Шинжлэх ухаанд дохионы хэлийг Дактилология (dactylologe or fingerspelling) буюу хурууны үсэг, дохио зангаа (Singned language)-ны гэсэн 2 үндсэн хэсэгт хуваан, хараагаар хүлээн авах хэл (visual language)-ний томоохон салбарыг судалж иржээ.
Монгол дохионы хэл нь баялаг олон жилийн түүхгүй дөчин жилийн тэртээгээс хөгжиж байгаа харьцангуй хөгжлийн түүх, судлагдсан байдал багатай салбар гэж үзэж болно.
Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. 1 дэх хэсэгт заасан байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй буюу сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд өөрсдийн эх хэл болох дохионы хэлээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж өнөөг хүртэл аль ч шатны байгууллагад хомс байна. (Монгол улсын хэмжээнд 20 гаран дохионы хэлний хэлмэрч байдаг)
Хууль, эрх зүйн туслалцаа шаардлагатай болох үед сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдтэй шууд харьцах, анхан шатны тусламж, үйлчилгээг тухайн чиглэлээр үзүүлэх мэргэшсэн дохионы хэлний мэргэжилтэнгүй байгаа нь эдгээр иргэдэд орхигдсон, мартагдсан, гадуурхагдсан мэдрэмжийг төрүүлдэг.
Судалгаанаас үзэхэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд жилд 20-25 хүүхэд элсэн орж, 14-25 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж, та бидэнтэй хөл нийлүүлэн алхаж байна. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн Монгол дохионы хэлээр хоорондоо бүрэн ойлголцдог бөгөөд хэл бичгийн чадварыг энгийн сонсголтой иргэдтэй адилаар 12 жилийн хугацаанд эзэмшиж чаддаггүй, үйл үг холбох, утгыг дөхүүлэх төдий хэмжээнд эзэмшин төгсдөг нь жил бүр их дээд сургуульд элсэн суралцахаар Монгол хэл, бичгийн шалгалт өгч байгаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-ын онооноос харж болох юм. /150-340 оноо авдаг/
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1.Монгол Улсын Үндсэн Хууль төрийн мэдээлэл эмхтгэл. №01., 1992., УБ
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль.төрийн мэдээлэл эмхтгэл 2016., УБ, №16
Хоёр. Тогтоол, тушаал шийдвэр
3. Монгол Улсын Их Хурлын 46 дугаар тогтоол төрийн мэдээлэл эмхтгэл 2017., УБ
4. Стандарчилал, Хэмжил Зүйн Үндэсний зөвлөлийн 51 дүгээр тогтоол. 2009., УБ
5. Монгол Улсын Засгийн газрын 116 дугаар тогтоол 2017., УБ
6. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлах тухай”., 2008., УБ., №01
7. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протколыг соёрхон батлах тухай” 2008., №02
7. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ MNS 6752:2019., УБ
8. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа” 2021., УБ
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын нэгдсэн судалгаа 2021., УБ
10. Сонсголгүйн боловсрол ТББ-ын судалгаа 2022., УБ
11. НҮБ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци” 2006., УБ
12. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, эрх зүйн орчин, стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдал” 2019., УБ
13. www.Legaldata.mn;
14. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн групп;
15. Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн нэгдсэн групп;
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !