Бүтээлийн нэр
Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт, түүнд тулгамдаж буй зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өв залгамжлалын эрх зүй
Бүтээлийн товч
Өв залгамжлалын эрх зүйн асуудал бол эрх зүйн зохицуулалтын хүрээнд төдийгүй эдийн засгийн хүрээний маш өргөн агуулга бүхий харилцаа юм. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд өв залгамжлалын маргаан ихээр гарах болсон нь цаашид энэ талаархи эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна.
Хүний мөн чанартай шууд холбоотой хүнтэй хамт байдаг хууль тогтоомжоор зайлшгүй хамгаалагдсан байх ёстой үндсэн эрх бол өмчлөх эрх гэдгийг нэрт сэтгэгчид болох Ж.Локк, Гегель нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнтэй нягт холбогддог өв залгамжлуулах эрх Монгол Улсын Үндсэн хуулиар энэхүү эрхийг хамгаалсан байна. Уг эрхийг хэрэгжилтийг хангах гол баталгаа бол Иргэний хууль бөгөөд уг хуулиар заавал өвлөгчийн талаар тусгасан байдаг.

Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3-д “Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно” гэж заасан байна. Эндээс үзвэл гэрээслэгч буюу өвлүүлэгч нь зөвхөн хууль ёсны бус өвлөгчид өөрийн бүх хөрөнгөө өвлөсөн тохиолдолд заавал өвлөгчид тухайн хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлэхээр байна. Гэтэл гэрээслэгч буюу өвлүүлэгч нь хууль ёсны бус өвлөгчид биш харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д заасан “нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ” гэх мэт хууль ёсны өвлөгчид өөрийн бүх хөрөнгийг гэрээслэсэн тохиолдолд заавал өвлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул уг асуудлыг судлаж, шийдвэрлэх арга замыг илэрхийлэхийг зорьсон болно.
Түлхүүр үг
Өв залгамжлал, гэрээслэл, хууль ёсны өвлөгч, хууль ёсны бус өвлөгч, нас барагч, өвлөгч,
Бичигдсэн огноо
2023-05-01
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-12
Товч мэдээлэл үзсэн
6458
Бүрэн эхээр нь үзсэн
260
Эшлэлийн тоо
29
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Доржсүрэн “Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт, түүнд тулгамдаж буй зарим асуудал” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1583
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Платон Төр зохиолдоо “Ухаант иргэдийн тогтоох ёстой тэрхүү шударга ёсны үнэлэмжийн илрэн гарах нэг хэлбэр нь өмч” хэмээн бичсэн байдаг бол
  2. Ж.Локк Өмчлөх эрхийг хамгаалах хамгийн чухал арга бол түүнийг хуульчлах гэсэн байдаг.
  3. Ж.Локк., Избранные Философские Призведения., Т.2.М., 1960., С.8.
  4. John G. Sparkling, Understanding Property Law, Lexus Nexis, 2012, P 13 “Өмч гэдэг нь нийгэмд материаллаг баялгийг олж авах хэлбэр, нөгөө талаас өмч нь эдийн засгийн категорын хувьд оршин тогтнодоггүй харин зөвхөн эрх зүйн категорын хувьд яригдаж болно”.
  5. Т.Саруул., Эрх зүй хэрэглэх арга зүй., УБ., 2014 он., 21 дэх тал.
  6. Аристотель “Өмчлөх эрх нь хүний өөртөө хайртай байх мөн чанартай шууд холбоотой” гэж үзсэн.
  7. Чөлөөт иргэнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульгүйгээр өмч хөрөнгийг нь булааж болохгүй гэж Магна хартад заасан.
  8. Иргэний ба улс төрийн эрхийн тунхагт “Өмчлөх эрх нь хүний салшгүй эрх бөгөөд нийтийн хэрэгцээнд хуульд заасан үндэслэлгүйгээр, урьдчилсан шударга нөхөн олговоргүйгээр хураан авч болохгүй” гэж заасан байдаг.
  9. Эйн Рэнд., Капитализмыг өмөөрөх нь: Эдмон хэвлэлийн газар., 2005 он.
  10. Доктор, профессор О.Жамбалдорж, О.Амарсайхан, Ж.Ариунзаяа., Монгол Улсын Иргэний эрх зүй., УБ.2006 он., 17 дахь тал.
  11. Н.Лүндэндорж., Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар., УБ., 2022 он.
  12. В.Оюумаа., Өв залгамжлалын эрх зүйн харилцаанд нотариатчийн гүйцэтгэх үүрэг., УБ., 2007 он., Нийтлэл.
  13. С.Нарангэрэл., Монголын эрх зүйн эх толь бичиг., УБ., 2015 он., 331 дэх тал.
  14. Legaldata.mn В.Оюумаа., Өв залгамжлалын эрх зүйн харилцаанд нотариатчийн гүйцэтгэх үүрэг., УБ., 2007 он., Нийтлэл.
  15. Alexandra Braun and Anne Rochell, Passing Wealth on Death, Oregon Hart Publishing, 2016, P.9
  16. С.Должин., Харьцуулсан хувийн эрх зүй судлал., УБ., 2018 он., 186 дахь тал.
  17. Мөн тэнд.
  18. French, Civil Law, 1804
  19. Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1 дэх заалт.
  20. Т.Мөнхжаргал., Өв залгамжлалын эрх зүй., УБ., 2009 он., 56 дахь тал.
  21. С.Должин., Харьцуулсан хувийн эрх зүй судлал., УБ., 2018 он., 187-188 дахь тал.
  22. С.Должин., Харьцуулсан хувийн эрх зүй судлал., УБ., 2018 он., 187-188 дахь тал.
  23. Ё.Кают, Э.Шпанглер, Р.Хелмхаген, Д.Наранчимэг нар., Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (Шинжлэх ухааны тайлбар)., УБ., 2022 он., 934 дэх тал.
  24. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн., Иргэний хэргийн Шүүхийн Шүүгчдийн сургалтын гарын авлагын эмхтгэл., УБ., 2022 он., 736-737 дахь тал.
  25. 1963 оны Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.4 дэх заалт “Өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй түүнчлэн амьд байхад нь олдоод нас барахад нь төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, хүүхэд, төрүүлсэн ба үрчилсэн эцэг эх, бусад этгээд энэ зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг үл харгалзан хуульд зааснаас өөрт ногдох хэсгийн гуравны хоёроос багагүй хэсгийг өвлөнө. Ийнхүү заавал өвлөх хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо гэрийн ердийн эд хогшлийн үнэ, өвлүүлэгчийн банканд хадгалуулсан хадгаламжийг оруулан тооцно.
  26. З.Сүхбаатар. А.Доржготов нар., Монгол Улсын Иргэний хууль холбогдох баримт бичиг (1993-1995)., 2018 он., 243-244 дэх тал.
  27. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн., УБ., 2018 он.
  28. https://shuukh.mn/single_case/125863?daterange=2002-01-01%20-%202023-04-01&id=1&court_cat=1&bb=1
  29. https://shuukh.mn/single_case/71137?daterange=2002-01-01%20-%202023-04-01&id=1&court_cat=1&bb=1