Бүтээлийн нэр
МУИС VS МҮИС | Ижил төстэй барааны тэмдгийн хувьд түрүүлж мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Оюуны өмч
Бүтээлийн товч
Гуравдагч этгээд МУИС нь анх 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд Монгол Улсын Их Сургууль нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU болон МUIS гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгийг гаргасан байна.
Харин нэхэмжлэгч МҮИС нь анх 1998 онд анх “Чандмань-Эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон, 2004 онд тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” гэж нэрээ өөрчилсөн, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна. Улмаар МҮИС НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд Оюуны өмчийн газарт хандан MNU тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU, MUIS тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, мөн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эрхийн хамгаалалт хийлгэхээр тус тус мэдүүлгийг гаргасан боловч Оюуны өмчийн газраас татгалзаж шийдвэрлэж байжээ.
Иймд МҮИС НҮТББ-иас МУИС-ийн барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар дээрх нэхэмжлэлийг гаргажээ.
Түлхүүр үг
оюуны өмч, барааны тэмдэг, анхдагч огноо, ижил төстэй барааны тэмдэг, барааны тэмдгийн мэдүүлэг
Бичигдсэн огноо
2025-03-10
Хуудсын тоо
2
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-03-10
Товч мэдээлэл үзсэн
58
Бүрэн эхээр нь үзсэн
1
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy “МУИС VS МҮИС | Ижил төстэй барааны тэмдгийн хувьд түрүүлж мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана” (2025), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2338
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх