Бүтээлийн нэр
Интернэтийн орчин дахь зохиогчийн эрхийн асуудал
Тэмдэглэл
Уг нийтлэл нь 2012 онд бичигдсэн болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Оюуны өмч
Бүтээлийн товч
Даяаршиж буй дэлхийн нэгээхэн тусгал нь цахим ертөнц юм. Цахим ертөнц өөрөө хил хязгааргүй асар том ойлголт юм. Үндэс угсаа, хэл соёл, орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр хэн боловч интернэтийн хязгааргүй орон зайд ажлаа явуулж, суралцаж, мэдээлэл солилцож, арилжаа наймаа эрхэлж, танилын хүрээгээ өргөжүүлэх зэргээр бүхнийг хийж байна. Тиймээс ч “интернэт”-ийг хүн төрөлхтний бүтээсэн технологийн хамгийн том дэвшил гэж хэлж болно. Ийнхүү бидний өдөр тутмын амьдрал цахим ертөнцөөс хамааралтай болохын хирээр интернэт орчинд хүний эрх, “зохиогчийн эрх” -ийн зөрчил түгээмэл байна.

Манай улсад гарч байгаа оюуны өмчийн эрх зүйн зөрчлийн дотор зохиогчийн эрхийн зөрчил багагүй хувийг эзэлж, жилээс жилд түүний эзлэх хувийн жин нь нэмэгдсээр байна. Өнөөдөр бусдын бүтээл болон тэдгээрийн хэсгийг хуулбарлан хөнгөн ашиг хонжоо олох, контрафакц /англ. counterfeiting/ бүтээгдэхүүнээр ихээхэн ашиг орлого ологчид буй болсон нь нууц биш юм. Иймд цахим ертөнц дахь зохиогчийн эрхийн асуудал нь зохиогчийн эрхийн үндсэн зарчим дээр суурилах ёстой.
Түлхүүр үг
Оюуны өмч, зохиогч, зохиогчийн эрх, интернэтийн орчин дахь зохиогчийн эрхийн асуудал
Бичигдсэн огноо
2012-01-04
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-06
Товч мэдээлэл үзсэн
1538
Бүрэн эхээр нь үзсэн
85
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Жадамба “Интернэтийн орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1923
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Агар-Эрдэнэ Г. Хувийн өмчийн онол. УБ., 2009 он.74х

[2] “Зохиогчийн эрх” анх сөхөгдөж эхэлсэн цаг үе бол 15 дугаар зууны дунд үед буюу хэвлэлийн машин зохион бүтээсэн үе юм. Өмнө нь ном зохиолыг хувилж олшруулахад төвөгтэй, ихэвчлэн гар бичмэлээр цөөн хувь тараадаг байсан нь зохиогчийн эрхийн тухай асуудал байсны гол шалтгаан болж байлаа. Харин автомат хэвлэлийн машинаар бүтээлийг хэдэн зуун хувь олшруулах боломжтой болсноор эрх зүйн хувьд ямар нэгэн зохицуулалт хийх шаардлагатай болсон.

[3] Контрафакц нь нэгдүгээрт: зохиогчийн эрх зүйд зохиогчийн эрх буюу түүнд хамааралтай эрхийг зөрчих, хоёрдугаарт: зарим фирм нь шударга бус өрсөлдөх ба худалдан авагчдыг төөрөгдүүлэх зорилгоор бусад фирмийн олны танил болсон барааны тэмдгийг ашиглах явдал юм. /С.Нарангэрэл: Эрх зүйн эрх толь бичиг “Dictionary of Law”. УБ.,2007 он. 263х./

[4] Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээрийн II хэсэг 9 дүгээр зүйл 9.2 дахь заалт

[5]  Монгол улс тус конвенцод 1997 онд нэгдэн орсон бөгөөд  манай улсын хувьд 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.         

[6] http://ssrn.com/abstract_id=36848, The Concept of Authorship in Comparative Copyright Law: Professor Jane C. Ginsburg, Columbia law School research paper.

[7] Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10.1 дэх заалт.

[8] Нарангэрэл С. Тэмүүлэн Н. Зохиогчийн эрхийн тулгуур асуудал. УБ., 2008 он. 126х

[9] Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1 дэх заалт.

[10] “бүтээлийг хуулбарлах” гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг нэг буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулах.

[11] “нийтлэх” гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр, олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгох.

[12] “нийтэд түгээх” гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараах.

[13] “үүсмэл бүтээл” гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээ өөрчилж, шинээр бий болгосон бүтээл юм.

[14] АНУ-д Fair use, Европын холбооны гишүүн улсууд Limitation, exemption, Канадад fair dealing гэх мэт янз бүрийн нэр томьёо хэрэглэдэг боловч бүгд зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж болох тохиолдлыг хуульчлан зохицуулсан байна.

[15] Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24.2 дахь заалт.

[16] Монгол төр, эрх зүй /залуу судлаачдын индэр/ тусгай дугаар. 147х, Г.Сарнай “Зохиогчийн эрх зүйн зохицуулалтын үүсэл хөгжил” илтгэлээс ишлэв.

[17] Дэлгэрэнгүйг: A&M RECORDS, Inc. v. NAPSTER, INC., 239 F.3d 1004 (9th Cir. 2001

[18] “Бизнесийн үйл ажиллагаа – Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг: Д.Эрдэнэчимэг Интернэт ба зохиогчийн эрх илтгэлээс ишлэв.

[19] Директив /directive/ Европын холбооноос батлан гаргасан бусад гишүүн улсууд заавал дагаж мөрдөх үүрэгтэйгээр баталсан хэм хэмжээ юм.

[20] Интернэт үйлчилгээ түгээгч (online service provider) гэж и-мэйл үйлчилгээ, мэдээ, мэдээлэл, зугаа цэнгээний контент түгээгч, электрон худалдаа, электрон банк, электрон засгийн газар гэх мэт интернэт үйлчилгээ түгээгчийг ойлгоно.

[21] Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25.1 дэх заалт.

[22] Мэдээлэл, технологийн газрын даргын тушаалын хавсралт 1, Цахим хуудасны агуулгын загвар.

[23] Өнчин бүтээл (orphan works) гэж зохиогчийн зөвшөөрлөөр уг бүтээлийг ашиглахыг хүссэн боловч тухайн бүтээлийн зохиогч болон байршлыг тодорхойлж чадахгүй байх нөхцөлийг ойлгоно. Дэлгэрэнгүйг www.law.berkekeley.edu.bclt

[24] Дэлгэрэнгүй: Харилцаа Холбооны Зохицуулах хороо, http://www.crc.gov.mn