Бүтээлийн нэр
Парти автономи ба Арбитрчийн хараат бус, бие даасан байдлын уялдаа холбоо
Тэмдэглэл
Энэхүү бүтээл нь МУИС, ХЗС-н Эрх Зүй Сэтгүүлийн 2023 оны 2 дугаар улирлын 62 дахь дугаарт (314-338 дугаар нүүрт) хэвлэгдсэн болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Парти автономи буюу талуудын өөртөө засах эрхийн хүрээнд арбитрын маргааны талууд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч буюу арбитрчийг өөрсдөө сонгон томилох эрхийг эдэлдэг. Анх 1960-1970 оны хооронд барууны орнуудад олон улсын арилжааны арбитрын эрх зүй эрчимтэй хөгжиж эхлэхэд л судлаач эрдэмтэд парти автономи болон арбитрчийн хараат бус, бие даасан байдлын уялдаа холбоог ихээхэн судалж байсан; өдгөө энэ сэдэв олон улсын арбитрын эрх зүйн салбарт хуучирсан ч олон улсын болоод дотоодын арилжааны арбитрын эрх зүй сонгодог утгаараа дөнгөж ид хөгжиж эхэлж буй манай орны хувьд зайлшгүй судлах шаардлагатай сэдэв юм.

Уг бүтээл Монгол Улсын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь парти автономи болон арбитрчийн хараат бус, бие даасан байдлын уялдаа холбоог хууль зүйн шинжлэх ухааны үүднээс гадна зан үйлийн эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс нарийн задлан судалсны үндсэн дээр арбитрчдын нэрсийн жагсаалт арбитрын эрх зүйгээр нарийн мэргэшсэн арбитрчдын бие бүрэлдэхүүнээр дутмаг байх явдлаас үүдэн парти автономи зарчмыг талууд хэрэглэх явцад хараат бус, бие даасан арбитрчаар хэргээ шийдвэрлүүлэх бүрэн эрхээ хангалттай эдэлж чадахгүй байх талаар дүгнэн Монгол Улсын тэргүүлэх арбитрын байгууллага болох Монголын Олон Улсын Арбитрын Дүрэм (2019) дэх арбитрчийн шалгуурыг (Хонг Конг болон Турк, Солонгосын Арбитрын байгууллагын холбогдох зохицуулалтуудад хийсэн харьцуулсан судалгааг үндэслэн) өөрчлөхийг мөн насны хязгаарын зохицуулалтаас татгалзахыг санал болголоо.
Түлхүүр үг
Парти автономи, арбитрчийн хараат бус, бие даасан байдал, арбитрын эрх зүй, арбитрчдын нэрсийн жагсаалт, зан үйлийн эдийн засаг, нимбэгний зах зээлийн онол, Монголын Олон Улсын Арбитр.
Бичигдсэн огноо
2023-05-01
Хуудсын тоо
26
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-08
Товч мэдээлэл үзсэн
2259
Бүрэн эхээр нь үзсэн
62
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхнаран “Парти автономи ба Арбитрчийн хараат бус, бие даасан байдлын уялдаа холбоо” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1580
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Арбитрын тухай хууль, 2017 он, 13 дугаар зүйл; МОУА-н Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрэм, 2017 он, 10 дугаар зүйл
  2. Д.Аюуш, Арбитр ба Арбитрч, Улаанбаатар Соёмбо принтинг Хэвлэлийн газар, 2004., 6-7 дахь тал.
  3. Т.Мөнхжаргал, Монгол дахь Арбитрын Шүүхийн Товч Танилцуулга, МҮХАҮТ-н хэвлэх үйлдвэр, 2015., 17 дахь тал.
  4. Д.Аюуш, Арбитр ба Арбитрч, Улаанбаатар Соёмбо принтинг Хэвлэлийн газар, 2004., 16 дахь тал.
  5. Монголын Олон Улсын Арбитр, “Бидний тухай,” (сүүлд нэвтэрсэн: 2023 оны 4 дүгээр сарын 19) http://www.arbitr.mn/index.php/about-us
  6. Cordero-Moss, G. (2015). Limits on Party Autonomy in International Commercial Arbitration. Penn State Journal of Law and International Affairs, 4(1), 186-212.
  7. Simon Greenberg, Christopher Kee, J. Romesh Weeramantry, “International Commercial Arbitration,” Published by Cambridge University Press, 2011, at p. 23
  8. David J. Branson, "American Party-Appointed Arbitrators - Not the Three Monkeys," University of Dayton Law Review 30, no. 1 (Fall 2004): 1-62; Dhiraj Abraham Philip, "Neutrality vis-a-vis Party Autonomy in Appointment of Arbitrators," International Journal of Law Management & Humanities 4 (2021): 1203-1220
  9. Fleur Johns, "Performing Party Autonomy," Law and Contemporary Problems 71, no. 3 (Summer 2008): 243-272; also see Gary B. Born, “International Commercial Arbitration,” Volume I, Published by Kluwer Law International, (2009).
  10. Mark Huleatt-James, Nicholas Gould, “International Commercial Arbitration: A Handbook,” Second Edition, Published by LLP reference Publishing, 1999, at p. 33
  11. Lucy Greenwood, “Tipping the Balance - Diversity and Inclusion in International Arbitration”, Arbitration  International, Vol. 33, Issue 1 (March 2017): 99-108
  12. George A. Akerlof, “The Market for ‘Lemons’: Quality Uncertainty and the Market Mechanism,” The Quarterly Journal of Economics, Published by Oxford University Press, Vol. 84, No. 3 (Aug, 1970): 488-500
  13. Sarah Rudolph Cole, "Arbitrator Diversity: Can It Be Achieved?," Washington University Law Review 98, no. 3 (2021): 965-995
  14. Арбитрын тухай хууль, 2017 он, 13 дугаар зүйлийн 13.1
  15. Монголын Олон Улсын Арбитрын Дүрэм, 2019 он, 3 дугаар зүйлийн 3.2
  16. HKIAC, “Arbitrators: Criteria and Application Procedure,” n.d., see (Sep 08, 2022) https://www.hkiac.org/arbitration/arbitrators/criteria-application
  17. HKIAC, “Arbitrators: Criteria and Application Procedure,” n.d., see (Sep 08, 2022) https://www.hkiac.org/arbitration/arbitrators/criteria-application
  18. HKIAC, “Arbitrators: Criteria and Application Procedure,” n.d., see (Sep 08, 2022) https://www.hkiac.org/arbitration/arbitrators/criteria-application
  19. EDAC, Arbitrator Application, (March 13, 2023) https://arbitrationcenter.org/arbitrator-application/
  20. KCAB, Panel of Arbitrators, Application for arbitrators, Application Form, (March 13, 2023) http://www.kcabinternational.or.kr/user/arbitrators.do?CURRENT_MENU_CODE=MENU0003&TOP_MENU_CODE=MENU0001
  21. Монголын Олон Улсын Арбитрын Цахим Хуудас, (сүүлд нэвтэрсэн 3 сарын 14, 2023) http://www.arbitr.mn/index.php
  22. Монголын Олон Улсын Арбитрын Цахим Хуудас, “Арбитрын Бүрэлдэхүүн: Дотоод” (сүүлд нэвтэрсэн 3 сарын 14, 2023) http://www.arbitr.mn/index.php/arbitrators-menu/2019-11-18-06-05-47
  23. Тус хэрэг дэх нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, МХХ-ны өмгөөлөгч Z-ийн Арбитрт 2023 оны  X сарын Y-ны өдөр гаргасан гомдлоос өмгөөлөгч Z-ийн зөвшөөрөлтэйгөөр иш татсан бөгөөд нийтлэлийг бичих явцад өмгөөлөгч Z-тэй нийт хоёр удаа 2023 оны 3 дугаар сард ярилцлага хийсэн болно. Уг хэргийн нууцлал болон хэрэгт ажилласан арбитрчдын нэр төр, алдар хүнд, нууцлалыг хамгаалах үүднээс нэрсийг дурдаагүй болно. Энэхүү арбитрчийн гаргасан гэх үйлдэл нь тус хэргийн нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Z-ийн Арбитрт 2023 оны  X сарын Y-ны өдөр гаргасан гомдолд (өмгөөлөгч Z-ийн зөвшөөрөлтэйгөөр) дурдсан байдлаар шууд иш татагдсан бөгөөд зохиогч уг арбитрчийн гаргасан гэх үйлдлийг зөвтгөсөн эсвэл буруутгасан, түүнийг уг үйлдлийг гаргасан гэсэн байдлаар тус арбитрчийн нэр хүндэд халдах гэж оролдоогүй, асуудлыг зөвхөн эрдэм шинжилгээний хүрээнд авч хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй болов уу.
  24. Монголын Олон Улсын Арбитрын Дүрэм, 2019 он, 3 дугаар зүйлийн 3.2
  25. Мөн тэнд.
  26. EDAC, Arbitrator Application, (March 13, 2023) https://arbitrationcenter.org/arbitrator-application/
  27. KCAB, Panel of Arbitrators, Application for arbitrators, Application Form, (March 13, 2023) http://www.kcabinternational.or.kr/user/arbitrators.do?CURRENT_MENU_CODE=MENU0003&TOP_MENU_CODE=MENU0001
  28. HKIAC, Criteria and Application Procedure, (March 13, 2023) https://www.hkiac.org/arbitration/arbitrators/criteria-application
  29. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын Олон Улсын Арбитрт нэхэмжлэгч Д.Одгариг болон Ж.Янжиндулам нь хариуцагч Э.Банзрагчийг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх нэг арбитрчаар арбитрч Д.Данзандорж томилогдсон ба 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн арбитрын урьдчилсан хуралдаанаар арбитрч мөн талууд хэлэлцэн хэргийн талаарх мэдээлэл эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор нийтэд нээлттэйгээр хэрэглэгдэхийг зөвшөөрсөн тул талууд болоод арбитрчийн талаарх мэдээллийг уг судалгаанд нээлттэй дурдан ашигласан болно.
  30. МОУА-ын 50/16 дугаартай, иргэн Д.Одгариг болон Ж.Янжиндулам нарын нэхэмжлэлтэй, иргэн Э.Банзрагчид холбогдох хэргийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх үндсэн хуралдааны тэмдэглэлээс.
  31. Арбитрын тухай хууль, 2017 он, 40 дүгээр зүйлийн 40.4
  32. Арбитрч Л.Баасан хэрэг хянан шийдвэрлэх нэг арбитрчаар ажилласан МОУА-ын 2017 оны 05/17 дугаартай “Юнитра” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Про Хит” ХХК-д холбогдох хэрэгт талууд хэргийн талаарх мэдээллийг эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор нийтэд нээлттэй хэрэглэхийг зөвшөөрсөн ба нэхэмжлэгч “Юнитра” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г болон хариуцагч “Про Хит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э нар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож Эвлэрлийн хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг арбитрч Л.Баасан баталсан болно.