Бүтээлийн нэр
ХБНГУ-ын Үндсэн хууль болон Монгол Улсын холбогдох хуулиуд дахь “нийтийн ашиг сонирхол” болон “төр”-ийн талаарх нэр томьёоны зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улсын хувьд “Нийтийн ашиг сонирхол” хөндөгдсөн бүх асуудлыг практикт “Төрийн” гэх үгээр төлөөлүүлэн тодорхойлох нь түгээмэл байна. Магадгүй энэ бүхэн нь гучаад жилийн өмнөх социалист дэглэмтэй холбоотой байж болох юм. Гэвч өдгөө Монгол улс нь ардчилсан дэглэмтэй улс болсон ба “Нийтийн ашиг сонирхол” гэх ойлголт нь Монгол улсын Үндсэн хуульд агуулгаараа тусгагдан аль хэдийн онолын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэсэн хэдий ч хууль зүйн нэр томьёоны хувьд тодорхой бус, олон төрлөөр практикт хэрэглэгдэж байгаа бөгөөд энэ нь нийтэд төөрөгдөл үүсгэх, утга агуулгын эндүүрэл үүсэх эрсдэлтэй байна. Энэ утгаараа тухайн нэр томьёог нэг мөр, тодорхой болгох шаардлага тавигдаж байгаа юм.
Тус нэр томьёонд тайлбар хийхийн тулд Монгол улсын хуулиудад туссан байдлыг судлах, эрх зүйн систем буюу эрх зүйн бүлийн хувьд нэгэн ижил улсын эрх зүйн тогтолцоог судлах хэрэгтэй. Түүнчлэн, онолын болон орчуулгын хувьд дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагатай. Иймд, судлаачийн хувьд “Нийтийн ашиг сонирхол” болон түүнтэй холбогдох бусад ерөнхий нэр томьёо болон “Төр”-ийг тодорхойлох нэр томьёонууд нь Монгол улсын хуулиуд болон ХБНГУ-ын хуульд хэрхэн туссан эсэхийг чухалчлан авч үзэн, хууль зүйн нэр томьёоны талаар тус өгүүлэлд тайлбарлахыг хичээсэн болно.

Түлхүүр үг
Нийтийн эрх зүй, нийтийн захиргаа, нийтийн алба, нийтийн үйлчилгээ, нийтийн ашиг сонирхол, төр
Бичигдсэн огноо
2019-04-01
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-07-26
Товч мэдээлэл үзсэн
4594
Бүрэн эхээр нь үзсэн
176
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа
“ХБНГУ-ын Үндсэн хууль болон Монгол Улсын холбогдох хуулиуд дахь “нийтийн ашиг сонирхол” болон “төр”-ийн талаарх нэр томьёоны зохицуулалт” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/571
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !