Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өгөх санал: Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал
Тэмдэглэл
Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
2019 оны 11 сарын 14-д батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон хэсэг нь шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн гурван заалт бөгөөд энэ хүрээнд шүүхийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт орох юм.
2020 оны 1 сарын 31-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд Шүүхийн тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалын хамт нийтлэгдэж олон нийтийн саналыг авч эхлээд байна.
Нээлттэй Нийгэм Форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэхүү чухал бодлогын баримт бичигт ул суурьтай, судалгаанд суурилсан санал шүүмж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ зорилгоор шүүх эрх мэдлийн хүрээнд бодлогын судалгаа хийж байсан туршлагатай хуульч, судлаачдын төлөөлөлтэй зөвлөлдөж, холбогдох харьцуулсан судалгаа, дүн шинжилгээний дүнд үндэслэн энэхүү хуулийн шүүмжийг боловсруулан гаргалаа.
Шүүхийн тухай хуулийн төсөл нь одоогийн үйлчилж буй Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн иргэний төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн багтааж боловсруулагдсан тул өргөн хүрээний агуулгыг хамарсан болно.
Иймээс энэхүү хуулийн шүүмжийг Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Шүүгчийн сонгон шалгаруулалт томилгоо, Шүүхийн ерөнхий зөвлөл гэсэн тодорхой сэдвийн хүрээнд цувралаар гаргаж бодлого боловсруулагчдын анхааралд хүргэхийг зорилоо.

Түлхүүр үг
Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, Шүүгчийн сонгон шалгаруулалт томилгоо, Шүүхийн ерөнхий зөвлөл
Бичигдсэн огноо
2020-10-01
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-05
Товч мэдээлэл үзсэн
3750
Бүрэн эхээр нь үзсэн
113
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга
О.Мөнхсайхан
Б.Төрболд
“Монгол Улсын шүүхийн тухай хуульд өгөх санал: Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/786
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Насанд хүрээгүй этгээд нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран эзэмшигч байна
2025-03-11
-
PUBG Mobile тоглоомын данс цэнэглэх үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олох нь тодорхой тохиолдолд хууль бус шинжтэй байх боломжтой
2025-03-10
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
Judilogy
2025-03-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна !