Бүтээлийн нэр
Захиргааны гэрээ, түүний эрх зүйн зохицуулалтын онцлог
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд захиргааны эрх зүйн гэрээний тухай онол XIX зууны хоёр дахь хагаст бүрэлдэн нэвтэрсэн хэмээн үздэг байна. Энэ үеэс хойш уг онол нь багагүй хугацааг туулан өнөөдрийн байдлаар нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болтлоо хөгжсөн. Эх газрын эрх зүйн тогтолцоотой хөгжингүй орнуудад захиргааны гэрээг хуульчлан бие даасан эрх зүйн институтын түвшинд авч үзэх болсон бол Монгол Улсын хувьд төдийлөн хангалттай сайн судлагдаагүй буюу шинэлэг ойлголтод тооцогдож байна. Гагцхүү 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах үеэс хууль тогтоомжинд захиргааны гэрээний шинэ практик үүсч хөгжих болсны зэрэгцээ манай эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлд шилжиж эхэлснээр захиргааны гэрээ өргөжих нэн чухал нөхцөл бүрэлдсэн.
2002 онд ЗХХШтХууль батлагдан, 2004 онд шинээр захиргааны төрөлжсөн шүүх байгуулагдсанаар Монгол улсын орчин үеийн захиргааны эрх зүй нь эх газрын эрх зүйн бүлийн захиргааны эрх зүйн сонгодог онолыг баримжаалан хөгжих эхлэл тавигдсан. Харин өдгөө Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж буй бөгөөд уг хуулийн тавдугаар бүлэгт “Захиргааны гэрээ”-тэй холбогдох харилцааг тусгайлан зохицуулж өгсөн нь эрх зүйн хувьд дэвшилттэй алхам болсон юм. Үүний үндсэн дээр хуульч, эрх зүйчид болон хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд “Захиргааны гэрээ”-ний талаар зохих хэмжээний мэдээлэлтэй байгаа хэдий ч уг ойлголтын хүрээнд хангалттай мэдлэгийг төдийлөн олж авч чадаагүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулинд тусгай бүлэг болгон зохицуулсан хэдий ч цаашид нарийвчлан судлах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоос гадна хуульч, эрх зүйч болон хуулийн салбарт ажиллаж, суралцаж буй хэн бүхэнд эрх зүйн мэдлэгийг нэг мөр ойлгуулах хэрэгтэй байгаа нь ажиглагдсаар байна. Иймд захиргааны гэрээний ерөнхий онолын ойлголт, түүний онцлог, захиргааны акт болон иргэний эрх зүйн гэрээнээс ялгагдах онцлогийг тодорхойлж, түүний эрх зүйн зохицуулалтын онцлогийг судлах, мөн практикт хэрэгжиж буй захиргааны гэрээнд эрх зүйн дүн шинжилгээ хийн боловсруулснаар судалгааны ажлын шинэлэг тал болно.

Түлхүүр үг
Захиргааны үйл ажиллагааны хэлбэр
Захиргааны гэрээ
Захиргааны ерөнхий хууль
Зохицуулалт
Захиргааны гэрээ
Захиргааны ерөнхий хууль
Зохицуулалт
Бичигдсэн огноо
2017-05-31
Хуудсын тоо
79
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-06-25
Товч мэдээлэл үзсэн
15016
Бүрэн эхээр нь үзсэн
2381
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа
“Захиргааны гэрээ, түүний эрх зүйн зохицуулалтын онцлог” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/271
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !