал нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хангалтгүй байдлаас эхлэн төлбөрийн чадваргүй хэрэгтэнд зохистой хууль зүйн өмгөөлөл үзүүлэхгүй байх зэргээр гэмт хэрэгт үзүүлж буй нийгмийн хариултын асуудлуудыг хурцатгаж байдаг.
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд, гэмт хэргийн байдал, гэм буруутай эсэх, хувь хүний онцлог шинж, цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Энэ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг. Цаазаар авах ял нь туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл юм.
Цаазаар авах ялыг эсэргүүцэх нь гэмт хэрэгтний ял завших боломжийг дэмжиж байна гэсэн үг биш юм. Эмнести Интернэшнл нь хүн амины, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчийн гэр бүлийнхний зовлон, шаналалыг ойлгож байгаа ба засгийн газрууд гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалах үүрэгтэйг хүлээн зөвшөөрч байна. Эмнести Интернэшнл гэмт хэрэгтнийг шударгаар шүүж, цаазаар авах ял хэрэглэлгүйгээр гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл хүлээлгэх ёстой гэж үздэг.
Ялын дээд хэмжээг халах хүсэл тэмүүлэл олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд тусгалаа олсон. НҮБ-ын Хүний Эрхийн Хороо Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6-р зүйлийн Ерөнхий Тайлбартаа “ерөнхийдөө санал болгож буй хугацаанд цаазаар авах ялыг халах тухайд хамаардаг ба .......цуцлах нь хүсэл зоригийн асуудал. Цаазаар авах ялыг цуцлах бүх арга хэмжээ амьд явах эрхийг эдлүүлэхэд анхаарал хандуулсан байх ёстой хэмээн Хороо дүгнэж байна” хэмээн дурджээ.
140 гаруй улс орон цаазаар авах ялыг хуулиасаа хасч, практикт хэрэглэхээ зогсоож байхад, цөөхөн улс хүн амины гэмт хэргийн үзүүлэлт өсмөгц уг ялыг хэрэглэхийг яаравчилсаар байна. Энэ тайлангаар засгийн газрууд олон нийтийн анхаарлыг гэмт хэргийн үндсэн шалтгааныг зогсооход илүү нөлөөлж чадах чухал хэрэгцээтэй, урт хугацааны шийдлээс холдуулж буй болон, цаазаар авах ялыг хэрэглэхтэй олон нийтийн аюулгүй байдал, гэмт хэргийн тухай асуудал хэрхэн нийцэж байгаа эсэх тухай ерөнхий мэдээллийг хүргэхийг зорьсон. Мөн хүн амины гэмт хэргийн хандлага, аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголт, цаазаар авах ялын гэмт хэргийг зогсоох үр нөлөөний талаарх олон судалгааг тоймлон авч үзсэн. Судалгаагаар гэмт хэргийг таслан зогсоохын тулд засгийн газрууд цаазаар авах ялаас татгалзаж, нийгмийн бүх хэсгийг хамарсан олон талт арга замыг хэрэгжүүлэх ёстойг тогтоосон.

Түлхүүр үг
гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх, яллах үзүүлэлт, гэмт хэргийн чиг хандлага, төлөв байдал, хохирогчийн эрх, олон нийтийн дэмжлэг
Бичигдсэн огноо
2013-09-07
Хуудсын тоо
31
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-14
Товч мэдээлэл үзсэн
3579
Бүрэн эхээр нь үзсэн
103
Эшлэлийн тоо
48
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“Гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал ба Цаазаар авах ял” (2013), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1070
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !