Бүтээлийн нэр
Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуулиндаа тусгасан. Ардчилсан улс болохынхоо хувьд төлөөллийн ардчиллын зарчмаар сонгуулиар өөрийн төлөөлөөний хүнээ сонгож төрийн үйл ажиллагааг эрхлүүлэхээр илгээдэг болоод багагүй хугацааг үджээ. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгч болох Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хууль зөрчих , өөрсдөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх , гэмт хэрэг үйлдэх г.м олон асуудалд холбогдон төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байна. 1992 оноос өнөөг хүртэл нийтдээ арав гаруй гишүүний бүрэн эрхийг гэмт хэрэгт холбогдсон асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд гаргасан боловч 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах боломжийг олгосноор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял оноосон байдаг. Ерөнхий прокуророос 2018 он гарсаар нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд гаргасан боловч Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хорооноос Улсын Их Хурлын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг хийсний дараа шийдвэрлэх боломжтой, ерөнхий прокурорт хүсэлт тавих эрх нь ч байхгүй болчихсон учраас одоо шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Дахин гишүүд гэмт хэрэгт холбогдсон асуудал яригдаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэн холбогдсон нь тодорхой болж буй нь ард түмэн Улсын Их Хурлын гишүүдэд шүүмжлэлтэй хандах, ёс зүйгүй харилцаа, бие авч яваа байдалд харамсах, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг нь шалгуулах хүсэл сонгогчдод хэдийнээ бий болжээ.
Зарим судлаачид Үндсэн хуулийн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд өөрчлөлт оруулах ч талаар ярих болж үндэслэлийг “халдашгүй байдлыг цадиггүй байх боломж мэт ойлгож хэлэх хэлэхгүй үгийн ялгааг мэдрэхээ больж, хэлсэн үг, хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй дархлаа мэтээр ойлгон газар авч, түүнийг төр өөгшүүлээд байвал нийгэм цадигаа алдан дэг журам, эмх цэгц, ёс алдагдаж ард түмэндээ хайрлан хүндлэгдэх ариун ёс талаар болно” гэж үзсэн нь өнөөгийн нийгмийн төрийн түшээдийн хариуцлаггүй, ёс зүйгүй үйлдэл, бодит байдалтай салшгүй холбоотой. Хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон бүрэн эрх нь хэний ч нөлөөллөөс ангид шудрагаар ажлаа хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор ард түмнээс өгсөн эрх юм. Ард түмнээс өгсөн бүрэн эрхээ ард түмнийхээ эрхийг зөрчихөд ашиглаж байгаа тэдэнд халдашгүй байх эрх зохимжтой эсэхэд эргэлзэх цаг үе иржээ. Иймээс Үндсэн хуулийн үзэл санаа болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг судлах, бодит байдалд дүн шинжилгээ хийх, бусад улсын зохицуулалтыг авч үзэх замаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг судлан шийвэрлэж болох зарим арга замыг эрэлхийллээ.

Түлхүүр үг
Улсын Их Хурлын гишүүн, бүрэн эрх, халдашгүй байдал, эргүүлэн татах, түдгэлзүүлэх
Бичигдсэн огноо
2018-05-01
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-11-08
Товч мэдээлэл үзсэн
4448
Бүрэн эхээр нь үзсэн
49
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Хишигмөнх
“Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/598
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !