Бүтээлийн нэр
Торгох шийтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Зөрчил
Бүтээлийн товч
Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 бүлэг 252 зүйлтэйгээр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж ирсэн. Уг хууль батлагдан дагаж мөрдөгдөж эхэлснээс хойш нэлээнгүй нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор зарим эрдэмтэн судлаач болоод ард иргэд ч мөн адил зөрчлийн энэ хуулийг багахан шүүмжлэн маргаж байсан юм. Нийгмийн хувьсан өөрчлөлтөөр хууль эрх зүйн орчин хүртэл өөрчлөгдөн сайжирч байх ёстой. Тэр ч утгаараа зөрчлийн тухай хууль удаа дараа нэмэлт өөрчлөлт орон, боловсронгуй болж зөрчлийн шижтэй бүхий л харилцааг хуулийн хүрээнд шийдвэрлэн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэр боломжит нөхцөл бүрдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар, шударга ёсны тогтолцоог биелүүлэхэд энэ хуулийн зорилго оршино.
Харин зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах хариуцлагын хэлбэрийг шийтгэл хэмээн томьёолсон. Уг шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, мөн адил шударга ёсыг тогтооход оршдог . Хүний нийгэм тасралтгүйгээр хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байдаг нь туйлын үнэн боловч ямар өөрчлөлтийг бий болгох нь тухайн улс орны оршин тогтнол, хууль эрх зүйн орчны нөлөө, ард түмэн, тэдгээрийн хариуцлага болоод боловсрол зэрэг маш олон төрлийн харилцаануудын харилцан үйлчлэлтэй шууд холбоотой билээ.
Иргэн-төрийн өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай шууд холбоотой хэмээн үзэж энэхүү судалгааны ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд өсөх хандалгатай байгаа болон түгээмэд үйлдэгдэг зөрчил түүнд оногдуулах торгох шийтгэлийн үр нөлөөг ганцхан дотоодын хууль эрх зүйн орчноос бус олон улсын хэмжээнд боломжит гадаадын зарим улстай харьцуулан судалж торгох шийтгэлийн нөлөөллийг илүү сайжруулах, цаашлаад үүгээр дамжуулан иргэдийн хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх боломжтой хэмээн үзэж байна.
Тухайлбал, сүүлийн 4 жилд буюу 2019 онд улсын хэмжээнд 2.175.825 , 2020 онд 2.276.868 , 2021 онд 2.074.412, 2022 2.704.791 , 2023 онд 3.214.414 зөрчил тус тус бүртгэгдсэн. Тэдгээрийн 90 гаруй хувь нь зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчсөн зөрчил бүртгэгдсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана” -гэх нэмэлт зохицуулалтыг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг зохицуулалт нь торгох шийтгэлийн эргэн төлөлтийн биелэлтэд эергээр нөлөөлөхүйц иргэд өөрсдийн гэм буруутай зөрчлийн шинжтэй үйлдлийг ухамсарлан хариуцлагаа хүлээн хуульд заасан хугацаандаа торгуулиа төлөх эсхүл хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ нь 50 хувиар нэмэгдсэн хэмжээний мөнгөн торгууль төлөх шаардлагатай болж байгаа нь иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх нөгөөтэйгүүр зөрчил өмнөх онуудтай харьцуулан үзвэл нэмэгдэх хандлагтай байгаа юм.
Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчлүүдээс хамааралтай болж байна гэж тогтоосон. Манай улсад ч мөн адил зөрчлийн 90 гаруй хувь нь зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил зөрчил байгаа юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурлаар “Сүүлийн таван жилд 25.000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд амиа алдсан харамсалтай тоон статистик мэдээ байна. Энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэйг мөн онцолсон юм.
Тиймээс тэдгээр зөрчлийн гаралтыг бууруулах, тэдгээрийн тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийн сайжруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгон судлав.
Түлхүүр үг
Захиргааны хариуцлага, захиргааны зөрчил, захиргааны торгууль, зөрчлийн тухай хууль, шийтгэл, торгох шийтгэл, түгээмэл бүртгэгддэг зөрчил
Бичигдсэн огноо
2024-06-01
Хуудсын тоо
55
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-06-05
Товч мэдээлэл үзсэн
841
Бүрэн эхээр нь үзсэн
22
Эшлэлийн тоо
76
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Азжаргал “Торгох шийтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2027
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Цагдаагийн ерөнхий газар. Монгол Улсын 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал судалгааны тайлан. УБ., 2021 он. 15 дахь тал.
  2. Цагдаагийн ерөнхий газар. Монгол Улсын 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал судалгааны тайлан. УБ., 2023 он. 11 дахь тал
  3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал.
  4. Монгол хэлний цахим их тайлбар .УБ
  5. СМ:Petit dictionnaite  practique Francaisnisse. M., 1978, дам ишлэл
  6. Ожегев.С.И.Словарь русского языка. М., изд-во. Советская энциклопедия, 1973, с. 427
  7. Кудряцев В.Н.Пзавовое поводение: Норма и паталогия, М,: Изд-во “Наука”, 1982 с252, 255
  8. МУ-ын ШУА “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д тайлбарласан байна.
  9. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. Уб., (1992)
  10. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл. Уб., 1992
  11. Ч.Нямсүрэн.Эрх зүйн ерөнхий онол. Үндсэн ойлголт, тулгамдсан асуудал . -УБ, 2010,394 дэхь тал
  12. Соёл \Culture\ - гэдэг ойлголт хүний бүтээсэн оюуны баялаг , түүний үнэт зүйлс гэсэн утгыг илтгэх бөгөөд субъектив агуулгаараа ухамсарын төлөвшсөн байдал , түүний түвшин , хэр хэмжээ юм.
  13. Д.Баярсайхан. Эрх зүйн онол. Уб, 2020 он 217 дахь тал
  14. С.Нарангэрэл “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг", Уб., (2015), дөрөв дэх хэвлэлт. давхар ишлэл
  15. Хууль зүйн тайлбар толь . УБ., 2003, 318 дахь тал
  16. Б.Чимид. БНМАУ-ын Захиргааны эрх зүй.Уб.,(1988), 288 дахь тал,
  17. Ж.Долгорсүрэн. Захиргааны хариуцлага. Уб., (1998), 23 дахь тал.
  18. Г.Совд. БНМАУ-ын Эрүүгийн эрх зүйн курс. (Ерөнхий анги).Уб.,(1973), 15 дахь тал,
  19. Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги.Уб., (2002), 53-56 дахь тал. Давхар ишлэл.
  20. Хууль зүйн үндэсний хүрээлэн “Захиргааны хариуцлагын тухай хуультай холбоотой судалгаа”(2004), 8 дахь тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/
  21. Т.Азжаргал. Хууль зүйн хариуцлага. Уб., (2024),162 дугаар тал
  22. Ж.Долгорсүрэн. Захиргааны хариуцлага. Уб., (1999)
  23. Т.Азжаргал.Захиргааны эрх зүйн ерөнхий анги.хоёр дахь хэвлэл. Уб., (2008), 292 дахь тал
  24. Д. Ганзориг. Захиргааны эрх зүйн тайлбар толь. Уб., (2003) 60-61 дэх тал
  25. Д.Булган.Захиргааны шийтгэлийн онол,практикийн үндсэн асуудал.Уб., (2011), 37 дахь тал
  26. Монгол Улсын Үндсэн хууль УБ., 1992.
  27. Зөрчил, гэмт хэргээс бага аюул бүхий эрх зүйн зөрчил. С. Нарангэрэл. Орчин үеийн Орос-Монгол хууль зүйн тайлбар толь.(УБ,2017), 219-р тал
  28. Зөрчил-нарушение , авторского права-зохиогчийн эрхийн зөрчил гэх мэт. С. Нарангэрэл. Орчин үеийн Орос-Монгол хууль зүйн тайлбар толь.Уб.,(2017), 140-р тал
  29. Ж.Долгорсүрэн. Захиргааны хариуцлага. УБ., 1998., 14 дэх тал.
  30. БНМАУ-ын цагдан сэргийлэх байгууллагын зарим эрхийн актууд. эмхэтгэсэн А.Думбурай.-УБ, 1988, 74-83 дахь тал
  31. Донгодон-  Зэмлэн буруушаах; бурууг хэлэх: буруушаан донгодох (гэм бурууг дурдан хатуугаар сануулан хэлэх) - Тэгэхэд Чингис хаан тэр хоёрыг маш буруушаан донгодов. Монголын нууц товчоо., донгодох бичиг (сануулан шүүмжлэх бичиг), зэмлэн донгодох (буруушаан хэлэх);
  32. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдид ба СнЗ-ийн хуули  уд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсаруулсан сэтгүүл. -Уб., (1923), 19-24 дэх тал
  33. Захиргааны хариуцлагын тухай хууль. Уб., (1992)
  34. Зөрчлийн тухай хууль. Уб., (2017)
  35. П.Эрдэнэцогт. Зөрчлийн эрх зүй, Уб., (2023)
  36. Хууль дээдлэх ёс, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн хоёр сар тутмын сэтгүүл, цуврал II , Уб., (2013),  9-10 дахь тал.
  37. Зөрчлийн тухай хууль. Уб., (2017)
  38. Зөрчлийн тухай хууль. Уб., (2017)
  39. П.Эрдэнэцогт. Зөрчлийн эрх зүй, Уб., (2023)
  40. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл. Уб., (2017) 
  41. П.Эрдэнэцогт. Зөрчлийн эрх зүй, Уб., (2023)
  42. Deutschland Ordnungswidrigkeitengesetz, 1987., zuletzt geändert durch Gesetz vom 14.03.2023 (BGBl. I S. 73) m.W.v. 23.03.2023
  43. German law, an administrative offence., https://criminal-law-germany.lawyer/
  44. Act on Regulatory Offences of German. Chapter 3. section 17, 18. Act on Regulatory Offences in the version published on 19 February 1987 (Federal Law Gazette [Bundesgesetzblatt] I p. 602), last amended by Article 31 of the Act of 5 October 2021 (Federal Law Gazette I, p. 4607
  45. German law, an administrative offence., https://criminal-law-germany.lawyer/
  46. 2023 оны 7-р сарын 16-ны өдөр НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Хүн амын хэлтсий (Updated on July 16, 2023 with the latest July 2023-July 2024 estimates from the United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division., 2022)
  47. Payment of fines for traffic violations in Germany. 2024, сүүлд нэвтэрсэн 2024.05.31
  48. German law, an administrative offence., https://criminal-law-germany.lawyer/
  49. German law, an administrative offence., https://criminal-law-germany.lawyer/
  50. Aktueller Bußgeldkatalog 2024
  51. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 21 дэх хэсэг. Уб., 2017 он
  52. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 22 дахь хэсэг. Уб., 2017 он
  53. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэг. Уб., 2017 он
  54. Statistisches Bundesamt (Destatis) .2024, сүүлд нэвтэрсэн 2024.05.31 https://www.destatis.de/DE/Presse/Pressemitteilungen/2024/05/PD24_206_46241.html
  55. 2012. évi II. törvénya szabálysértésekről, a szabálysértési eljárásról és a szabálysértési nyilvántartási rendszerről
  56. 2012. évi II. törvénya szabálysértésekről, a szabálysértési eljárásról és a szabálysértési nyilvántartási rendszerről
  57. 2000 оны CXXVIII хууль Замын хөдөлгөөний бүртгэлийн системийн тухай хууль, Унгар
  58. 2012. évi II. törvénya szabálysértésekről, a szabálysértési eljárásról és a szabálysértési nyilvántartási rendszerről
  59. Унгарын эдийн засаг. https://www.vg.hu/https://hungarytoday.hu/new-penalties-for-speeding-and-drink-driving-still-too-
  60. ОХУ-н Захиргааны зөрчлийн тухай хуулийн  3.2 болон 3.5 дугаар зүйл
  61. шЗөрчил үйлдэгчид оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалт/Гадаад орнуудын харьцуулсан судалгаа/, судалгааны тайлан., ХЗҮХ 2021он, УБ
  62. ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 31.5 дугаар зүйл., 2001он
  63. ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хууль. 2001 он.
  64. ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хууль. 2001 он
  65. Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Уб., (2017)
  66. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Уб., (2017)
  67. ЦЕГ. Монгол улсад 2023 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Уб., 2024 он
  68. ЦЕГ. Монгол улсад 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Уб., 2020 он
  69. ЦЕГ. Монгол улсад 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Уб., 2021 он
  70. ЦЕГ-н Монгол улсын 2022, 2023 болон 2024 онуудад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Уб., 2021 он
  71. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 14.7 дугаар зүйл.Уб., 126 дугаар тал
  72. Poverty penalties as human rights problem, American journal of international law, USA., 2023
  73. Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн статистик тоон мэдээ. (2024 оны 03 дугаар сарын 27-ны байдлаар), сүүлд үзсэн 2024 оны 5 дугаар сарын 31,
  74. УИХ-аас НД-ийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) 26% болсон хэдий ч иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас төлөвлөсөн байсан 2%-ийн нэмэгдэл одоогоор нэмэгдээгүй 24% (Ажил олгогч болон ажилтны төлөх НДШ-ийн нийт хэмжээ) хэвээр байгаа юм.
  75.  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2017.
  76.  Цагдаагийн ерөнхий газар. Монгол Улсын 2019 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал судалгааны тайлан. УБ., 2020 он. 9 дахь тал