Бүтээлийн нэр
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: шүүхийн практик
Зохиогч
Дашпүрэвийн Баяр Р.Мөнхзул, Д.Бадамцэцэг, С.Билгүүн
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй нийгэм форумын захиалгаар хийж гүйцэтгэв.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө манай улсад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандах эрхийг сумын Засаг дарга, Хүний эрхийн үндэсний комисс, Сав газрын захиргаа, иргэний нийгмийн байгууллага гэх мэт хэд хэдэн субьектэд олгосон байсан. Харин нэхэмжлэлийн шаардлагын тухайд буруутай этгээдээс улс, нийтэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэх ба хэрэг маргаан нь иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байв.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь зүйл заалтаар үндсэн дөрвөн агуулга бүхий асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандан нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрхийг нээж өгчээ. Хэдийгээр уг тогтолцоо манай эрх зүйн орчны хүрээнд шинэ тутам боловч эрх зүйн зохицуулалтын хууль зүйн агуулга, зорилгын хэрэглээ, шүүхийн практикт тулгамдаж буй асуудал зэргийг нээн илрүүлэх шаардлага хэдийн бий болжээ.

Иймд ЗХШХШтХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн хэрэгжилтийн өнөөгийн бодит байдлыг толилуулан улмаар цаашид боловсронгуй болгох асуудлыг энэхүү судалгаагаар авч үзлээ. Ингэхдээ судалгааны баг ЗХШХШтХ-ийн 18.3-т заасан дөрвөн үндсэн агуулга бүхий нийтийн ашиг сонирхлын хүрээнд эдүгээ хянан шийдвэрлэгдсэн бүхий л тохиолдол, энэ төрлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь дүн шинжилгээ хийлээ.
Түлхүүр үг
Нийтийн ашиг сонирхол, нэхэмжлэл гаргах эрх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3,
Бичигдсэн огноо
2019-03-02
Хуудсын тоо
78
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-01-18
Товч мэдээлэл үзсэн
3520
Бүрэн эхээр нь үзсэн
204
Эшлэлийн тоо
44
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Баяр Р.Мөнхзул, Д.Бадамцэцэг, С.Билгүүн “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: шүүхийн практик” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/860
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх