Монгол Улсын Үндсэн хуулиар хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэхгүй байх онолд суурилсан байгааг 25.1-ийн заалтаас харж болох хэдий ч зарим нэг өөр зүйл, хэсэгт төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, хэм хэмжээний зохицуулалт агуулсан шийдвэр гаргахыг зөвшөөрсөн байж болохоор байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 62.2, 62.3 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарахаас бусад асуудлаар нутгийн байгууллагуудад “эрх шилжүүлж болно” гэж заасан нь УИХ өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно” гэж заасан нь УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарахаас бусад асуудлаар нутгийн удирдлагын байгууллагуудад “эрх шилжүүлэх боломжтойг” тодорхойлсон явдал юм.
2015 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанааар хэм хэмжээний актын зохицуулалт харьцангуй тодорхой болж байна. Захиргааны ерөнхий хуулиар хэм хэмжээний актын асуудлыг нэлээд цэгцэлж ойлгомжтой болгож байгаа боловч бусад хуулийн уялдаа холбоо муу, ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагад тусгайлан олгогдсон эрх цөөхөн байгаагийн улмаас Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдах, үйл ажиллагаа явуулах, хэм хэмжээний акт гаргах тохиолдолд хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсч болзошгүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь заалтын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэсэн заалтын дагуу хэм хэмжээний актыг хэрхэн хянаж бүртгэж авах талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой зохицуулалтыг зааж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл ерөнхий хуульд зааснаар зөвхөн “хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага” гэж органик хуулиар эрх олгогдсон байхыг заасан бөгөөд нэгэнт Үндсэн хуулиар эрх олгогдсон байдлыг хэрхэн зохицуулахыг тусгаагүй байна. Иймд Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гарч буй Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын хүрээнд орон нутгийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр бие даан гаргаж буй хэм хэмжээний акт; Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хуулиар тусгайлан олгогдсон эрхэд үндэслэн гаргаж буй хэм хэмжээний акт гэж ялгаатайгаар зохицуулах. Ийнхүү ялгаатай байдлаар зохицуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60.1.2 заалт Нутгийн өөрөө удирдах байгууллагаас Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу олгодсон эрх хэмжээний хүрээнд гаргаж байгаа хэм хэмжээний актын зохицуулалт хамаарахгүй байх талаар нэмэлт тайлбар хийж, эл актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрхэн бүртгэхийг хуулиар нарийвчилан зохицуулах шаардлагатай байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Амаржаргал Пэлжид, Парламентын бүрэн эрх: төлөвшил, хөгжлийн чиг хандлага (Улаанбаатар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2016), 158
[2] Одгэрэл Пүрэвдолгор. Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3 дахь хэвлэл. (Улаанбаатаар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2016), 285
[3] “Засгийн газрын мэдээ” сонины 1993 оны, №76 (137)-д нийтлэгдсэн
[4] “Засгийн газрын мэдээ” сонины 1997 оны, №9, 559-563 дахь талд нийтлэгдсэн
[5] “Засгийн газрын мэдээ” сонины 2003 оны, №9-д нийтлэгдсэн
[6] Цогт Цэнд, “Захиргааны хэм хэмжээний акт”, Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль (Сургалтын гарын авлага) ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, (Улаанбаатар, 2016) http://www.legaldata.mn/buteel/view?id=127 (2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзэв).
[7] Захиргааны ерөнхий хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл. 2015 оны №28 /889/
[8] Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Хууль зүй, дотоод хэргийн яам/ захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.”
[9] Мөнхтөр Баярцог. “Үйлдвэрлэлийн /хууль зүйн/ дадлагын тайлан” (Улаанбаатар, 2018), 18
Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст дадлагажих хугацаанд олж мэдэв.
[10] Цогт Цэнд, “Захиргааны хэм хэмжээний акт”, Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль (Сургалтын гарын авлага) ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, (Улаанбаатар, 2016) http://www.legaldata.mn/buteel/view?id=127 (2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үзэв).
[11] Одгэрэл Пүрэвдолгор, Хэм хэмжээний акт: нийтээр дагаж мөрдөх шийдвэр. Гарын авлага (Улаанбаатар: Лотар хэвлэлийн компани, 2009), 14
[12] Одгэрэл Пүрэвдолгор. Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3 дахь хэвлэл. (Улаанбаатаар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2016), 287
[13] Сарантуяа Цэрэнбалтав, Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал (Улаанбаатар, хэвлэлийн компани тодорхойгүй, 2005), 116
[14] Ганзориг Дондов, “Нутгийн удирдлагын асуудал: Үндсэн хуулийн зохицуулалт” Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал: онол, арга зүй, хэрэгжилт номонд, эмх. Жанцан Наваанпэрэнлэй, Энхбаатар Чимид болон Сарантуяа Цэрэнбалтав, 268 (Улаанбаатар, 2017)
[15] Тунгалаг О, Орон нутгийн удирдлага (Улаанбаатар, хэвлэлийн компани тодорхойгүй, 2000) 6
[16] Чимид Бяраа, Үндсэн хуулийн үзэл баримтлал, 2 дахь хэвлэл (Улаанбаатар, хэвлэлийн компани тодорхойгүй, 2017), 328
[17] Ганзориг Дондов, “Нутгийн удирдлагын асуудал: Үндсэн хуулийн зохицуулалт” Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал: онол, арга зүй, хэрэгжилт номонд, эмх. Жанцан Наваанпэрэнлэй, Энхбаатар Чимид болон Сарантуяа Цэрэнбалтав, 271 (Улаанбаатар, 2017)
[18] Чимид Бяраа, Үндсэн хуулийн мэдлэг (Улаанбаатар, хэвлэлийн компани тодорхойгүй, 2008), 373
[19] Чимид Бяраа, Үндсэн хуулийн үзэл баримтлал, 2 дахь хэвлэл (Улаанбаатар, хэвлэлийн компани тодорхойгүй, 2017), 328
[20] Мөн тэнд. 330
[21] Сүнжид Дугар, Захиргааны ерөнхий хууль: үзэл баримтлал, хэрэглээ (Улаанбаатар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2017), 67
[22] Чимид Бяраа, Үндсэн хуулийн үзэл баримтлал: нутгийн удирдлага, 3 дэвтэр (Улаанбаатар: ХЗҮТ-ийн хэвлэх үйлдвэр, 2004), 67
[23] Сүнжид Дугар, Захиргааны ерөнхий хууль: үзэл баримтлал, хэрэглээ (Улаанбаатар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2017), 67
[24] Эрх зүйн боловсрол академи, ХБНГУ-ын Хансс Зайделийн сан “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” судалгааны тайлан (Улаанбаатар, 2018), 274 https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Zakhirgaanii_yerenkhii_huuli_sudalgaa_niit.pdf (2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үзэв).
[25] Мөн тэнд, 26, хавсралт: ХЗДХЯ, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулсан “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт” сэдэвт уулзалт, ярилцлагын тэмдэглэл https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Zakhirgaanii_yerenkhii_huuli_sudalgaa_niit.pdf (2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үзэв).
[26] Мөн тэнд, 41,
[27] Мөн тэнд, 25
[28] Эрх зүйн боловсрол академи, ХБНГУ-ын Хансс Зайделийн сан “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” судалгааны тайлан (Улаанбаатар, 2018), 198, Судалгаанд оролцогч шүүгчийн хэлсэн үг: “НИТХ-аас ТҮЦ-ний журмыг батлаад ХЗЯ-руу явуулахад уг яам та нарын гаргасан шийдвэр хуулиас давсан зохицуулалттай байгаа тул хүчингүй болгоно гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл одоо уг журам хүчинтэй ТҮЦ эрхлэгч нарт шаардлага тавьж байгаа. Эхлээд уг актыг хүчингүй болгуулахаар хандахад нь 2 удаа татгалздаг. Татгалзсан шалтгаан нь хэм хэмжээний акт биш байна, учир нь ХЗЯ-д бүртгүүлээгүй байна гэж үзсэн. Одоо болохоор НИТХ өөрөө хүчингүй болгохгүй байгаа тул уг актыг хүчингүй болгуулж өгөөч гэдэг шаардлага тавиад байгаа. НИТХ-аас хийсэн тайлбар нь ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учраас ЗГ-т оруулах асуудал байхгүй. Ер нь бол ХЗЯ-д бүртгүүлэхгүй гэдэг зүйл яриад байгаа.”
https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Zakhirgaanii_yerenkhii_huuli_sudalgaa_niit.pdf (2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үзэв).
[29] ХЗДХЯ, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулсан “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт” сэдэвт уулзалт, ярилцлагын тэмдэглэл, (Улаанбаатар, 2018), 25, Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын, Хууль зүйн хэлтсийн дарга Даваажаргал: 1992 оноос 2017 оныг хүртэл захиргааны хэм хэмжээний акт нийтдээ 96-г хурлаас баталсан. Энэ шийдвэрээс 2-г л хуулиар эрх олгогдсон гэдгээр бүртгэсэн байдаг. Энэ хоёр бүртгэгдсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль батлагдсаны дараа хууль дээр заасан үндэслэлээр гаргасан шийдвэр байгаа. Шийдвэрүүдийг бүртгүүл гэдэг шаардлага Засгийн газрын тогтоолоор бидэнд ирсэн. Энэ асуудалд эрх зүйн хувьд бэлэн биш байсан. Ямар ч хууль тогтоомжууд дээр иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байсан. Амьдрал баян учраас иргэдтэй холбоотой маш яаралтай шийдвэрүүд гаргах шаардлагатай болдог.
https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Zakhirgaanii_yerenkhii_huuli_sudalgaa_niit.pdf (2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр үзэв).
[30] Мөнхтөр Баярцог. “Үйлдвэрлэлийн /хууль зүйн/ дадлагын тайлан” (Улаанбаатар, 2018), 14
Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд хийсэн судалгаа. ( дадлагажигч Б.Амартүвшинтэй хамтран хийсэн)
[31] Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” (Улаанбаатар: Хөх Монгол принтинг хэвлэлийн компани, 2019), 58, https://www.mn.undp.org/content/dam/mongolia/Publications/mongol%20ulsiin%20zasag%20zahirgaa.pdf (2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үзэв).
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
4 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !