Бүтээлийн нэр
Хуулийн этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зарим асуудал: Цахим мөнгө
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Төлбөр тооцооны систем сүүлийн жилүүдэд хурдацтай, үсрэнгүй хөгжиж, түүнд оролцох техник, технологийн оролцоо нэмэгдсээр байна. Хөгжингүй орнууд төлбөр тооцоог зөвхөн арилжааны банк болон олон улсын картын байгууллагуудаар хийлгэхээс татгалзаж, өөрийн үндэсний онцлогийг агуулсан төлбөрийн хэрэгслийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсээр байна.
Байгууллага, иргэд хоорондоо (B2C , C2C , B2B ) бэлэн мөнгөөр гүйлгээ хийх нь эрс багасаж бэлэн мөнгийг орлох төрөл бүрийн төлбөрийн хэрэгслийг өргөн хэрэглэдэг болсон . Тухайлбал, Дэлхийн 74 оронд салбартай, Европын тэргүүлэх банк болох BNP Paribas-аас 2018 онд гаргасан дэлхийн төлбөр тооцооны тайлангаас харвал 2015-2016 онд дэлхийн бэлэн бусаар хийгдсэн төлбөр тооцооны тоо 10.1% өсч, 482.6 тэрбумд хүрсэн бөгөөд энэ нь бэлэн бусаар хийх төлбөр тооцоо эрс нэмэгдэж байгаагийн жишээ юм.
Монгол Улсын хувьд 2012 онд бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг дэмжих, шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээг нэвтрүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсын жишигт хүрсэн төлбөрийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг баримтлахаар тусгажээ.
Үүний дагуу Монгол Улс 2017 оны 05 сарын 31-ний өдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлан 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа юм. Тус хууль батлагдан гарснаар төлбөрийн системд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломжтой болсон. Тус хуулийн этгээдүүд нь төлбөрийн системд оролцохдоо техник технологийн хөгжлийг ашиглан оролцдог бөгөөд үүнийг санхүүгийн технологийн компани буюу Fintech компани гэдэг. “Fintech” гэдэг нь санхүү (finance), технологи (technology)–ийн товчилсон нэршил бөгөөд орчин үеийн, шинэлэг технологийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулан үзүүлж буй компанийн төлөөллийг хэлдэг . Санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой өргөн ойлголт.
Дээр дурдсанчлан тус финтек компаниуд нь ҮТСтХ-д зааснаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрхтэй болсон. Тухайлбал, цахим мөнгө нь нэг төрлийн төлбөрийн үйлчилгээ бөгөөд “цахим мөнгө” гэх ойлголтыг Монгол Улсад анх удаа хуулиар тодорхойлсон байдаг. Ийнхүү банкнаас бусад хуулийн этгээд цахим мөнгө гаргах эрх зүйн боломж бүрдсэн нь бусад улс орнуудын төлбөр тооцооны системтэй зэрэгцэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Цахим мөнгөний журамд зааснаар “цахим мөнгө” гаргах, цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий этгээд зөвхөн Мобифинанс ББСБ-ийн “candy” үйлчилгээ байгаа бөгөөд цаашид цахим мөнгө гаргагч этгээд нэмэгдэх хандлагатай байна.
Дээрхи шинэлэг зохицуулалт бий болсонтой холбогдуулан хууль, эрх зүйн хувьд зарим тодорхойгүй байдал, эрсдэл бий болох боломжтой гэж судлаачийн зүгээс үзсэн. Тухайлбал, цахим мөнгийг хуулиар оновчтой тодорхойлсон эсэх, хуульд заасан цахим мөнгөний шинжийг зарим үйлчилгээ хангаж байгаа эсэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, хуулийн этгээдийн хариуцлага, хуулийн этгээдийн хэрэглэгчдэд үзүүлж буй зарим үйлчилгээ нь цахим мөнгөний үйлчилгээ мөн эсэх, цахим мөнгөний журмаар зохицуулсан асуудал нь хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх зохицуулалт орсон эсэх гэх мэт.
Иймд судалгааг үр дүнтэй байлгах үүднээс сэдвийн хүрээ, хязгаарыг тодорхойлох хэрэгцээ шаардлага байгаа юм
Банк, банкнаас бусад хуулийн этгээд нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төлбөрийн үйлчилгээг Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үзүүлэх эрхтэй. Гэвч судалгааг нарийвчлан ҮТСтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.10 дэх хэсэгт цахим мөнгө гаргах, цахим мөнгөний үйлчилгээ эрхлэхтэй холбоотойгоор дор дурдсан асуудлын хүрээнд судалсан. Үүнд:
Нэгдүгээрт, хуулийн этгээдийн хэрэглэгчдэд үзүүлж буй зарим үйлчилгээ нь цахим мөнгө гаргахад хамаарч байгаа эсэх талаар болон бусад ижил, төсөөтэй төлбөрийн үйлчилгээнээс ялгах,
Хоёрдугаарт, Монголбанкнаас баталсан Цахим мөнгөний журам болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк бус санхүүгийн цахим мөнгөний үйлчилгээний журам давхардсанаар үүссэн асуудал;
Гуравдугаарт, цахим мөнгөний журмаар зохицуулсан зээлийн харилцаатай холбоотой асуудал; гэх сэдвийн хүрээнд судалгаа хийсэн болно.
Иймд тус сэдвийг судалснаар одоо үүсэж буй асуудлыг тодорхойлох, цаашид үүсэх хууль, эрх зүйн асуудлыг бусад улс орнуудын туршлагыг судалснаар урьдчилан таньж мэдэх зорилготой юм.

Түлхүүр үг
Төлбөрийн үйлчилгээ, төлбөрийн систем, цахим мөнгө, цахим мөнгөний шинж, цахим хэтэвч, цахим мөнгө гаргагч, хэрэглэгч,
Бичигдсэн огноо
2019-05-02
Хуудсын тоо
47
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-03-24
Товч мэдээлэл үзсэн
5231
Бүрэн эхээр нь үзсэн
148
Эшлэлийн тоо
149
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Оюундарь
“Хуулийн этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зарим асуудал: Цахим мөнгө” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/698
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !