Бүтээлийн нэр
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, төрийн өмчийн үйлдвэрүүдийн бүтэц задарч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бий болж, эдийн засаг нийгмийн хөгжлийн түлхэц болсон уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт нэмэгдсэнээр хэрэглээ эмх замбараагүй болж зөрчил, гэмт хэргийн гаралт нэмэгдэх болов. Ийнхүү уг харилцаанд хяналт тавих эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэх цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг анх 2004 онд баталсан.
Уул уурхайн салбар улам эрчимтэй хөгжиж ашигт малтмалын томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орсноор тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэгцээ, импорт эрс нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан аж ахуйн зарим үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулах, онцгой аюултай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих төрийн хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг 2013 онд дахин шинэчлэн баталжээ.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 152-т Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулна гэж төлөвлөсөн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.15-д тус хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулах, 2018 онд хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгажээ.
Иймд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээг хийв.
Түлхүүр үг
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бичигдсэн огноо
2018-10-04
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-25
Товч мэдээлэл үзсэн
1029
Бүрэн эхээр нь үзсэн
5
Эшлэлийн тоо
40
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1851
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 Тус судалгааг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор П.Амаржаргал удирдан, эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэцэгдарь, Ж.Ариунцэцэг, Б.Алтангэрэл нар хамтран гүйцэтгэв.

2 Энэ хуульд 2015, 2017 онд тус бүр нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт,
өөрчлөлтүүд нь уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн бус 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус өөрчлөлт оруулжээ.

3 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхай бодлогын
газрын ахлах мэргэжилтэн Т.Зууннаст, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Дашбал нартай хийсэн ярилцлага.

4 ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

5 Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт, дам ишлэв.
ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

6 “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий
мэргэжлийн зөвлөлийн дүрэм” Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолын хавсралт.

7 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт.

8 Төрийн мэдээлэл эмхэтгэл No8, 2013 он, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт.

9 Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий
мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт.

10 ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

11 Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт үргэлжилж байна. http://nobg.ub.gov.mn/?p=7445 (сүүлд үзсэн 2018.08.10)

12 Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна. http://www.control.mn/i/13805#.W5OF_egzYdU (сүүлд үзсэн 2018.08.10)

13 Пиротехникийн хэрэгсэл арга хэмжээ үргэлжилж байна. http://old.eagle.mn/content/read/10133.htm (сүүлд үзсэн 2018.07.25).

14 Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл; 2015 он, УБ.,

15 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Дашбалтай хийсэн ярилцлага.

16 ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

17 ТЕГ-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны 01/1652 дугаартай албан бичиг.

18 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалын 2 дугаар хавсралт. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”

19 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт. “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”

20 Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл; 187 дахь тал, 2015 он, УБ.,

21 ТЕГ-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны 01/1652 дугаартай албан бичиг.

22 ТЕГ-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны 01/1652 дугаартай албан бичиг.

23 “Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ түүнд тавигдах шаардлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл. 26 дахь тал, 2014 он, Уб.,

24 Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй холбоотой хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт. http://www.mnb.mn/i/142993 (сүүлд үзсэн 2018.07.25).

25 ТЕГ-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1652 дугаартай албан бичиг.

26 Мөн тэнд.

27 Мөн тэнд.

28 Мөн тэнд.

29 Төрийн мэдээлэл эмхэтгэл No8, 2013 он, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт.

30 Төрийн мэдээлэл эмхэтгэл No8, 2013 он, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.

31 Мэдээлэл, технологийн төвийн мэдээ. http://ict.police.gov.mn/news/content/id/706/type/78 (сүүлд үзсэн 2018.07.25).

32 ТДБТХЭХТТХ-ийн хэрэгжилтийн талаар 2017 онд Мэргэжлийн зөвлөлийн хийсэн шалгалтын зөвлөмж. дам ишлэв. ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

33 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын статистик бүртгэл, 2017 дам ишлэв. ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

34 ЦЕГ-ын 2017 оны статистик мэдээлэл дам ишлэв. ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

35 Төрийн мэдээлэл эмхэтгэл No8, 2013 он, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 18 дугаар зүйлийн 18.3 хэсэгт
36 Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл; 35 дахь тал, 2015 он, Уб.,

37 Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр. http://www.police.gov.mn/a/3547 (сүүлд үзсэн 2018.07.25).

38 Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт, дам ишлэв.
ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.

39 Энэ санал ТДБТХЭХТТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгатай давхцаж байна.

40 “Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл 163 дахь тал, 2015 он.,