I.Удиртгал
Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу маргааныг харьяалан хянан шийдвэрлэдэг.
Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэж буй маргаан, ялангуяа захиргааны хэргийн шүүхүүдийн хянан шийдвэрлэх маргаан, хяналтын цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байна. Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны тоо нэмэгдэхэд нийгмийн хөгжил, хүн өмын өсөлд, нийгэм, эдийн засгийн байдлаас гадна улс төрийн шийдвэр, үйл явдал ч шууд бусаар нөлөөлдөг талаар зарим судалгаанд дурджээ. Үүний нэг жишээ бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг огцруулах талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан санал буюу тогтоол, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик асуудал байна.
“Засаг дарга” гэсэн нэр томёог толь бичгүүдэд аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг албан тушаалтан гэсэн бол хуульч, эрдэмтэн Б.Чимид багш Засаг дарга бол “байгууллага”, “албан тушаалтан” гэсэн хоёр утгатай, хууль, судлаач Д.Ганзориг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч, засаг төрийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэгч гэж тус тус тодорхойлсон байна. Үндсэн хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга бол засаг төрийн төлөөлөгч бөгөөд Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмын хэрэгжүүлэгч гол субьект болдог байна.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага, албан тушаалтан болохын хувьд тэдгээрийн гадагш чиглэсэн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг Захиргааны хэргийн шүүх хэрэгжүүлдэг билээ. Тухайлбал, 2020 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн нийт хэргийн 99 хариуцагч буюу 5.8 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага , 2021 онд 82 хариуцагч буюу 4.2 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага , 2022 онд 72 буюу 3.2 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага , 2023 оны эхний хагас жилд онд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн нийт хэргийн 57 хариуцагч буюу 4.4 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой маргааныг шийдвэрлэжээ.
Дээрх хариуцагчид хамаарах маргааны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргыг огцруулах тухай санал уламжилсан шийдвэр, түүнд холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн тохиолдол хамаарч байна.
Иймд судлаачийн зүгээс энэхүү өгүүллээр “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргыг огцруулах тухай” санал гаргах буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргах, уг тогтоолыг шүүх хянах хяналтын цар хүрээг шүүхийн практик, хууль хэрэглээнд тулгуурлан тодорхойлохыг зорив.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Монгол Улсын Шүүхүүдийн тайлан мэдээнээс үзнэ үү. https://www.judcouncil.mn/site/news/7, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[2] https://www.judcouncil.mn/site/news_full/11535 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[3] Н.Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар”, 2022, 925 дахь тал
[4] Д.Ганзориг, Н.Лувсанжав, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, А.Бямбажаргал, С.Сүхбаатар, З.Сүхбаатар, Г.Сувд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тайлбар”, 2022, 182 дахь тал
[5] https://drive.google.com/file/d/1q4Q7p7zoewazochw1ZIB22zHjxbnhZWU/view, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[6] https://drive.google.com/file/d/1idrOGcvKAiUwiu0FN-StVBBQOOTeWRpH/view, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[7] https://drive.google.com/file/d/1J4tKAxBPUJLvUQHIbc2O0_B4YPbD7doA/view, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[8] https://www.judcouncil.mn/site/news_full/13252, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[9] Т.Мөнх-Эрдэнэ, “Захиргааны байгууллагын губернатив ба административ үйл ажиллагаа” өгүүлэл. https://legaldata.mn/index.php/b/378, 2023, 4 дэх тал
[10] Мөн тэнд 14 дэх тал
[11] Ц.Цогт “Захиргааны шийдвэрийг шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт” илтгэл, “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний II хурлын эмхэтгэл. 2023, 104 дэх тал дахь тал
[12] Мөн тэнд 106 дахь тал
[13] Д.Сүнжид: Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хяналтын үзэл баримтлал”, Монголын хуульчдын холбоо, “Засгийн газар хууль дээдлэх: шүүхэд гомдол гаргах эрхийн баталгаа” эмхэтгэл, 2019, 46 дахь тал
[14] https://legaldata.mn/buteel/pdf?id=501 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[15] Д. Ганзориг бусад “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тайлбар”, 2022, 166 дахь тал
[16] Ц.Цогт Захиргааны шийдвэрийг шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт https://legaldata.mn/buteel/pdf?id=629 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[17]https://shuukh.mn/single_case/9318?daterange=2022-04-26%20-%202022-04-26&id=1&court_cat=3&bb=1, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[18] https://shuukh.mn/single_case/5155?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1, сүүлд үзсэн 2023.11.24
[19] https://shuukh.mn/single_case/2877?start_date=&end_date=&id=3&court_cat=3&bb=1, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[20] https://shuukh.mn/single_case/8747?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[21] https://shuukh.mn/single_case/4946?daterange=2022-04-26%20-%202022-04-26&id=2&court_cat=3&bb=1 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[22] https://shuukh.mn/single_case/5669?daterange=2019-08-12%20-%202019-08-12&id=1&court_cat=3&bb=1 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[23] https://shuukh.mn/single_case/3112?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[24] https://shuukh.mn/single_case/12421?daterange=2023-01-11%20-%202023-01-13&id=1&court_cat=3&bb=1 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[25] https://shuukh.mn/single_case/13381?daterange=2023-07-21%20-%202023-07-21&id=1&court_cat=3&bb=1, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[26] https://www.supremecourt.mn/printa?id=36553&tp=2&s=51, (сүүлд үзсэн: 2023.11.24)
[27] Ц.Цогт, “Захиргааны шийдвэрийг шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт” https://legaldata.mn/buteel/pdf?id=629 (сүүлд үзсэн: 2023.11.24)
[28] Мөн тэнд
[29] https://legaldata.mn/shiidver/huraangui/view/119, (сүүлд үзсэн: 2023.11.24)
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !