Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн эдийн засаг: Төсвийн тэнцвэржүүлэлтийг үндсэн хуулиар зохицуулах шаардлага
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Үндсэн хуулийн эдийн засаг нь хувь хүний өөрийн ашигт сонирхолд тулгуурлан үйлдэл хийж шийдвэр гаргадаг шинжид өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь эдийн засагт өргөн хүрээнд ашиглагддаг нөхцөл бөгөөд үүнийг эрх зүй болон улс төрд ашигласнаараа Үндсэн хуулийн эдийн засаг онцлогтой юм. Өнөөгийн улс төрийн өрсөлдөөнийг Үндсэн хуулийн эдийн засгийн үүднээс харвал төсвийн тэнцвэртэй байдалд сөрөг үр дагавар үзүүлдэг. Үүнд Кэйнзийн эдийн засгийн ерөнхий онол мөн адил тодорхой хэмжээнд нөлөөлсөн байдаг. Ийнхүү нийтлэг байдлаар төсвийн тэнцвэрт байдал олон хүчин зүйлсийн улмаас сөрөг үр дагаварт өртдөг байна. Гэтэл Монгол Улсын хувьд тогтворгүй хууль тогтоомж болон сонгуулийн тогтолцооноос шалтгаалсан улс төр, эрх зүйн сул талууд төсвийн тэнцвэртэй байдалд улам бүр сөргөөр нөлөөж үр дагаврыг нэмэгдүүлж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эрт нөлөөлж эхэлсэн бөгөөд үүнд анхаарал хандуулах шаардлага үүсээд байгаа юм. Үүний тулд төсвийн тэнцвэртэй байдлыг хангах эрх зүй зохицуулалт хэрэгтэй. Гэвч Монгол Улсын холбогдох хууль нь тогтворгүй хэрэгждэг буюу улс төрчдийн эрх ашигт автагддаг. Тиймээс үүнийг Үндсэн хуульд тусгаж хамгаалах нь зүйтэй юм. Өнөөгийн байдлаар төсвийн тэнцвэртэй байдлыг Үндсэн хуулийн аргаар зохицуулдаг улс орнууд Германаас эхлүүлээд Австри, Швейцар гэх мэт улс орнууд нэмэгдэж байгаа юм. Тиймээс төсвийн тэнцвэртэй байдлыг Үндсэн хуулиар зохицуулах онол болон практикийн үндэслэл хангалттай бий болсон байна.
Түлхүүр үг
Үндсэн хууль, эдийн засаг, нийтийн санхүү, төсөв, тэнцвэржүүлэлт, алдагдал, хувь хүн,
ашиг сонирхол, эрх ашиг, Улсын Их Хурал, Засгийн газар, өр.
Бичигдсэн огноо
2023-01-28
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-06-14
Товч мэдээлэл үзсэн
2367
Бүрэн эхээр нь үзсэн
48
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Дарханболд “Үндсэн хуулийн эдийн засаг: Төсвийн тэнцвэржүүлэлтийг үндсэн хуулиар зохицуулах шаардлага” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1607
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Монголбанк, mongolbank.mn, 2023.01.25, https://stat.mongolbank.mn/?r=1109

2. Мөн тэнд

3. TheWorld Bank, data.worldbank.com, 2023.01.25, https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?end=2021&locations=MN&start=1981&view=chart

4. Б.Чимэг, Дундаж цалин 1 сая 540 мянган төгрөг байна, gogo.mn, 2023.01.25,https://gogo.mn/r/l3420

5. Б.Дэлгэр, Улаанбаатар хотод нэг өрөө орон сууцны түрээсийн дуднаж үнэ 570, хоёр өрөө нь 718 орчим мянган төгрөг байна, ikon.mn, 2023.01.25, https://ikon.mn/n/2jct

6. Ceyhun Haydaro ̆glu, The Relationship Between PropertyRights and Economic Growth: Analysisof OECD and EU Countries(Law and Economics Review, 6 (4), 217-239), P.218

7. Мөн тэнд

8. James M. Buchanan, John Burton, R. E. Wagner, The Consequences of Mr Keynes, The Institute of Economic Affairs, 1978, P.32

9. James M. Buchanan, John Burton, R. E. Wagner, The Consequences of Mr Keynes, The Institute of Economic Affairs, 1978, P.34

10. International Monetary Fund, imf.org, 2023.01.25, https://www.imf.org/en/Search#q=uk%20nominal%20gdp&sort=relevancy

11. D.Clark, National debt as a percentage of GDP in the UK 1920-2022, 2022, statista.com, 2023.01.25, https://www.statista.com/statistics/282841/debt-as-gdp-uk/

12. Д.Сүнжид, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол: Үзэл баримтлал ба тулгамдсан асуудал,2017,Legaldata.mn,5 дахь тал

13. Ч.Энхбаатар нар, Монгол Улсад арчиллых бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ, 2015, 51 дэх тал

14. Р.Даваадорж, Төсвийн“тогтворгүй” байдлын тухай хууль, 2021, unen.mn, 2023.01.25, https://www.unen.mn/a/111915

15. The World Bank, data.worldbank.com, 2023.01.25, https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?end=2021&locations=MN&start=1981&view=chart

16. Монголбанк, mongolbank.mn, 2023.01.25, https://stat.mongolbank.mn/?r=1109

17. Mongolia Government Budget, tradingeconomics.com, 2023.01.25, https://tradingeconomics.com/mongolia/government-budget

18. Б.Чимэг, Дундаж цалин 1 сая 540 мянган төгрөг байна, gogo.mn, 2023.01.25, https://gogo.mn/r/l3420

19. Christian Akorlie, Cooper Inveen, Ghana to default on most external debt as economic crisis worsens, 2022, Ruters.com, 2023.01.25, https://www.reuters.com/world/africa/ghana-announces-external-debt-payment-suspension-slipping-into-default-2022-12-19/

20. Мөн тэнд

21. Committee for a Responsible Federal Budget, The Swiss Version of a Balanced Budget amendment, 2010, crfb.org, 2023.01.25, https://www.crfb.org/blogs/swiss-version-balanced-budget-amendment

22. Julia Dahm, German debt brake still applies, despite historical defence spending pledge, 2022, euractiv.com, 2023.01.25, https://www.euractiv.com/section/politics/short_news/german-debt-brake-still-applies-despite-historical-defence-spending-pledge/