Бүтээлийн нэр
Тоон контентын хөгжлийн талаарх эрх зүйн зохицуулалтын судалгаа
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Хууль & Технологи
Бүтээлийн товч
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр мэдээллийн технологийн хэрэгслээр дамжих тоон контентын хөгжил, цаашдын чиг хандлага нь өнөөдрийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Нийгэмд контентыг хүлээн авах эрэлт их байгаагийн сацуу түүнтэй холбогдох чанарын болон бусад шаардлага түлхүү тавигдаж байна. Контентын хувьд олон төрөл ангилал байж болох ч түүний дундаас “Тоон контент” нь хамгийн шинэлэг, хөгжүүлэх шаардлагатай зайлшгүй чухал мэдээллийн нэг билээ. Гэвч өдгөө МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хувьд контентын талаар зохицуулсан салбар хууль байхгүй ба энэ талаар зохицуулсан нарийн зохицуулалтууд дутагдаж байгаа нь анзаарагдаж байна.
Эрх зүйн харилцаа нь өөрөө аливаа нийгмийн суурь харилцаа бөгөөд тухайн зохицуулалт дутмаг байгаа нь учир дутагдалтай юм. Зүй нь тоон контентыг хөгжүүлэх, түүний цаашдын хэрэглээ, тулгамдаж болох асуудал гэх мэт олон хүчин зүйлсийн шаардлагаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Өдгөө “Тоон контентын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр боловсруулагдаад байх бөгөөд түүнд дүн шинжилгээ хийх, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудтай нийцүүлэх, үнэлэлт дүгнэлт хийх нь нэн чухал.
Иймээс:
• Нийт иргэдийн тоон контентын талаарх мэдээлэл дутмаг,
• Түүнийг хүлээн авах хэрэглэгчдийн соёл төлөвшөөгүй,
• Нийгэмд контентыг хүлээн авах эрэлт их байдаг боловч нийлүүлэлт төдийлөн хангалтгүй,
• Тусгайлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй гэх мэт олон шалтгааны улмаас уг асуудлын үндэс суурь болох эрх зүйн зохицуулалтын хүрээнд судалгаа хийж, дүн шинжилгээ хийхийг судлаачийн зүгээс зорьлоо.
Түлхүүр үг
Контент, тоон контент, агуулга, бүтээл, мэдээллийн технологи, хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, эрх зүйн зохицуулалт
Бичигдсэн огноо
2019-12-15
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-06-19
Товч мэдээлэл үзсэн
4120
Бүрэн эхээр нь үзсэн
44
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа “Тоон контентын хөгжлийн талаарх эрх зүйн зохицуулалтын судалгаа” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/711
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх