Бүтээлийн нэр
Уул уурхайн төслүүдийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нөхөх олговор олгож буй практик
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Ашигт малтмал
Бүтээлийн товч
Монгол зэрэг хөгжиж буй улсуудын эдийн засагт зам, барилга байгууламж, цахилгаан станц барих зэрэг дэд бүтцийн төслүүд, ашигт малтмалын тодорхой нөөцийг түшиглэсэн уул уурхайн олборлолтын төслүүд ихээхэн чухал үүрэгтэйн зэрэгцээ тухайн төслүүдийн үйл ажиллагаанаас байгаль орчин, орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлан тогтоож, иргэдийн эрхийг зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал юм. Тус орны хувьд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явагдаад 20 орчим жил болж буй хэдий ч өнөө хэр газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт болон нөхөх олговрыг зохицуулсан хууль, журам, олон улсын жишигт нийцсэн стандарт байхгүй байна.
Газрын харилцаатай холбоотой нөхөх олговрын одоогийн эрх зүйн зохицуулалт нь хүн ам олноор суурьшсан хот суурин газрын дахин төлөвлөлт, хөгжүүлэлт болон улсын тусгай хэрэгцээтэй холбогдон явцуу хүрээнд гарч байгаа учир уул уурхайн шууд болон дам нөлөөнд өртөн эрх ашиг нь зөрчигдөж буй малчид хуулийн хамгаалалтаас гадна үлдсэн хэвээр байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлал уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн газрыг нь эргүүлэн авсан малчдад нөхөх олговор олгох үндсийг тогтоож өгсөн боловч, тухайлсан хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай болохыг нөхөх олговрыг практикт хэрэгжүүлж буй туршлага болон олон улсын стандартад тулгуурлан харуулахыг зорив.
Цаашид, нарийвчилсан хууль, журам боловсруулан батлахаас гадна Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын хүний эрхийн норм, стандартын хүрээнд газрын харилцаатай холбоотой нөхөх олговрын онолын судалгааг ч гүнзгийрүүлэх шаардлагатай.
Түлхүүр үг
нөхөх олговор, Үндсэн хуулийн үзэл баримтлал, орон нутгийн иргэдийн эрх ашиг, малчид
Бичигдсэн огноо
2019-12-11
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-02-21
Товч мэдээлэл үзсэн
4934
Бүрэн эхээр нь үзсэн
95
Эшлэлийн тоо
29
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Байгалмаа
“Уул уурхайн төслүүдийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нөхөх олговор олгож буй практик” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/689
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !