Бүтээлийн нэр
Төрийн ордонд нэвтрэхэд тавигдах хувцасны хязгаарлалт ба эрх шилжүүлэх харилцаа
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авахад төрийн ордонд “Пүүз”-тэй орлоо, төрөө хүндэтгэсэнгүй, дээдэлсэнгүй мэтээр их шүүмжэлж байх шиг байна. Энэ асуудлаар буюу төрийн ордонд нэвтрэхэд тавигддаг “Хувцасны хязгаарлалт”-ын тухай МУИС-ийн хуулийн 3-р курст суралцаж байхад бичиж байсан нийтэллээ олон нийтэд үнэгүй тавилаа.
Товчхондоо, Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг хэд хэдэн байгууллагын хамтарсан тусгайлсан журмаар зохицуулдаг. Уг журмыг батлах эрх Төрийн ордны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана” хэмээн олгогдсон.
Хуулиар бол төрийн ордны ажилтнуудад чиглэсэн хязгаарлалт, хориглолтыг зохицуулсан бөгөөд энэ асуудлаар журам гаргах эрх олгосон байна. Өөрөөр хэлбэл төрд ажиллаж буй хэн ч иргэнээ хүндэлж боловсон хувцаслах бол зүй ёсны л доо. Харин төрд таалагдах гэж иргэн нь хувцаслана гэхээр ухаанд нэг л буусангүй учир дээрх нийтлэлийг бичиж байсан юм байна.
Онолын хувьд “Delegation of Power” гэх ойлголт байдаг бөгөөд энэ нь хуулиар олгогдсон аливаа эрхийг өөр эрх бүхий байгууллагад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг судалдаг. Харин эрхээ шилжүүлэхдээ зорилго агуулга, хүрээ хязгаар, хэм хэмжээ тогтоогчийн баримтлах зарчмыг тодорхой тусгах шаардлагатай бөгөөд хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр бүр ч анхаарах ёстойг сануулжээ.
Төрийн ордны тухай хуулиар хувцаслалттай холбоотой хязгаарлалт тогтоох эрх олгоогүй. Иргэний хувцаслалт нь тухайн иргэний үзэл бодол, боловсролын илэрхийлэл учир хувцснаас болж Төрийн ордон ажил үүргээ хэвийн явуулах нөхцөл хөндөгдөхгүй, хамгаалалтад аюул учрахгүй учир Хууль, хүний эрхээс давсан журам гэж бүр байх ёсгүй тухай нийтлэлдээ дурдлаа.
Түлхүүр үг
Ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт ёс, Хувцасны хязгаарлалт, төрийн ордонд нэвтрэх, төрийн ордон
Бичигдсэн огноо
2016-05-06
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-06-29
Товч мэдээлэл үзсэн
6439
Бүрэн эхээр нь үзсэн
116
Эшлэлийн тоо
18
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Асланбек
“Төрийн ордонд нэвтрэхэд тавигдах хувцасны хязгаарлалт ба эрх шилжүүлэх харилцаа” (2016), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/712
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !