Бүтээлийн нэр
Аюул дундах хүний эрхийн хамгаалагчид: Иргэний нийгмийн хумигдаж буй орон зай
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Бид айдас, талцал, өөрсдөөсөө бусдыг ад зэтгэр гэж үздэг эрин үед амьдарч байна. Дэлхий даяар “тэдний эсрэг бид” гэсэн хорт үг яриа бүлэг хүмүүсийг нийгэм, улс төрийн бүтэлгүйтэлд буруутган зэмлэхэд хэрэглэгдэж байна.
Хүний эрхийн төлөө тэмцэхээр зориглосон хүмүүс хаа сайгүй, өргөн хүрээнд халдлага, дарамт шахалт, сүрдүүлэг, гүтгэлэг, зүй бус харьцаа, хууль бус баривчилгаанд өртөх боллоо. Тэр ч байтугай амь насыг нь хөнөөж байна.
Өнөөдөр бид Засгийн газар, зэвсэгт бүлэглэл, корпораци, бусад этгээд хүний эрхийг хамгаалах эрхийн эсрэг өргөн фронтоор дайрч байгааг мэдэрч байна. 2016 онд дор хаяж 22 улсад хүмүүс тайван жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө амь насаа алдаж, 63 оронд худал гүтгэлэгт өртөж, 68 улсад ажлаа хийснийхээ төлөө баривчлагдаж, хоригдлоо. 94 оронд айлган сүрдүүлж, биед нь халджээ.
Хүний эрхийн хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, фермер, байгаль хамгаалагч, бусад хүмүүс байдаг.
Тэд Засгийн газар, корпорциуд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгааг эсэргүүцэж, хүрээлэн буй орчин, цөөнхийг хамгаалж, эмэгтэйчүүд, ЛГБТИ хүмүүсийн эрхийн талаарх уламжлалт саад тотгорууд, хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцдэг. Мөн шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр гэж буруутгах үзэлтэй үл эвлэрдэгээс өнөөдөр тэдний үг хэлэх эрхэд халдаж байна. Энэхүү аюул ихээхэн ноцтой юм. Жагсаал цуглаан хийх тогтолцоо бүхэлдээ хэврэгшиж, жагсаал цуглаан хийх эрхийг үгүйсгэн, мөшгин хянаж, шууд онилох буюу дарамт, заналхийлэл, бие махбодод халдахаас хамгаалж чадахгүй байгаа зэрэг нь Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдын “хүчилтөрөгчийн хангамж”-ийг тасалж байгаа хэрэг мөн.
1998 онд олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аас “Хүний эрхийн хамгаалагчид болон иргэний нийгмийг хамгаалах тухай тунхаглал”-ыг зөвшилцөн баталж, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх өөрчлөлтийн төлөөлөгчид хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш бараг 20 жил өнгөрлөө. Засгийн газрууд уг тунхаглалыг батлахдаа хүний эрхийн хамгаалагчдыг дэмжиж, ажлаа аливаа саад тогтгор, айдасгүйгээр явуулах боломжоор хангана гэж амалсан. Гэвч өнөөдөр уг тунхаглалын үзэл санаа, заалт илт зөрчигдөх боллоо.
Олон Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдад илүү эрсдэлтэй, хууль тогтоомж, бодлого батлах болжээ. Тайван жагсаал цуглаан хийгчдийн эсрэг хүч хэрэглэх, нийтээр нь мөшгин хянахыг зөвшөөрөх, гадаадаас санхүүжилт авахыг хориглох, байгууллага бүртгүүлэхэд тавих шаардлагыг чангатгаснаар хүний эрхийн төлөө тэмцэх орон зайг хумиж байна.
Түүнчлэн, хүний эрхийн хамгаалагчдыг гэмт хэрэгтэн, зохисгүй этгээд, “ад зэтгэрийг хамгаалагч” хэмээн ил тодоор шүүмжлэх явдал ихэсчээ. Тэднийг “Гадаадын агент”, “үндэстнийхээ эсрэг ажиллагсад”, “террористууд” хэмээн нэрлэж байна. Бас аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, уламжлалт эрхэм зүйлст хөнөөл учруулагчид хэмээн цоллож байна. Хүний эрхийн хамгаалагчдын хувьд өөрчлөлт авчрахад хэрэгтэй мэдээлэл, сүлжээ арга хэрэгсэл улам багасахын зэрэгцээ тулгарч буй халдлагуудын эсрэг зохих хамгаалалт авах боломж сул халдлага үйлдэгчдэд хариуцлага тооцох явдал ховор байна. Хүний эрхийн хамгаалагчдыг илүү аюулгүй, шударга дэлхий ертөнцийг бүтээх үйлсийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэх улс төрийн хүсэл зориг бага хэвээр.
Дэлхий даяар тайван жагсаал цуглааны эсрэг дайрч байгаа ч хүмүүс зүгээр бууж өгч, шударга бус явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шударга ёсны төлөөх бидний зүрх сэтгэл хүчтэй бөгөөд юунд ч нугарахгүй. Чухам ийм учраас Эмнести Интернэшнл хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрүүлэх, хамгаалах, илүү аюулгүй орчинд ажиллах боломж олгохыг уриалсан даян дэлхийн кампанит ажил эхлүүлж байна. Энэхүү кампанит ажлын нэр “Зоригтон” юм.

Түлхүүр үг
Хувь хүнд халдах, харилцаа холбоонд халдах, иргэний нийгмийн хумигдаж буй орон зай, төрийн бус оролцогчдын өдүүлсэн хүний эрхийн зөрчил, давхар алагчлалын нөлөө, хүний эрхийг хамгаалах эрх
Бичигдсэн огноо
2017-12-17
Хуудсын тоо
48
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-15
Товч мэдээлэл үзсэн
2711
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
145
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“Аюул дундах хүний эрхийн хамгаалагчид: Иргэний нийгмийн хумигдаж буй орон зай” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1072
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
9 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !