Бүтээлийн нэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотой тулгамдаж буй асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Дэлхий нийтэд тогтсон жишгээр Ерөнхийлөгчийн институтийн зүгээс хоригийг улс төрийн, эсхүл хууль зүйн гэсэн хоёр үндсэн зорилгоор хэрэглэж байна. Улс төрийн зорилгын хувьд нам, улс төрийн хүчний хоорондын тэнцвэрийг хадгалах, төрийн бодлогын талаар баримталж буй байр сууриа таниулах замаар сонгогчдыг татах зэрэг зорилгоор хэрэглэгддэг улс төрийн стратегийн хэрэгсэл гэж судлаачид тэмдэглэжээ.
Мөн Ерөнхийлөгчийн хориг нь хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх нэмэлт арга хэрэгсэл бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар түүнийг хуульд заасан хугацаанд заавал хэлэлцэх ёстой. Тийнхүү хэлэлцсэний эцэст чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн санал хурааж хоригийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ хууль тогтоох үндсэн үйл ажиллагааныхаа салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж үндэслэл нэг бүрээр нь хэлэлцэн санал хураах ёстой.
Ерөнхийлөгчөөс хууль, Улсын Их Хурлаас баталсан бусад шийдвэрт хориг тавьж байгааг нэгэнт баталсан хууль, шийдвэрээ Улсын Их Хурал дахин нэг хянаж үзэх боломж гэж ойлгож хандах нь зүйтэй. Хориг тавьсан тохиолдолд Улсын Их Хурал хоригийг хүлээн авах, эсвэл хүлээн авахгүй байх гэх шийдвэрийг гаргадаг. Хэрэв парламент хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн тохиолдолд хоригийн үйлчлэлд хамаарагдсан хууль тогтоомжийг бүхэлд нь буюу түүний тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгох, эсхүл өөрчилж шийдвэрлэдэг.
Үүнтэй холбоотойгоор хоригийн хэрэгжилтэд практикт тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. 2020 оны 06 дугаар сарын байдлаар үе үеийн Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан хууль, бусад шийдвэрүүдэд нийт 84 удаагийн тохиолдолд хориг тавьсан байна.
Ийнхүү тус хоригуудын дийлэнх хувийг Улсын Их Хурал хүлээн авсан бөгөөд хоригийг хүлээн авсантай холбоотойгоор практикт тулгамдаж буй асуудлыг тухайлан судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Түлхүүр үг
Монгол улс, ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн хориг, хоригийн хэрэглээ, хоригийг хүлээн авсан байх, тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2021-01-25
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-04-08
Товч мэдээлэл үзсэн
3227
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
15
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбоотой тулгамдаж буй асуудал” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1218
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !