Бүтээлийн нэр
Арбитрт олон улсын арилжааны маргаан хянан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйг сонгох асуудал
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Судалгааны хамрах хүрээг тодруулахад Арбитрт ОУ-ын арилжааны маргаан шийдвэрлэхэд “хэрэглэгдэх эрх зүйг сонгох” ойлголтыг авч үзэх нь гол асуудал болно. Гадаад худалдаа, эдийн засгийн гэрээ, хэлцэлээс үүдэлтэй буюу гадаад элемент агуулсан маргааныг арбитраас шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйг сонгон тодорхойлох асуудал арбитрын бүрэлдэхүүний өмнө тулгардаг.
Мэдээж талууд гэрээгээр ямар нөхцлийг тохирч болох, тухайн гэрээ хүчинтэй байх, гэрээг хэрэглэх, тайлбарлах зэрэг асуудал нь аль нэг улсын эрх зүйн үйлчлэлийн хүрээнд хамаарна. Арбитр, арбитрын бүрэлдэхүүний хувьд ч захирагдах хуульгүй өөрийн дураар байна гэж ойлгож болохгүй. Ийнхүү маргааныг шийдвэрлэхэд ямар шинж чанартай хууль голлон хэрэглэгдэх вэ гэдэг асуудал тавигдана. Үүнд:
- Талуудын эрх зүйн чадамжыг тодорхойлж чадах
- Арбитрын хэлэлцээрийн хүчин төгөлдөр эсэхийг харуулах
- Арбитрын үйл ажиллагааны журам болон маргаан шийдвэрлэх журмыг тодорхойлох
- Гэрээнд хэрэглэгдэх
Дээрх байдлаар хуулийг хэрэглэхээс өмнө юун түрүүнд хэрэглэгдэх эрх зүйг сонгон тодорхойлох асуудал арбитрын бүрэлдхүүний өмнө тулгарна. Хуулийг зөв сонгон тодорхойлсон эсэх нь цаашдын үр дагаварт ихээхэн нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Гэрээнд хэрэглэгдэх хуулийн хувьд хэрэглэгдэх эрх зүйг сонгох асуудал юун түрүүнд гэрээний талуудаас эхэлнэ. Гэрээний талууд хууль, шударга ёсонд нийцүүлэн нийтийн дэг журам (ordre public) зөрчихгүйгээр маргаанд хэрэглэх хуулийг сонгох ёстой. Ингэхдээ олон улсын бизнесийн гэрээний талууд энэхүү эрх чөлөөгөө бүрэн, зохих ёсоор эдэлж, гэрээндээ “хууль сонгох” заалтыг оруулдаг. Хэрэв ийм заалтыг гэрээндээ тусгаагүй бол ийм сонголт хийхээс татгалзсан гэж үзэх бөгөөд маргаан гарсан үед хэрэглэгдвэл зохих хуулийг тодорхойлох багагүй бэрхшээлтэй ажиллагаа шаардагдах ба тухайн маргааныг шийдвэрлэх арбитрчдын бүрэлдэхүүнд хэрэглэгдэх эрх зүйг сонгох асуудал тулгарна.
Энэхүү судалгааны ажлын хүрээллийг багцлан дурдвал арбитрт олон улсын арилжааны маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хэрэглэгдэх эрх зүйг сонгон тодорхойлох, түүний онолын асуудлыг тодруулж, МОУБҮА-ын практикийг хэрэглэгдэх эрх зүйг сонгон тодорхойлох онол, гадаадын зарим улсын эрх зүйн орчин, олон улсын нэр хүндтэй арбитруудын практиктай харьцуулан үзэж дүгнэлт, санал дэвшүүлэхэд оршино.
Түлхүүр үг
Зөрчилдөөний хэм хэмжээ, Хэрэглэх эрх зүйг сонгох, Арбитр байрлах газрын хууль, маргаан шийдвэрлэх эрх зүй, Олон улсын арбитр, Монголын Олон улсын ба Үндэсний арбитр, Юнситрал-ын загвар хууль
Бичигдсэн огноо
2019-05-15
Хуудсын тоо
62
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-11-05
Товч мэдээлэл үзсэн
6138
Бүрэн эхээр нь үзсэн
144
Эшлэлийн тоо
67
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Эрдэнэмөнх “Арбитрт олон улсын арилжааны маргаан хянан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйг сонгох асуудал” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/595
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх