Бүтээлийн нэр
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хил хязгаар
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
... "үзэл бодлоо илэрхийлсний төлөө ...", "хэвлэл мэдээллийн эрх чөлөө ..." гэж ярьдаг. Тэгвэл хүний эрх, эрх чөлөөний олон суурь ойлголтын уулзвар болсон "үзэл бодол" гэсэн ойлголтын хүрээнд бүгд боломжтой байдаг уу? эсвэл гэдгийг эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодруулахыг зорьсон. Хүн гэдэг байгалийн бодгалийн үндсэн шинж болох оюун ухаант байдал нь үзэл бодолтой байх туйлын эрхийг агуулж байдаг. Үзэл бодолтой байх эрхээр нөхцөлдөж, мэдэх эрх, мэдэх эрхийг хангах үүднээс мэдээлэх эрх (хэвлэл мэдээллийн суурь), үүнээс үзэл бодол, итгэл үнэмшил бүрэлдэн тогтох, түүнийгээ илэрхийлж, түгээж(жагсаал цуглаан, олон янз хэлбэрээр) буй нь харилцан хамаарал, нягт уялдаа, гинжин хэлхээ бүхий эрхүүдийн үндэс болсон "үзэл бодол" гэсэн ойлголтод суурилдаг. Тэгвэл, үзэл бодолтой байх эрх нь туйлын эрх бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн үндэслэл ямар байх вэ?
Энэхүү судалгаа нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хил хязгаарын талаар үндсэндээ ХБНГУ-ын эрх зүйн зохицуулалтын хүрээг хамарсан болно. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэж, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх орон зайн хүрээ хязгаарыг урьдчилан таньж мэдэх бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн эрхэд халдаж буй хязгаарлалт нь хууль ёсны байхын тулд, үндсэн эрх хязгаарлагдах боломжтой эсэх, боломжтой бол яаж хязгаарлагдах боломжтойг нь шалгаж тогтоох ёстой. Үндсэн эрхийг эрх чөлөөний үндсэн эрх болон тэгш эрхийн үндсэн эрх гэж хоёр хуваадаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь эрх чөлөөний үндсэн эрхэд хамаарна. Эрх чөлөөний үндсэн эрхийг шалгах шалгуур тэгш эрхийн үндсэн эрхийг шалгах шалгуурын бүтцээс ялгаатай байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь зөвхөн үндсэн хуульд заасан үндэслэлээр бусад (ерөнхий) хуульд тодорхойлогдоно. Ерөнхий хууль гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг чиглээгүй, харин тодорхой үзэл бодлоос хамгаалагдаж буй эрх зүйн үнэт зүйлсийн хамгаалалтад чиглэж буй хууль гэдгийг анхаарна. Тиймээс үнэт зүйлийн эрэмбээр илүү эрэмбэтэй Үндсэн хуулиар баталгаажуулсан үнэт зүйлсийн хамгаалалт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарладаг. Тиймээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж буй ерөнхий хууль Үндсэн хуулийн үндэслэлтэй, аливаа хэм хэмжээ нь хувь хүн түүнийг даган мөрдөх, зан үйлээ түүнд зохицуулахад чиглэл болохуйц тодорхой, ойлгомжтой томъёологдсон, олон нийт танилцах, мэдэх бүрэн боломжтой байх ёстой. Үндсэн хуулиар тогтоосон хязгаарлалтын хүрээг бусад хуулиар өргөжүүлж буюу багасгахыг хориглоно. Үүний зэрэгцээ үндсэн эрхийн хязгаарлалтын Үндсэн хуулийн үндэслэлийг чандлан баримтлахаас гадна хязгаарлалтанд хязгаарлалт тогтоох, Үндсэн хуульд үндэслэгдсэн байхыг ёстойг анхаарна. Түүнчлэн хүмүүс энэ эрхээ эдлэхэд юу зөвшөөрөгддөг, юуг хориглодог вэ гэдгийг мэдэх ёстой. Үзэл бодол хэн нэгний хувийн эрх, эрх чөлөө болон Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлсэд халдаж байвал тэр хүрээд зогсох ёстой байна. Энэхүү хязгаарлалт нь "эрх, эрх чөлөөг" үгүйсгэж буй биш харин бусад үнэт зүйлсийг хамгаалж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан бусад үнэт зүйлсийн хамгаалалт, үндсэн эрхийн чөлөөтэй үргэлжлэх орон зайн хилийн зурвасыг тогтооно.
Хаана аюул эхлэнэ, тэнд үзэл бодол дуусна. “Энэ нь бусад хүний хувийн эрх чөлөөн дор хязгаарлагддаг.”
Түлхүүр үг
жам ёсны эрх, үндсэн эрхийн ойлголтын ялгаа, туйлын эрх, субьектив эрх, үнэт зүйлсийн эрэмбэ, үндсэн эрхийн хязгаарлалт - үнэт зүйсийн хамгаалалт, үзэл бодлын эрх чөлөөний орон зай, үзэл бодлын эрх чөлөө ардчиллын амин сүнс,
Үндсэн эрхийн хамгаалалтын хүрээ, үндсэн эрхээр хамгаалагдах обьектын хүрээ, үндсэн эрхээр хамгаалагдах субьектйн хүрээ, Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, үнэт зүйлсийн эрэмбэ, Үндсэн хуулийн хамгаалалт үндсэн эрхийн хязгаарлалт болох эрх зүйн үндэслэл, хязгаарлалтын хязгаарлалт, Лют, үндсэн эрхийн хязгаарлалтыг шалгах үе шат, үндсэн эрхийг хязгаарлах төрийн оролцоо, үндсэн эрхээ хэрэгжүүлэх орон зайн бүс.
Бичигдсэн огноо
2024-03-25
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-05-16
Товч мэдээлэл үзсэн
1816
Бүрэн эхээр нь үзсэн
63
Эшлэлийн тоо
91
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Мөнхзул “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хил хязгаар” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2007
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Die Meinungsaeusserungsfreiheitsgrenze, die Grenze der Meinungsfreiheit – Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хил хязгаар. (die Meinung – Үзэл бодол,  das Meinungsrecht – Үзэл бодлын эрх, das Meinungsfreiheitsrecht – Үзэл бодлын эрх чөлөөний эрх, die Meinungsaeusserungsfreiheit – үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, das Rederecht – Үг хэлэх эрх (Artikel 43 Abs. 2 Grundgesetz für die Bundesrepublik Deutschland räumt den Mitgliedern des Bundesrates und der Bundesregierung sowie ihren Beauftragten ein Rederecht zu jeder Zeit ein. - ХБНГУ-ын Үндсэн хуулийн 43-р зүйлийн – 2-т: “Бундесрат болон Холбооны засгийн газрын гишүүн, түүний төлөөлөгч бүх цаг хугацаанд үг хэлэх эрхтэй.” гэж хуульчилсан. Германы үндсэн хуулийн 1 – 19-р зүйлд үндсэн эрхийг хуульчилсан бөгөөд 5-р зүйлд: Үзэл бодлын эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуульчилсан.))

[2] МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистер (LL.M.)

[3] Д.Гангабаатар, “Үндсэн хуулийн эрх зүй”, 2016, 17-р тал, “Ардчилсан бус дэглэмтэй улсад ч үндсэн хууль бий. Ардчилсан дэглэмтэй улсын үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үнэт зүйлс, зарчмуудыг дагаж мөрддөгөөрөө ялгагдана.”.

[4] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухааны тайлбар”, Анхны хэвлэл, 2022 он. Үндсэн хууль ба эрх зүйт ёс XIV, 2023, Сайнтөрийн Цэрэндолгор, Очирбатын Төрболд “Үндсэн хуулийн “Оршил”-ын хууль зүйн хүчин чадал, түүний үндсэн хуулийн үндсэн бүтцэд эзлэх байр суурь.”, https://www.bundestag.de/parlament/grundgesetz/gg-serie-01-praeambel-634542 (2024.03.02), Präambel – Оршил, Carlo Schmid (SPD) Зам заагч (гарын авлага)-н нэгэн төрлөөр бичигдсэн Үндсэн хуулийн тухай зөвөлгөөндөө: “Оршил нь Үндсэн хууль батлагчдын түүхийн туршлага, үндсэн итгэл үнэмшил, өөрөөр хэлбэл хүсэл, итгэл найдварын хураангуй. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн оюун санаа (амин сүнс) – г мэдэрч болохуйц.” гэсэн. Мөн Үндсэн хуулийн эрх зүйч Peter Häberle  ““ratio” -н зэрэгцээ “emotio” оршилын эрх зүйд гарч ирнэ.” – “”Оршил нь үгийн тодорхой ид шидийг агуулж байх ёстой.” гэж хожим Холбооны анхны Ерөнхийлөгч болсон Theodor Heuss (Теодор Хойс) хэлсэн.” Тэр Үндсэн хуулийг батлагчдын (эцгүүдийн) нэг байсан. Оршил нь юуны өмнө европын холбооны гишүүн бүр тэгш эрхтэй, дэлхийн энхтайванд чиглэх хүсэл зоригийг агуулсан.” гэж тэмдэглэсэн. 

[5] https://www.bmj.de/DE/rechtsstaat_kompakt/grundgesetz/grundrechte/grundrechte_node.html, Bundesministerium der Justiz, ХБНГУ-ын Хууль зүйн яамны вэб хуудас, 2024.04.20   

[6] https://www.annefrank.org/de/themen/diskriminierung-und-gleiche-rechte/die-grenze-zwischen-freier-meinungsausserung-und-diskriminierung/, 2024.04.20

[7] https://www.annefrank.org/de/themen/diskriminierung-und-gleiche-rechte/die-grenze-zwischen-freier-meinungsausserung-und-diskriminierung/, 2024.04.20

[8] https://www.annefrank.org/de/themen/diskriminierung-und-gleiche-rechte/die-grenze-zwischen-freier-meinungsausserung-und-diskriminierung/, Freie Meinungsäußerung ist ein wichtiges Menschenrecht. Das gilt jedoch genauso für das Recht, nicht diskriminiert zu werden. 2024.04.20

[9] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль. Шинжлэх ухааны тайлбар”, Анхны хэвлэл, 2022, 295-р тал.

[10] https://www.bpb.de/shop/zeitschriften/apuz/306444/meinungsfreiheit-und-ihre-grenzen/, Matias Hong, Professor für Öffentliches Recht an der Hochschule für öffentliche Verwaltung Kehl, 2020.03.13, Энэ нь 1949 онд Парламентын Зөвлөлөөс үндэслэсэн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг "дарангуйлсан үзлийн аливаа хэлбэрийн эсрэг чиглэсэн улс төрийн эрх чөлөө" гэж үзсэн эрх чөлөөт ардчилсан орнуудын энэхүү үндсэн эрхийн хэм хэмжээ, зохицуулалтын уламжлалын түүхээс үүдэлтэй юм. 2024. 02.23

[11] https://www.bpb.de/shop/zeitschriften/apuz/306444/meinungsfreiheit-und-ihre-grenzen/#footnote-target-1, Dieser Beitrag ist dem Richter des Bundesverfassungsgerichts a. D. Prof. Dr. Wolfgang Hoffmann-Riem, zum 80. Geburtstag gewidmet. Энэ өгүүллийг ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч a. D. Prof. Dr. Wolfgang Hoffmann-Riem, LL.M.-н 80 насны ойд зориулсан.  Marhias Hong, ist Professor für Öffentliches Recht an der Hochschule für öffentliche Verwaltung Kehl, 2020.03.13, 2024.02.25

[12] https://iqb.de/karrieremagazin/jura/die-grenzen-der-meinungsfreiheit-art-5-gg-schrankentrias/8 2022.02.21, Autor Dr. Michael Hördt, 2024.0304

[13] Үндсэн хууль манай сургуульд, 2022, О.Мөнхсайхан “Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол Улс”, 201-р тал.

[14] “Alle Staatsgewalt geht vom vom Volke aus. …”

[15] Үндсэн хууль манай сургуульд, 262-р тал.

[16] https://iqb.de/karrieremagazin/jura/die-grenzen-der-meinungsfreiheit-art-5-gg-schrankentrias/, Dr. Michael Hördt. 2024.03.04

[17] Alpmann Brockhaus “Fachlexikon Recht” 2., aktualisierte und erweiterte Auflage. Seite 898.

[18] Мөн тэнд. 897

[19] https://www.proverbia-iuris.de/erga-omnes/, Derartige absolute Rechte wirken zugunsten des Berechtigten und gegenüber Jedermann in eine negative und eine positive Richtung: Der Rechtsinhaber kann. Ямарч нөхцөл байдалд бүгдийн эсрэг хэрэгжүүлэх абсолют, туйлын эрх. Латин нэр томъёоны тайлбар цахим хуудас. 2024.02.20

[20] Alpmann Brockhaus “Fachlexikon Recht” 2., aktualisierte und erweiterte Auflage, 897-р тал. (Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 39-р зүйл)

[21] Мөн тэнд. 649-р тал.

[22] Мөн тэнд. 650-р тал.

[23] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, Seite.3, Was sind Grundrechte?- Jun. -Prof. Dr. Hannah Ruschemeier, Fernuniversiaet in Hagen. 2022, 3-р тал.  

[24] Мөн тэнд.

[25] Jura Heft 7/2012, Stelios Tonikids “Die Grundrechtsfaehigkeit juristischer Personen nach Art. 19 III GG”

[26] https://www.bmj.de/DE/rechtsstaat_kompakt/grundgesetz/grundrechte/grundrechte_node.html, ХБНГУ-ын Хууль зүйн яамны цахим хуудас. 2024.03.10

[27] Die Menschen Wuerde ist unantastbar. – Хүний оршихуй бол халдашгүй.

[28] https://www.youtube.com/watch?v=f1dpTEv3E1c, #kurzerklaert: Was steht im Grundgesetz? “Tagesschau “ телевизийн суваг ХБНГУ-ын Үндсэн хуулийн 70 жилийн ойд зориулсан “Үндсэн хуульд юу агуулагдсан байдаг вэ?” нэвтрүүлэг, youtube суваг, 2024.03.11

[29] (1) Die Bundesrepublik Deutschland ist ein demokratischer und sozialer Bundesstaat. 20 I GG

[30] https://www.bundestag.de/parlament/grundgesetz/gg-serie-01-praeambel-634542, Baerbel Bas, Praesidentin des Deutschen Bundestags (2024.03.01) – Германы Бундестагын ерөнхийлөгч Бээрбэл Бас, 2024.03.02

[31] Ewigkeitsgarantie – мөнхийн баталгаа.

[32] https://www.bundestag.de/parlament/grundgesetz/gg-serie-01-praeambel-634542, Dr. Michael F.Feldkamp – Parlamentshistoriker/ Парламентын түүхч доктор Michael F.Feldkamp, 2024.03.02

[33] Maximilian Peters und Dana-Sopia Valentiner, “Grundrecht: Klausur- und Examensfaelle”, De Gruyter, 2022, 12-р тал, Fall 1 Loesung. Die freiheitlich-demokratiche Grundordnung wird aus den Prinzipien der Art. 1 GG und Art. 20 GG abgeleitet, sodass es sich um ein von der Verfassung geschütztes Rechtsgut handelt. Die freiheitlich-demokratische Grundordnung wird aus den Prinzipien der Art. 1 GG und Art. 20 GG abgeleitet, sodass es sich um ein von der Verfassung geschütztes Rechtsgut handelt.

[34] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухааны тайлбар”, Анхны хэвлэл, 2022 он, 27-р тал.

[35] Д.Гангабаатар, “Үндсэн хуулийн эрх зүй”, 2016, 40-р тал.

[36] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухааны тайлбар”, Анхны хэвлэл, 2022 он, 182-р тал.

[37] Д.Гангабаатар, “Үндсэн хуулийн эрх зүй”, 2016, 40-р тал.

[38] Мөн тэнд.

[39] “Үндсэн хууль ба эрх зүйт ёс”, 2023, Очбадрахын Энххүслэн, Хүрэлсүхийн Гэрэлчимэг, “Үндсэн хуулийн цэц субьектив эрхийг хамгаалах нь”, 42 дахь тал. (Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн процессын эрх зүй”, 2021, 119 дэх тал.)

[40] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухааны тайлбар”, Анхны хэвлэл, 2022он, 294-р тал.

[41] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 335-р тал.

[42] https://wirtschaftslexikon.gabler.de/definition/werturteil-50652, Autoren dieser Definition- Prof. Dr. Dr. h. c. mult. Artur Woll, Universitaet Siegen, Fachbereich Wirtschaftswissenschaften Volkswirtschaftslehre.

[43] Мөн тэнд. Үнэ цэнийн дүгнэлтийг урт удаан хугацааны уламжлал дээр тулгуурласан шинжлэх ухааны зонхилж буй үзлээр хоёр ангилдаг. Methodenstreit – арга зүйн зөрчилдөөн, Wertfreiheitspostulat- Үнэ цэнийн эрх чөлөөний шаардлага.

[44] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 339- р тал.

[45] Мөн тэнд.

[46] https://www.bpb.de/shop/zeitschriften/apuz/306444/meinungsfreiheit-und-ihre-grenzen/, 2020.03.13, Mathias Hong, 2024.01.26

[47] Мөн тэнд

[48] Мөн тэнд

[49] Үндсэн хууль манай сургуульд, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан. “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр”, “Үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх чөлөө”, Г.Нарантуяа, 332-р тал.

[50] https://www.lecturio.de/mkt/jura-magazin/meinungsfreiheit-informationsfreiheit-art-5-gg/, Lecturio Redaktion, 25.01.2024, Lecturio цахим хуудасны редакци-2024.01.25, 2024.03.17

[51] Мөн тэнд.

[52] “Grundrechte”, Hans-Gerd Pieper, 15 дахь хэвлэл, 2012, Alpmann Schmidt хэвлэлийн газар, 125-р тал.

[53] https://www.lecturio.de/mkt/jura-magazin/meinungsfreiheit-informationsfreiheit-art-5-gg/, 2024.03.17

[54] Alpmann Brockhaus, Alpmann Schmidt, “Fachlexikon Recht”, 2., aktualisierte und erweiterte Auflage, 895- р тал.

[55] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 338- р тал.

[56] Үндсэн хууль манай сургуульд, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан. “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр”, “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар”, англи хэлнээс орчуулсан Г.Нарантуяа, 137- 157-р тал.

[57] https://www.juraforum.de/lexikon/meinungsfreiheit, Juraforum цахим хуудас-2024.02.23

[58] Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/
mогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

[59]Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

[60] Europäische Konvention zum Schutz der Menschenrechte und Grundfreiheiten Rom, 4.XI.1950

[61] https://dejure.org/gesetze/GRCh/11.html, Charta der Grundrecht der Europaeischen Union. Европын холбооны үндсэн эрхийн хартын 11 дүгээр зүйл.

[62] https://www.gesetze-im-internet.de/gg/art_5.html , Nichtamtliches Inhaltsverzeichnis, Grundgesetz fuer die Bundesrepublik Deutschland Art 5 (1) Jeder hat das Recht, seine Meinung in Wort, Schrift und Bild frei zu äußern und zu verbreiten und sich aus allgemein zugänglichen Quellen ungehindert zu unterrichten. Die Pressefreiheit und die Freiheit der Berichterstattung durch Rundfunk und Film werden gewährleistet. Eine Zensur findet nicht statt.ХБНГУ-ын цахим хуудас, Үндсэн хуулийн 5 дугаар зүйл.

[63] Үндсэн хууль манай сургуульд, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан. “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр”, 2022, “Үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх чөлөө”, Г.Нарантуяа, 339-р тал.

[64] Alpmann Schmidt, “Grundrechte”, 15 дахь хэвлэлт, 2012, 123- р тал.

[65] https://iqb.de/karrieremagazin/jura/die-grenzen-der-meinungsfreiheit-art-5-gg-schrankentrias/, 2024.02.08

[66] https://iqb.de/karrieremagazin/jura/die-grenzen-der-meinungsfreiheit-art-5-gg-schrankentrias/, 2024.02.08

[67] https://www.bpb.de/shop/zeitschriften/apuz/306444/meinungsfreiheit-und-ihre-grenzen/, 2024.01.28

[68] Үндсэн хууль манай сургуульд, “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар (№34, 19-р зүйл, 2011): Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.” Англи хэлнээс орчуулсан Г.Нарантуяа, 137-158-р тал.

[69] Үндсэн хууль манай сургуульд, “НҮБ-ын Хүний эрхийн хорооны ерөнхий тайлбар (№34, 19-р зүйл, 2011): Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.” Англи хэлнээс орчуулсан Г.Нарантуяа, 2022, 137-158-р тал.

[70] Мөн тэнд. 147-р тал. Дэлгэрэнгүйг 137- 162-р талаас харна уу.

[71] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 339- р тал.

[72] Мөн тэнд. 339-р тал.

[73] https://www.annefrank.org/de/themen/diskriminierung-und-gleiche-rechte/die-grenze-zwischen-freier-meinungsausserung-und-diskriminierung/, 2024.01.29

[74] Мөн тэнд.

[75] Мөн тэнд.

[76] Хэдийгээр ялгаварлан гадуурхалт болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хоорондох зааг тэр бүр тодорхой байдаггүй ч энэ шугамыг зурахад тустай бодлого, хэлэлцээрүүд байдаг.

[77] https://www.swissinfo.ch/ger/politik/schweiz-demokratie-meinungsfreiheit-corona-pandemie-grundrecht/46535150, 2024.01.27

[78] https://www.juraforum.de/lexikon/meinungsfreiheit, 2024.01.29

[79] “ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: Үндсэн эрх”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө: Лют (Lueth, 1958)”, англи хэлнээс орчуулсан Б.Буянхишиг Ph.D, 134-р тал.

[80] Мөн тэнд. 132- р тал. Шүүхийн шийдвэрийн хураангуйг эндээс дэлгэрүүлнэ үү.

[81] Мөн тэнд. 141-р тал.

[82] https://www.nationalgeographic.de/geschichte-und-kultur/2024/04/meinungsfreiheit-grundgesetz-in-deutschland-man-darf-so-einiges-sagen, 2024.04.03-ны нийтлэлийг nationalgeographic.de  цахим хуудасны Geschichte und Kultur – түүх ба соёл хэсэгт гарсаныг 2024.04.21-нд үзсэн. Rechtswissenschaftler Ralf Poscher vom Max-Planck-Institute zur Erforschung von Kriminalitaet, Sicherheit und Recht. Макс Планк Институтийн гэмт хэрэг, аюулгүй байдал ба эрх зүйн судалгааны төвийн хууль зүйн эрдэмтэн Ралф Пошер.

[83] Мөн тэнд.

[84] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 42- 54- р тал.

[85] Der Eingriff muss unmittelbar und nicht mittelbar ueber Ecken und Kanten erfolgen.

[86] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 42- 54- р тал.

[87] Мөн тэнд.

[88] Мөн тэнд.

[89] “Grundrechte”, Klausur- und Examenswissen, Herausgegeben von Lisa Hahn, Maximilian Petras, Dana-Sophia Valentiner und Nora Wienfort, 2022, 42- 54- р тал.

Alpmann Brockhaus, Fachlexikon, Recht, 2., aktualisierte und erweiterte Auflage.

[90] Тус шалгуурын дагуу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах үндэслэлийг шалгах аргачлал дэлгэрэнгүйгээр энэ судалгаанд холбогдуулан нэмэлтээр гарна.

[91] https://www.nationalgeographic.de/geschichte-und-kultur/2024/04/meinungsfreiheit-grundgesetz-in-deutschland-man-darf-so-einiges-sagen, 2024.04.03-ны нийтлэлийг nationalgeographic.de  цахим хуудасны Geschichte und Kultur – түүх ба соёл хэсэгт гарсаныг 2024.04.21-нд үзсэн. Rechtswissenschaftler Ralf Poscher vom Max-Planck-Institute zur Erforschung von Kriminalitaet, Sicherheit und Recht. Макс Планк Институтийн гэмт хэрэг, аюулгүй байдал ба эрх зүйн судалгааны төвийн хууль зүйн эрдэмтэн Ралф Пошер. Meinung endet, wo Gefahr beginnt.