Бүтээлийн нэр
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Захиргааны процессын эрх зүй,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
Бүтээлийн товч
Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, 2004 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол улсад анх удаа захиргааны хууль бус үйлдлээс иргэн, хуулийн этгээдийг хамгаалах, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн захиргааны хэрэг үүсгэж захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, тэдэнд учруулсан хохирлыг арилгах, хүний эрхийг хамгаалж, шүүхийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зорилго бүхий дагнасан шүүх байгуулагдсан. Тус шүүхээс гарсан шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй бөгөөд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр үн болдог.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэмжээнд 2018 оны байдлаар гүйцэтгэвэл зохих 239 шүүхийн шийдвэрийн 44.7 хувь нь биелэгдэж, 55.2 хувь нь биелэгдээгүй, 2019 онд 280 шийдвэрийн 47.9 хувь нь биелэгдэж, 52.1 хувь нь биелэгдээгүй байна. Харин 2020 онд 247 шийдвэрийн 35.6 хувь нь биелэгдэж, 64.4 хувь нь биелэгдээгүй, 2021 онд 265 шийдвэрийн 42.3 хувь нь биелэгдэж, 57.7 хувь нь биелэгдээгүй байна. Дээрх судалгаанаас харахад сүүлийн 4 жилийн дунджаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 42 хувьтай биелэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт харьцангуй сул байгаа нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг алдагдуулах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгоод байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бүрэн гүйцэт биелэгдэж байх нь захиргааны хэргийн шүүхийг хүлээн зөвшөөрөхөд чухал ач холбогдолтой юм.
Өмнө үйлчилж байсан 2002 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-аар захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байсан ба 2017 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-аар хэд хэдэн дэвшилттэй заалтуудыг нэмж шинэчлэн найруулсан нь сайшаалтай. Гэвч тус хууль батлагдсанаар шийдвэр гүйцэтгэлийн биелэлтэд бодитой ахиц, дэвшил гарахгүй байгаа нь эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагатайг харуулж байна.

Түлхүүр үг
Шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, захиргааны хэргийн шүүх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, эрүүгийн хууль, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол, ерөнхий шүүгч
Бичигдсэн огноо
2022-04-22
Хуудсын тоо
76
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-08-03
Товч мэдээлэл үзсэн
5373
Бүрэн эхээр нь үзсэн
237
Эшлэлийн тоо
142
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Амбасэлмаа
“Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1325
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !