Бүтээлийн нэр
Монгол Улсын Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик /заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ/
Зохиогч
Отгонбаярын Мөнхцэцэг
Эрхэмбаярын Ганцэцэг, Бат-Өлзийн Ариунтуяа
Тэмдэглэл
Нээлттэй Нийгэм Форумын зүгээс Монгол Улсын Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик /заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ/ судалгааны ажлыг судлаач Эрхэмбаярын Ганцэцэг, Отгонбаярын Мөнхцэцэг, Бат-Өлзийн Ариунтуяа нарын гүйцэтгэснээр хүргэж байна.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Монголын нийгмийн хөгжлийн “сүүдэр” талд нь өдрөөс өдөрт өсөн даамжирч буй нэгэн сөрөг үзэгдэл бол заналхийлэх гэмт явдал юм. Статистикаас үзвэл 2010 оноос хойш тухайн үеийн Эрүүгийн хууль (ЭХ)-ийн 149 дүгээр зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг бүртгэл төдий л өндөр биш буюу жилд дунджаар дөрвөөс есөн гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. Тухайлбал, 2010-2017 он хүртэлх долоон жилийн хугацаанд заналхийлэлтэй холбоотой нийт 25 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэргийг гурван зүйл гэмт хэрэг болгон дараах байдлаар хуульчилсан. Үүнд:
- 13.5 дугаар зүйл. Заналхийлэх;
- 17.6 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх;
- 23.7 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх.
Дээр дурдсанаар 2010-2017 онд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн нийт 25 гэмт хэрэг шийдвэрлэгдэж байсан бол Эрүүгийн хууль шинэчлэгдсэний дараа 2018-2020 онд буюу шинэ хууль үйлчилж эхэлснээс хойших 2.5 жилийн хугацаанд заналхийллийн 80 гэмт хэрэг шийдвэрлэгджээ. Үүнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд далд, нуугдмал хэлбэрээр ихээхэн “бугшиж” байсан нь эрүүгийн хариуцлагын эрх зүйн шинэ орчин бий болсноор ийнхүү ил тод болсон гэж дүгнэж болохоор байна.
ЭХ-ийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэрэг 8 жилийн турш 25 хэрэг (2018 онд дөрөв, 2019 онд 14, 2020 онд 13 хэрэг, ЭХ-ийн 17.6 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг 2018 онд 4, 2019 онд 7, 2020 оны эхний хагас жилд 10 хэрэг, ЭХ-ийн 23.7 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг 2020 онд нэг1) шийдэж байсан атлаа шинэ хууль үйлчилж эхэлсэн 2.5 жилийн хугацаанд 80 хэрэг шийдвэрлэснээс үзвэл энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд далд, нуугдмал хэлбэрээр ихээхэн бугшаад байсныг эрүүгийн хариуцлагын эрх зүйн орчин бий болсноор ийнхүү илэрч гарч ирсэн нь харагдаж байна. Цаашид энэ төрлийн гэмт явдалтай үр дүнтэй тэмцэхийн тулд эдгээр хэргийг шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж бид үзэв.

Түлхүүр үг
Заналхийлэх, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, нийтийн албан тушаалтныг заналхийлэх, заналхийлэх гэмт явдал, нуугдмал байдлын үнэлгээ, судалгаа, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
Бичигдсэн огноо
2021-06-01
Хуудсын тоо
70
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-05-03
Товч мэдээлэл үзсэн
2733
Бүрэн эхээр нь үзсэн
53
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхцэцэг
Эрхэмбаярын Ганцэцэг, Бат-Өлзийн Ариунтуяа
“Монгол Улсын Эрүүгийн хуульд шинээр тусгасан гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик /заналхийлэх гэмт хэрэг ба өрсөлдөх хэм хэмжээ/” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1567
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !