Бүтээлийн нэр
БНХАУ-ын өндөр насны тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн шинэчлэлийн онцлог
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нийгмийн хамгаалал
Бүтээлийн товч
БНХАУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлд “төр нь эдийн засгийн хөгжлийн түвшинд тохирсон нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгож, боловсронгуй болгоно” гэж заасны дагуу нийгмийн хамгааллын тогтолцооны гол хэсэг болох өндөр насны тэтгэврийн тогтолцооны үзэл баримтлал, зарчмуудыг “Нийгмийн даатгалын тухай хууль”-д тусгасан байна. 2008 оноос эхэлсэн бүх нийтийн хэлэлцүүлгийн дараа 2010 оны 10 сарын 28-нд БНХАУ-ын Засгийн газар 2011 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийг батлан гаргажээ. Уг хууль өндөр насны тэтгэврийн эрх зүйн зохицуулалтын гол үндсэн суурь болсон. Хятад бол дэлхийн хамгийн их хүн амтай хөгжиж буй орон бөгөөд эдийн засгийн хөгжил, нийгмийн даатгалын тогтолцоо болон өндөр насны тэтгэвэр нь бүс нутаг, хотуудад харилцан адилгүй байдаг. Хятад улсад өнөөгийн нийгмийн хамгааллын тогтолцоог буй болгох нь амаргүй ажил бөгөөд 1978 оны шинэчлэл, нээлтийн бодлогыг батлах хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоондоо нийцсэн эрх зүйн бодлогыг хэрэгжүүлж байв. Харин 1980-аад оны дунд үеэс социалист эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож Хятадын онцлог бүхий социализмыг тунхагласнаас хойш нийгмийн хамгааллын хуучин тогтолцоог өөрчлөх олон шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын суурь тогтолцоог бүрдүүлжээ. 1950 оноос үндэс суурь тавигдсан нийгмийн даатгал, өндөр насны тэтгэврийн тогтолцоо нь орчин үеийн шаардлагад төдийлөн нийцэхгүй, хөдөөгийн бүх иргэдийг хамарч чадаагүй, хот хөдөөгийн амьжиргааны төвшин, тэтгэвэр, тэтгэмжийн ялгаа их байна. Гэвч БНХАУ-ын Засгийн газар нийгмийн даатгал болон өндөр насны тэтгэврийн тогтолцоонд бүх нийтийг хамруулах, хот хөдөөгийн ялгааг арилгахын тулд ихээхэн хүчин чармайлт гарган шинэчлэлт хийж байгаа билээ.
Түлхүүр үг
Түлхүүр үг: Нийгмийн даатгал, өндөр насны тэтгэвэр, шинэчлэл, тэтгэврийн сан, тогтолцоо
Бичигдсэн огноо
2022-05-10
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-10-28
Товч мэдээлэл үзсэн
2388
Бүрэн эхээр нь үзсэн
73
Эшлэлийн тоо
12
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Мөнхдэлгэр “БНХАУ-ын өндөр насны тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн шинэчлэлийн онцлог” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1377
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. БНХАУ-ын үндсэн хууль. Бээжин хот. 2004 он.

2. Pension System In China. https://www.pensionfundsonline.co.uk

3. The Chinese Pension System. Hanming Fang. Jin Feng. Working Paper 25088. http://www.nber.org/papers/w25088

4. 1992 онд эдийн засагч, шинжээчдийн баг үүсгэн байгуулагдсан CEIC Data нь 200 гаруй эдийн засгийн талаархи хамгийн өргөн цар хүрээтэй, нарийвчлалтай  мэдээллийг өгдөг. https://www.ceicdata.com/en

5. The odds that you will give birth to a boy or girl depend on where in the world you live https://www.pewresearch.org/

6. China’s Pension System Is Not Aging Well. https://thediplomat.com/2019/03/

7. Pension system reform in China: Who gets what pensions? Huoyun Zhu, Alan Walker. 2018  https://doi.org/10. 1111/spol.12368

8. https://ria.ru/20210305/kitay-1600032876.html

9. Үндэсний статистикийн хорооны хүн ам ба ажиллах хүчний тоон мэдээллээс 2021 он

10. Towards equity and sustainability? China’s pension system reform moves center stage. Li Yang. : Paris School of Economics and INSEAD, 48 Boulevard Jourdan, 75014 Paris

11. https://www.kpmg.us/

12. The Chinese Pension System. Hanming Fang Jin Feng. Working Paper 25088