Бүтээлийн нэр
Хөдөлмөрийн эрх зүй дэх гэрээ хэлэлцээр, түүний зохицуулалт
Agreements of Labor Law and its regulation
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Хөдөлмөрийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” хэмээн хуульчилсан бөгөөд энэхүү эрх нь хүнийхувийн эрхийн хамгийн гол эрхийн нэг билээ.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүнбүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах эрхтэй” гэж тодорхойлсон мөн НҮБ-ын Ерөнхий асамблейгаас баталсан “Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай Олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр шударга, аятай тавтай хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрнө”гэж заасан бөгөөд МонголУлс уг конвенцид нэгдэн орсон тул энэхүү конвенци нь бусад хуулийн адил үйлчлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-тзааснаар хөдөлмөрлөхнь иргэний журамт үүрэг ба хувийн өмчийн харилцаанд суурилсан нийгмийн тогтолцоонд хөдөлмөрлөж ахуй амьдралаа авч явах нь хүн бүрийн үүрэг юм.Ажил мэргэжил эрхлэх эрхийн хэрэгжилт нь хүний хөдөлмөрөөр биелэлээ олдог. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч үндсэн талууд болох ажил олгогч, ажилтны хоорондын дээрх эрх, үүргийн харилцааг зохицуулах гол эх сурвалж нь Хөдөлмөрийн тухай хууль (1999 он), мөн тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ хэлэлцээрболно.
Монгол Улсад хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр хийх эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс ажил олгогч болон ажилтан хуулийн дагуу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах механизмийг сайжруулах, өнөөдөр төдийгүй цаашид үүсч болох асуудлыг тодорхойлон зохистой эрх зүйн зохицуулалт бий болгох, Хөдөлмөрийнэрх зүйн гэрээ,хэлэлцээрийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү сэдвийн ач холбогдол оршино.
Энэхүү судалгааны ажлаар Хөдөлмөрийн эрх зүйн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, практикт тулгамдаж буй асуудал болох хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэрээт ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн хамтын гэрээ хэлэцээр хийх эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг гэрээ хэлэлцээрийг зөрчигчид хариуцлага тооцох зохицуулалт Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүйн тогтолцоонд зайлшгүй шаардлагатай болох саналыг дэвшүүлэх зорилготой юм.

Түлхүүр үг
Хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр, эрх зүйн зохицуулалт, хамтын гэрээ, сургалтын гэрээ, нууцын гэрээ
Бичигдсэн огноо
2021-04-09
Хуудсын тоо
77
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-06-06
Товч мэдээлэл үзсэн
5841
Бүрэн эхээр нь үзсэн
393
Эшлэлийн тоо
104
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Бямбасүрэн
“Хөдөлмөрийн эрх зүй дэх гэрээ хэлэлцээр, түүний зохицуулалт
Agreements of Labor Law and its regulation” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1302
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !