Бүтээлийн нэр
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн УДШ-ийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс үзвэл Иргэний хуулиар шийдвэрлэсэн нийт хэргийн 29.8 хувийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан, 23.1 хувийг иргэд болон барьцаалан зээлдэх газраас олгох зээлтэй холбоотой маргаан, 13.7 хувийг банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан, 13.3 хувийг банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаанууд тус тус эзэлж байна.
Энэ нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй маргааны голлох хувийг зээлийн гэрээний маргаан эзэлдэг болохыг харуулж байна. Зээлдэгч (үүрэг гүйцэтгэгч) нарын тухайд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй, харин зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараагаар төлсөн төлбөрийг зөвхөн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, үндсэн хүү гэсэн дарааллаар суутган тооцсоныг эс зөвшөөрч маргадаг. Учир нь, зээлийн гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болж цаашид сунгагдаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэгч буюу зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн үүрэг, эцэст нь хүү гэсэн дарааллаар суутгах нь зээлдэгчид ашигтай. Үндсэн зээл (өр)-ийн хэмжээ багасвал төлөх хүүгийн хэмжээ ч мөн багасах учир.
Иймд дээрх хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд зээлийн тооцоолол, гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн хэмжээг өөр өөрөөр тогтоосон хэдий ч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэх хуулийн зохицуулалтыг нийтлэг байдлаар хэрэглэж, маргааны үйл баримтад уг дарааллын дагуу тооцоолол хийсэн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдол бүхий болсон гэж үзэж байна.

Түлхүүр үг
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүрэг гүйцэтгэх дараалал, үүргийн гүйцэтгэл, үндсэн үүрэг, нэмэлт үүрэг
Бичигдсэн огноо
2021
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-03-07
Товч мэдээлэл үзсэн
2409
Бүрэн эхээр нь үзсэн
159
Эшлэлийн тоо
1
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Жадамба
“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн УДШ-ийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1924
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
[1] Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, 18-р тал, https://www.judcouncil.mn/site/news_full/11367
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !